| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00564/И |
| Дугаар | 520 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 520
2016 оны 09 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2016/00520
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00564/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийд, Хангамжийн Ж-28 тоотод оршин суух, иргэн Боржигон овогт Гүрцэдэнгийн Хаянхярваа /РД: СЭ56083139/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Хаянхярваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие 1973 оны 06 дугаар сарын 05-наас 1976 оны 07 дугаар сарын 15-ныг хүртэл цэргийн албанд татагдаад, 1976 оны 07 дугаар сарын 21-нээс Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт автын засварчнаар ажиллаж, 1979 оны 04 дүгээр сарын 01-нээс жолоочоор ажиллаж байсаар 1994 оны 07 дугаар сарын 15-нд тус байгууллага автомашинуудаа хувьчилснаар миний ажилласан жил дуусгавар болсон юм. энэ тухай тэмдэглэгдсэн миний хөдөлмөрийн дэвтэр усанд норж гэмтсэн учраас Нийгмийн даатгалын хэлтэс шаардлага хангахгүй гэж үзсэн.
Иймд миний 1976 оны 07 дугаар сарын 21-нээс 1994 оны 07 дугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ./хх-ийн 1,10х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэндсүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний нөхөр Г.Хаянхярваа нь 1973 оны 06 дугаар сарын 05-наас 1976 оны 07 дугаар сарын 15-ныг хүртэл цэргийн албанд татагдаад, 1976 оны 07 дугаар сарын 21-нээс Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт автын дагалдан засварчнаар ажиллаж, 1979 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газарт жолоочоор, Хэнтий аймгийн Автотээврийн 10 дугаар баазад 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус ажиллаж байсан.
Иймд миний нөхөр Г. Хаянхярваагийн 1976 оны 07 дугаар сарын 21-нээс 1994 оны 07 дугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг нь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
D:\Шүүгчийн туслах-Отгонбаяр\Иргэний хэрэг\Болдбаатар шүүгч\Шүүхийн шийдвэр-2016\болдбаатар шүүгч\520-Ш-И.docx
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Гүрцэдэнгийн Хаянхярваа нь Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд дагалдан засварчнаар, 1979 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газарт жолоочоор, Хэнтий аймгийн Автотээврийн 10 дугаар баазад 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Г.Хаянхярваагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Гүрцэдэнгийн Хаянхярваа нь Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд дагалдан засварчнаар, 1979 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газарт жолоочоор, Хэнтий аймгийн Автотээврийн 10 дугаар баазад 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл болон тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1979 оны №46 дугаартай тушаал /хх-ийн 3х/, нэхэмжлэгчийн 1976 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-6х/, гэрч Б.Уранчимэг, Р.Ганхүү нарын мэдүүлгүүд /хх-ийн 17,19х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гүрцэдэнгийн Хаянхярваа /РД: СЭ56083139/-г Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд дагалдан засварчнаар, 1979 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газарт жолоочоор, Хэнтий аймгийн Автотээврийн 10 дугаар баазад 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Хаянхярваагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР