Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 508

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 102/2016/05876/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам 55-36 тоотод оршин суух, Хунхүү овогт Батаагийн Нандинчимэгийн /УО87110101/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Ард Аюушийн гудамж, Тана мебелийн 1 давхарт байрлах, “Аварга тосон рашаан сувилал” ХХК /РД:2644495/-д холбогдох
"ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, ээлжийн амралтын хоног бодуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохирол, нэр төр сэргээлгэх" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Нандинчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Нандинчимэг миний бие “Аварга ТОсон Рашаан сувилал” ХХК-нд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/02 тоот тушаалаар 1 сарын туршилтын хугацаагаар Хүний нөөцийн  менежерээр орсон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/05 тушаалаар үүрэгт ажлаа сайн биелүүлсэн, жинхлэх шаардлагыг бүрэн  хангасан хэмээн сайшаан магтагпаж ажил олгогчийн зүгээс хугацаанаас өмнө жинхэлсэн. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй ба байгууллагын үндсэн ажилтан болоод Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой шинэчлэн байгуулах хүсэлт тавьсан боловч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан болно. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гүйцэтгэх захирал С.Чулуунцэцэг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ямар ч ул үндэслэлгүйгээр ажлын байран дээр ажилчиид болон мэргэжил нэгтний өмнө хэл амаар доромжилж, элдэв му муухай үгээр дайрч биед минь гар хүрсэн. Намайг ажиллах хугацаанд удаа дараа ажилтны биед гарах хүрэх үйлдэл гаргаж байсан ба 2 ажилтанг элдэв хэл амаар доромжилж ажилласан хугацааны цалин олгохгүй ажлаас чөлөөлж байсан. Намайг “Аварга Тосон Рашаан Сувилал” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/53 тоот тушаалаар чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дугаар зүйл буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн заалтыг үндэслэсэн. Ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халсан шийдвэр нь ямар ч баримт нотолгоогүй, ямар ч шалтгаангүй, ямар үндэслэлээр ажлаас халах тухайгаа сайн мэдэхгүй ерөнхийлэн гаргах гэсэн оролдлого хэмээн үзэж байна. ажил олгогч нь нэг талын  санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа байгууллагын дотоод журмын үндэслэлийг тусгаагүй, яг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой бус, ажил олгогчийн гаргасан тушаал нь Ерөнхий Захирлын тушаал боловч Гүйцэтгэх захирал нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. энэхүү тушаалыг ажилтан миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж байсан мөн тухайн ажил олгогч миний биед гар хүрэх хэрээний ноцтой асуудал гаргаж байгаагүй тул ажил олгогчийн 2016 оны Б/53 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, сэтгэл санааны хохирол, нэр хүндээ сэргээлгэх /10000000 төгрөг/, 2016 оны 04 дүгээр сарын цалин хөлсөө нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ээлжийн амралтын хоногийг бодуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэх нэхэмждлэлийг гаргаж байна. Иймд  ажилтан миний Хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Б.Нандинчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Батаа овогтой Нандинчимэг миний бие 2016 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хариуцагч “Аварга Тосон Рашаан Сувилал” ХХК-нд нэхэмлэл гаргасан. Хариуцагч “Аварга Тосон Рашаан Сувилал” ХХК нь нэхэмжлэлийн дагуу ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин олгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлөх зэрэг шаардлагуудыг биелүүлсэн учраас үлдсэн сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 38 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Нандинчимэг  нь хариуцагч “Аварга Тосон Рашаан Сувилал” ХХК-нд холбогдуулан "ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, ээлжийн амралтын хоног бодуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохирол, нэр төр сэргээлгэх”-ээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Нандинчимэг нь хариуцагч “Аварга Тосон Рашаан Сувилал” ХХК-иас "ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, ээлжийн амралтын хоног бодуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохирол, нэр төр сэргээлгэх”-ээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь хариуцагч “Аварга Тосон Рашаан Сувилал” ХХК-нд холбогдох "ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, ээлжийн амралтын хоног бодуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохирол, нэр төр сэргээлгэх”-ийг хүссэн хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Нандинчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 87 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Аварга Тосон Рашаан Сувилал” ХХК-иас 87 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нандинчимэгт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР