| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00578/И |
| Дугаар | 517 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 517
2016 оны 09 сарын 26 өдөр Дугаар 156/ШШ2016/00517
Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2016/00578/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 05-07 тоотод оршин суух Чойн Эрдэнээ /РД:СФ59051611/-д холбогдох
4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга П.Оростогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 05-07 тоотод оршин суух тодорхой ажилгүй Чойн овогтой Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр саатуулагдсан ба саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Цагдаагийн газраас нэхэмжилсэн 4150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 22-нд төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Хэнтий аймгийн Ч.Эрдэнээс саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хариуцагч нь 4150 төгрөгийг маргаангүйгээр бүрэн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Эрдэнэд холбогдох 4150 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3 .Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР