| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00549/И |
| Дугаар | 519 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 519
2016 оны 09 сарын 26 өдөр Дугаар 156/ШШ2016/00519
Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00549\И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг, Саригийн А12-29 тоотод оршин суух Боржигон овогт Осоржамаагийн Намжилмаа /РД:ЕЭ66112564/
Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Өндөрхааны Т163-5 тоотод оршин суух Хорь-буриад овогт Осоржамаагийн Ялалтмаад холбогдох, /РД:СБ70010207/
11 803 698 39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болд-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Төрийн банкны Хэнтий салбар нь О.Намжилмаа, О.Ялалтмаа нартай 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б/1/20 тоот “барьцааны зээлийн гэрээ” байгуулан банкнаас нийт 6 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 36 сарын хугацаатайгаар олгосон.
Хариуцагч О.Намжилмаа, О.Ялалтмаа нар нь тус банкнаас 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ц-01-30 тоот зээлийн гэрээгээр 4 811 813 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1 100 000 төгрөгийг нэмж зээлсэн, 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 128 тоот зээлийн гэрээгээр 5 200 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1 000 000 төгрөгийг нэмж зээлсэн. 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 288 тоот зээлийн гэрээгээр 5 790 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 700 000 төгрөгийг нэмж зээлсэн. 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 456 тоот зээлийн гэрээгээр 5 900 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 1 5 000 000 төгрөгийг нэмж зээлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 729 тоот зээлийн гэрээгээр 6 910 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2 000 000 төгрөгийг нэмж зээлсэн. 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 110 тоот зээлийн гэрээгээр 7 820 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2 000 000 төгрөгийг нэмж зээлсэн. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 604 тоот зээлийн гэрээгээр 8 880 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 4 000 000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд уг нэмж авсан зээлтэй холбоотойгоор О.Намжилмаа, О.Ялалтмаа нартай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 604 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Дээрх барьцаат зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд иргэн О.Намжилмаа, О.Ялалтмаа нар нь гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан болно.
Зээлдэгч О.Намжилмаа, О.Ялалтмаа нараас нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээл болох 7 363 120 44 төгрөг, зээлийн хүү болох 4 143 947 15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 281 603 80 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг нийт 11 803 698 39 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 809 төгрөгийг тус тус гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд бариулсан барьцааны хөрөнгүүд, зээлдэгчийн бусад орлого, эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.
Иймд нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэж, банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Намжилмаа, О.Ялалтмаа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Бид Төрийн банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан 11 803 698 39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Банкны эдийн засагчтай ярилцан төлбөрийг төлж барагдуулах саналтай байна гэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий салбар нь хариуцагч О.Намжилмаа, О.Ялалтмаа нараас 11 803 698 39 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нар нь 11 803 698 39 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төрийн банкны Хэнтий салбарын иргэн О.Намжилмаа, О.Ялалтмаа нараас 11 803 698 39 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нар нь 11 803 698 39 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 203 809 төгрөгийн тал хувь болох 101 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 101 905 төгрөгийг Төрийн сангийн 180000941 гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий салбарт, түүнчлэн хариуцагч О.Намжилмаа, О.Ялалтмаа нараас 101 905 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР