| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00506/И |
| Дугаар | 511 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 511
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00506/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух, Хэнгэлдэр овогт Дамдингийн Данзандаржаа (СБ69123011) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Шаазгайн хороо, 06-01 тоотод оршин суух, Боржигон овогт Самыуугийн Жаргалцэцэг, Боржигон овогт Хаснайдангийн Хаш-Эрдэнэ нарт холбогдох,
"хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Данзандаржаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух Хэнгэлдэр овогт Дамдингийн Данзандаржаа миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Шаазгайн хороо, 06-01 тоотод оршин суух Боржигон овогт Самбуугийн Жаргалцэцэг, Боржигон овогт Хаснайдангийн Хаш-Эрдэнэ нараас ИСУЗУ 96-47 УБЕ улсын дугаартай автомашиныг нь худалдан авахаар амаар тохиролцож 2015 оны 12 сарын 04-ний өдөр наймаа хийж машины үнэ болох 3 500 000 төгрөгт тохирох мал болох нийт 5 тооны
1. Халиун сартай халзан эр тугалтай үнээ
2. Улаан эрээн оодон улаан халзан эм тугалтай үнээ
3. Улаан алаг ууцаараа улаан халзан эр тугалтай үнээ
4. Сартай хар эрээн шүдлэн
5. Улаан халзан шүдлэн зэргийг өгсөн. тухайн үед С.Жаргалцэцэг, Х.Хаш-Эрдэнэ нар нь манай машин асуудал байхгүй сайн машин гэж хэлсэн. Уг машиныг Биндэр сумын 3 дугаар багт оршин суух З.Энхбаатар гэдэг залуу манай гэрт 2015 оны 12 дугаар сарын 04-нд гэрт авчирч өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа миний худалдаж авсан машин асаагүй өнөө хүрч байна. Би С.Жаргалцэцэг, Х.Хаш-Эрдэнэ нарт машин чинь болохгүй байна наймаагаа буцъя гэхэд засаж өгнө, сэлбэг авч өгнө гэж анх хэлж байсан боловч уг магиныг засаж сэлбэж өгөхгүй байна. Мөн тухайн үед машиныы аваачиж өгөхдөө бичг баримтыг нь удаахгүй нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн өнөөдрийг хүртэл шилжүүлэхгүй байна. Ийм байдлаар байнга худлаа ярьж намайг хууран мэхэлж байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж машины үнэ гэж өгсөн 5 тооны үхрээ буцаан гаргуулах саналтай байна гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Загдзэсэмийн Энхбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчим надтай танай машиныг дүү нь авъя гэхэд 5 тугалтай үхрээр өмнө нь зарна гэж ярьж байсан болохоор хоорондоо ярилцаж тохиролцоод З.Энхбаатар машиныг чинь би өөрөө авна. Танай машин сайн машин би мэднэ гээд бид хоёр харилцан тохиролцоож 4 тугалтай үнээ 1 бяруу нийт 9 тооны малаар худалдаж Энхбаатар үхрээ тууж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр авчирч өгөөд машиныг Уламбаяр гэдэг залуутай машинаар нь чирээд авч явсан. Нэхэмжлэгч Д.Данзандаржаа гэдэг хүнтэй машин худалдах талаар уулзаж ярьсан зүйл огт байхгүй, танихгүй. Би Энхбаатарт машинаа зарсан болохоос Д.Данзандаржаа гэдэг хүнд худалдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. (хх-ийн 16 тал)
Нэхэмжлэгч Д.Данзандаржаа шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие хариуцагч С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нартай дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ ИСУЗУ маркын 96-47 УБВ улсын дугаартай автомашиныг С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нарнь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэхэд засварлаж уг машиныг техникийн хувьд бүрэн бүтэн болгож хүлээлгэн өгөхөөр тохиролцлоо. Мөн уг тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээг Д.Данзандаржаа миний нэр дээр шилжүүлэх, ИСУЗУ маркийн авто машины татвар, улсын үзлэгийгн асуудлыг С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нар нь бүрэн хариуцаж 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд надад хүлээлгэн өгхөөр миний бие нь ингэсэн нөхцөлд хүлээн авахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцлээ гэжээ. (хх-ийн 25 тал)
Хариуцагч С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нар нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Бид нэхэмжлэгч Д.Данзандаржаатай дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд: ИСУЗУ маркийн 96-47 УБВ улсын дугаартай автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор техникийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, замын хөдөлгөөнд оролцож ачаа тээвэрлэхэд бүрэн бүтэн бэлэн болгож өгнө. Мөн дээрх тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Данзандаржаагийн нэр дээр шилжүүлнэ. Уг автомашины татвар улсын үзлэгийн асуудлыг бүрэн хариуцна гэсэн нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ. (хх-ийн 24 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Данзандаржаа нь, хариуцагч С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нараас "хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Д.Данзандаржаа нь шүүхэд гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 5 тооны үхэрээ буцаан гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нар нь ИСУЗУ маркийн 96-47 УБВ улсын дугаартай автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор техникийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, замын хөдөлгөөнд оролцож ачаа тээвэрлэхэд бүрэн бүтэн бэлэн болгож өгнө. Мөн дээрх тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Данзандаржаагийн нэр дээр шилжүүлэх, нэхэмжлэгч Д.Данзандаржаа нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нарт холбогдох, Д.Данзандаржаагийн нэхэмжлэлтэй “хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 000 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 40 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, 40 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Данзандаржаад, хариуцагч С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нараас 40 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Хариуцагч С.Жаргалцэцэг, Н.Хаш-Эрдэнэ нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР