Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 202/МА2026/00008              

 

 

 

 

 

    2026           04           14                                         202/МА2026/00008                                        

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

У.Ө.нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дүгээр сарын 12-ны өдрийн 137/ШШ2026/00113 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд баг, 14-2 тоотод оршин суух 205ХҮҮХовогт  

1.Нэхэмжлэгч У.Ө нь хариуцагч Ө.У_д холбогдуулан “…15-16 ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Ө.У_“...нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

2.Нэхэмжлэгч Ө.У_нь хариуцагч У.Ө_т холбогдуулан “...би Төмөрчөдөр гэх хүнийг танихгүй, Ө_тай тохиролцож тээврийн хэрэгслийг өгсөн. Урьдчилгаанд 20,000,000 төгрөгөөр тооцон Альфард тээврийн хэрэгслийг авсан. Тухайн Альфард тээврийн хэрэгслийн зээлийг төлж, хаасан. Өөрийн өгч явуулсан тээврийн хэрэгслийн мөнгийг авч чадахгүй байсан тул сураглаж байгаад Говьсүмбэр аймгаас айлын хашаанаас тээврийн хэрэгслээ авсан. Тухайн тээврийн хэрэгсэлд засварын хөлс 7,900,000 төгрөг, Альфард тээврийн хэрэгслийг зээлэнд 6,497,683 төгрөг, машин сул зогсолтоос үүссэн 36,000,000 төгрөг, нийт 50,497,683 төгрөгийг У.Ө.с гаргуулж өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

хариуцагч У.Ө_н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа эс зөвшөөрч, “...завсарын хөлс 7,900,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд У.Ө_ нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан аваагүй учир зөвшөөрөхгүй мөн сул зогсолтоос үүссэн 36,000,000 төгрөгийн хувьд Э.Т_, Ө.У_нар нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул  дээрх 2 хүний хооронд хийгдсэн гэрээнээс үүссэн хохирлыг У.Ө хариуцах үүрэггүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин зээлийн төлбөрт төлсөн 6,497,683 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбар гаргажээ.

3.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

4.Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл дараах үйл баримт тогтоогджээ.Үүнд:

Хариуцагч Ө.Ур__North Benz тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч У.Ө___ 68,000,000 төгрөгт тооцож, зээлээр худалдах,  урьдчилгаа 20,000,000 төгрөгт тооцож, У.Ө..н эзэмшлийн  Alphard маркийн тээврийн хэрэгслийг авах,  үлдэх төлбөрийг тээвэрлэлт хийх явцад 1,000,000 төгрөгийг өгч байхаар талууд тохирсон, тээврийн хэрэгслийг шилжүүлж авахдаа Ө.У. нь Төрийн банкны зээлийн барьцаанд байсан ... улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгслийн барьцааны төлбөр 7,497683 төгрөгөөс 6,497,683 төгрөгийг өөрийн зүгээс,  үлдэх 1,000,000 төгрөгийг У.Ө.н эхнэрээс шилжүүлэн авч, төлсөн улмаар тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлж, өөрийн өмчлөлд шилжүүлж авчээ.  

Эндээс үзвэл Alphard маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт тооцож авсан ба энэ 20,000,000 төгрөгийн үнийн дүнд уг машины банкны барьцаа төлбөр 7,497683 төгрөгийг оруулж, тооцохоор талууд тохиролцоогүй болох нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч У.Ө.н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

5.Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ө.У.. зээлээр худалдсан ... улсын дугаартай North Benz тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд буцаан авсан болон банкны барьцаа зээлийн төлбөр 6,497,683 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгслийг худалдагч буцаан авсан талаар зохигч маргаагүй нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэсэнд нийцжээ.

Өөрөөр хэлбэл зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй ба талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Харин Ө.У.н буцааж авсан тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийлгэсэн хөлс 7,900,000 төгрөг, машин сул зогсолтоос үүссэн 36,000,000 төгрөгийг У.Ө.с гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх ба Ө.У.энэхүү нөхцөл байдалтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж, өгөөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүүргээ биелүүлээгүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Мөн Анхан шатны шүүх 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт тооцож, өгсөн  Alphard маркийн тээврийн хэрэгсэл нь түүнд биет байдлаар байхгүй тул энэ үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 2, 205.2.1-т заасан “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гэж заасанд нийцсэн бөгөөд 20,000,000 төгрөгийн дүнгээс хариуцагчийн төлсөн банкны зээлийн үлдэгдэл төлбөр 6,497,683 төгрөгийг хасаж, тооцсон нь үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 222,876 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2025/00113 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,876 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

ам

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    А.САЙНТӨГС

                                                  А.ЦЭРЭНХАНД

                                                               Н.БОЛОРМАА