| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00581/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 515
2016 оны 09 сарын 26 өдөр Дугаар 156/ШШ2016/00515
Хэнтий аймаг
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00581//И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Цогт-Өндөрийн 4-6 тоотод оршин суух Боржигин овогт Дамдинсүрэнгийн Ариунжаргал /РД:СЕ71012505/-д холбогдох
4 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга П.Оростогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэнтий аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, Цогт-Өндөр 4-6 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй Дамдинсүрэнгийн Ариунжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр албадан саатуулагдсан ба саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ариунжаргал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Цагдаагийн газраас нэхэмжилсэн 4 150 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Д.Ариунжаргалаас саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ариунжаргал нь 4 150 төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, Цагдаагийн газрын тооцооны нягтлан бодогч а/х Ж.Батсайханы тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Д.Ариунжаргалаас 4 150 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 4 150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ариунжаргалд холбогдох 4 150 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР