| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00547/И |
| Дугаар | 512 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 512
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00547/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багт байрлах, “Оч манлай” ХХК-нд холбогдох
"5 986 682 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оноос 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэр, бохир усны төлбөр 5 205 812 төгрөг, ногдуулсан алданги 780 870 төгрөг, нийт 5 986 682 төгрөг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хэнтий Ус” ХХК нь “Оч манлай” ХХК-иас цэвэр, бохир усны төлбөр 5 205 812 төгрөг, ногдуулсан алданги 780 870 төгрөг, нийт 5 986 682 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 110 736 төгрөг нийт 6 097 418 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. “Оч манлай” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу хамтран гэрээ байгуулж тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 18 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч “Оч манлай” ХХК-нд холбогдуулан " цэвэр, бохир усны төлбөр 5 205 812 төгрөг, ногдуулсан алданги 780 870 төгрөг, нийт 5 986 682 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч “Оч манлай” ХХК-иас " цэвэр, бохир усны төлбөр 5 205 812 төгрөг, ногдуулсан алданги 780 870 төгрөг, нийт 5 986 682 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч “Оч Манлай” ХХК-нд холбогдох " цэвэр, бохир усны төлбөр 5 205 812 төгрөг, ногдуулсан алданги 780 870 төгрөг, нийт 5 986 682 төгрөг гаргуулах” тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 736 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 55 368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Оч манлай” ХХК-иас 55 368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР