| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00597/И |
| Дугаар | 521 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 521
2016 оны 09 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2016/00521
Хэнтий аймаг
ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00597/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батширээт сум, “Онон” багт оршин суух, иргэн Авзай овогт Донжидын Ганболд /СБ71031912/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д. Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Ганболд миний бие 2014 оны 01 дүгээр сард Пунцагнаваан овогтой Саранцацралд 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тэр үед Саранцацрал нь манай суманд наймаа хийж барааны дэлгүүр ажиллуулж байсан. Энэ хүн нь 2015 оноос хойш хаана байгаа нь тодорхойгүй байгаа учир эрэн сурвалжилж, хаана байгааг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Авзай овогт Донжидын Ганболдын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Пунцагнаваан овогтой Саранцацрал нь оршин суугаа хаягтаа байхгүй, оддо тэрбээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хэнтий аймгийн Батширээт сумын Улсын бүртгэгч Э.Нармандахын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн Авзай овогт Донжидын Ганболдын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Пунцагнаваан овогтой Саранцацралыг /РД:СО74022801/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Пунцагнаваан овогтой Саранцацралыг эрэн сурвалжилж, түүний байгаа газрыг олж тогтоон, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Саранцацралын талаарх баримтыг хуулбарлан шийдвэрийн хамт Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах З. Отгонбаярт үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР