Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00560

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11029 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ************** нарт холбогдох,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *******оос *******ад шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******аас **************т шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

хариуцагч **************ийн Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******од байрлах, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч **************ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Баруун сэлбэ гудамж, 8/9 байр, *******од байрлах 106.59 м.кв талбайтай 3 өрөө байрыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгөөр худалдан авсан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарсан, хувиараа хөдөлмөр эрхлэн ажил хийдэг бөгөөд хүүхдүүдийн хувийн бизнест санхүүгийн шаардлага гарч мөнгө зээлэх хэрэгцээ гарсан. Улмаар хүүгийнхээ бизнесийн хамтрагч түүний танил гэх гэдэг залуугаас мөнгө зээлэхээр болсон. Улмаар миний хүү болох нь урьдын харилцаатай олон жилийн турш бизнесийн салбарт хамтарсан хүн маань байгаа тул санаа зоволтгүй мөнгө зээлэхэд татгалзах зүйлгүй, харин та баталгаа болгож ямар нэгэн хөрөнгө өгөх шаардлагатай гэсэн. Улмаар түүнээс 1 жилийн хугацаатай сарын 5% хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож *******ын ах ээс очиж уг мөнгийг бэлнээр хүлээн авсан. Зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүгдийг буцаан өгөхөөр тохиролцсон. ийн хүсэлтийн дагуу түүний дүү гэх ******* руу өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Баруун сэлбэ гудамж, 8/9 байр, *******од байрлах, 106.59 м.кв талбайтай 3 өрөө байрыг түүнд худалдах, худалдан авах гэрээ хийж зээлсэн мөнгөний баталгаа болгож шилжүүлж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг хийхдээ эгч та зээлсэн мөнгөө буцаан өгөөд байраа буцаагаад авах юм чинь үнийн дүнг хамгийн багаар буюу 20,000,000 төгрөгөөр хийе гэж *******ын ах хэлсэн бөгөөд энэ нь татвар хураамж зэргийг төлөхөд бага мөнгө төлдөг гэж хэлсэн. Бид цугтаа нотариат орон бэлдэж гаргасан цаасанд миний бие гарын үсэг зурсан. Улмаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч ямар нэгэн байдлаар миний бие төлбөр мөнгө аваагүй. Зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүгдийг буцаан өгөхөөр тохиролцсон бөгөөд энэ хугацаанд миний бие энэхүү байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үл таних хүмүүс ирж бид энэ байрыг худалдаж авсан хэмээн байрны ордероо үзүүлж байрыг яаралтай суллаж өг гэж айлгаж байгаад явсан. Гэтэл миний бие анхнаасаа энэхүү байрыг огт зарах сонирхолгүй зөвхөн зээлийн гэрээний баталгаа болгож хүүгийнхээ хүсэлтээр бага үнийн дүнгээр худалдах, худалдан авах гэрээ хийж ******* руу шилжүүлсэн болно. Мөн тэй харилцан тохирсон мөнгө зээлсэн хугацаа дуусаагүй байхад энэхүү миний өмчлөлийн байрыг шилжүүлсэнд гомдолтой байна. Энэхүү үйлдэл нь хуулийн хүрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд ******* миний хүссэн хэлцлээс өөр хэлцэл юм. Иймд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *******оос *******ад шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг болон 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******аас **************т шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, 8/9 байр, ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд ямар нэгэн зээлийн асуудал огт байхгүй. ******* нь мөнгө зээлдэг хүн биш, харин *******ын ах болон нэхэмжлэгчийн төрсөн хүү нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс байсан.

Нэхэмжлэгчийн маргаад байгаа энэ байр хариуцагчийн эгч нэр дээр байсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь ийн эхнэр ас байрыг өөрийн нэр рүү шилжүүлэн авч байсан. нь төрсөн дүү ос итгэмжлэл авч итгэмжлэлийнхээ дагуу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед 2 тал танилууд байсан учраас итгээд нэр дээр нь шууд шилжүүлэн өгч байсан боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* нь нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүй байсан учраас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ах нь *******ыг байрыг нэр дээрээ шилжүүлээд авчих гэсний дагуу шилжүүлэн авсан. Үүний дараа ах ************** руу бэлэглэлийн гэрээ байгуулан энэ байрыг шилжүүлэн өгсөн. Энэ байр анхнаасаа л *******ын гэр бүлийн өмчлөлд байсан бөгөөд бид өөрийн өмчийг хуулийн дагуу гэрээ хийж зохих журмын дагуу шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч ******* энэ байранд бараг амьдарч байгаагүй түүний хүү болон эхнэр нь энэ байранд амьдарч байсан. ************** байр суллаж өг гэж 2018 оны 08 дугаар сарын 15-нд очиход за маргааш суллаж өгнө гэсэн. Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр очиход байж байсан гэрчүүдийн хажууд нэхэмжлэгчийн бэр *******ээр байр хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна гэсэн утга бүхий баталгаа хийж гарын үсэг зурж өгсөн. нэр дээр байсан орон сууцыг *******ын нэр дээр шилжүүлсэн. Дараа нь буцаагаад ******* руу шилжүүлсэн гэдэг асуудлыг ярьдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нотлох баримтуудыг гаргаж өгч, мэтгэлцэх боломжоор хангах үүрэгтэй. Хэрэв , нарын хооронд ямар нэгэн мөнгөний асуудал байдаг бол энэ нь тусдаа хоёр хүний маргааны асуудал юм. ******* орон сууцны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ******* нь , *******ад нэг ч төгрөг төлсөн баримт байдаггүй. *******ын тухайд ийг нэр дээрээ шилжүүлээд ав гэхээр нь хууль, дүрэм журамд заасны дагуу *******оос өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Бүртгэл нь хуульд заасан журмын дагуу хүлээж авсан гэдэг. *******ад мөнгө төлсөн юм байхгүй. *******ад буцааж өгөхдөө ямар нэгэн маргаан гаргахгүйгээр өөрөө ямар хэлцэл хийж байгаагаа ойлгож мэдээд шилжүүлсэн. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч **************ийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэх *******, ******* нарын хоорондын гэрээний харилцаанд **************ийн зүгээс ямар нэгэн байдлаар оролцоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэрээний харилцаанд ************** оролцогч биш. Уг хэрэгт *******ын хүү орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан эгчийн нөхөр , нар нь хамтран бизнес хийдэг бизнесийн харилцаатай байсан. ийн эхнэрийн дүү Америкийн нэгдсэн улсад байхдаа өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг худалдах асуудал яригдсан байгаа юм. Худалдан авахдаа анх гэрээний үнийн дүнд тодорхой заасан ч гэсэн банкны зээлд хамруулахын тулд төлбөрийг өгөөгүй ч өмчлөх эрхийг нь *******т шилжүүлж өгсөн байдаг. Тэгээд бэлэн мөнгө ч төлөөгүй, банкны зээл нь ч бүтээгүй учраас уг орон сууцыг буцаан авахдаа ийн төрсөн ахын хүү *******ын өмчлөлд эрх шилжүүлсэн гэрээгээ хийсэн харилцаа үүссэн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан садан төрлийн холбоотой баримтууд байгаа. Орон сууцны төлбөр төлсөн, төлөөгүй гэдэг асуудал удаа дараа яригдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд бүгд зөрүүтэй мэдүүлдэг. ийн зүгээс орон сууцны төлбөрийг *******, болон ******* нараас нэг ч төгрөг аваагүй гэдэг тайлбарыг удаа дараа өгдөг. **************ийн хувьд гэвэл 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******, ************** хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр одоогоор хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч болох ************** өнөөдрийг хүртэл 2018 оноос хойш зургаа дахь жилдээ өөрийн өмчлөлийн орон сууцыг ямар нэгэн байдлаар ашиглаж, эзэмших ямар ч боломжгүй байдаг гэжээ.

 

4. Хариуцагч **************ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч ******* нь урьд нь миний нэр дээрх энэ байрыг миний хуурай дүү ийн эхнэр ас худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч байсан. Улмаар гэрээний дагуу төлбөрийг төлөөгүйн улмаас дахин худалдах, худалдан авах гэрээ хийж, ийн дүү болох ******* руу буцаагаад шилжүүлэн өгсөн. Хариуцагчийн төрсөн хүү , бид 3 ажил хэргийн шугамаар холбоотой байсан учраас тухайн үед хариуцагчийн нэр дээр итгээд шилжүүлэн өгч байсан. Мөн ганц энэ байрыг шилжүүлж өгч байгаагүй тухайн үед бас улсын дугаартай, RAW4 маркийн автомашиныг шилжүүлэн өгч байсан боловч бас мөнгө өгөөгүйн улмаас буцааж өгсөн. Байрны нэрийг шилжүүлж өгчихөөд байрыг суллаж өгнө гэх боловч суллаж өгөлгүй өдийг хүрсэн. Миний бие энэ байрыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******аас үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулан хууль ёсны дагуу өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Би өөрөө 3 удаа өөрийн өмчлөлийн байран дээрээ очсон. Эхлээд буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очиход гарна гэсэн. Тэгэхээр нь хүлээцтэй хандаж гараад хэлээрэй гээд явсан. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчүүдийн хамтаар дахин очиж хариуцагчийн бэр *******ээр байр хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна гэсэн утга бүхий баталгаа хийлгэж гарын үсэг зуруулж, мөн улсын дугаартай RAW4 маркийн автомашинаа хүлээн авч тэмдэглэл бичүүлж гэрчүүд болон бэр *******ээр гарын үсэг зуруулан авсан. Ингээд гарна гэсэн өдрөө бас байрнаас гараагүй учраас дахин өөрийн байран дээрээ очиход шал өөр танихгүй айл оруулсан байсан. Би рүү залгахад 2018 оны 08 дугаар сарын 18-наас хойш огт утсаа авахгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр болоогүй байна. Маргааш орой болно, өнөөдөр нөгөө айл гарахгүй байна, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дүү эмнэлэгт байна гээд байрыг огт суллаж өгөхгүй байсан учраас *******ын хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс утсаар ярьж шүүх дээр ирэхийг хэлж дуудсан боловч ******* ирээгүй бүр утсаа авахгүй зугтаж алга болсон учраас шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргасан боловч хаягтаа амьдардаггүй байраа 2 сарын өмнөөс түрээсэлсэн гэсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн байгаа. Иймд миний байрыг суллаж өгөхгүй янз бүрийн айл оруулж зугтаж алга болоод байгаа учраас ************** миний хууль ёсны эрхийг сэргээж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн № дугаар гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, баруун сэлбэ гудамж, 8/9 байр, ******* хаягт байрлах 106.59 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж хууль ёсны өмчлөгч миний эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч **************ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тухайн байрыг иргэн гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээгээр авч, тухайн үед төлбөр мөнгийг бэлнээр төлж барагдуулсан болно. Миний бие гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй. Миний өмчлөлийн байрыг 2018 оны 07 дугаар сард миний зөвшөөрөлгүйгээр ******* нь бусдад шилжүүлэн өгч хэлцлээр тохирсон үүргээ зөрчсөн. Улмаар энэхүү нөхцөл байдлыг миний бие 2018 оны 08 дугаар сард мэдэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Тухайн байрны төлбөрийг төлж барагдуулаагүй бол тухайн байранд ингэж удаан хугацаанд амьдрахгүй байсан бөгөөд өмчлөгчийн зүгээс тухайн үедээ шууд өмчлөх эрхээ хэрэгжүүлж тухайн байрнаас гарахыг шаардах байсан. Миний бие **************ийг огт танихгүй бөгөөд ямар шалтгааны улмаас энэхүү байрны эзэмшигч, өмчлөгч болсон нь тодорхой бус бөгөөд хуулийн дагуу шударга өмчлөгч гэж үзэх боломжгүй. Учир нь тухайн үед ************** байрны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан бөгөөд үнэхээр шударга өмчлөгч бол тухайн байрыг худалдаж авахдаа ирж үзэн дотор нь хүн байгаа эсэхийг харан, орчны байдал, харагдах орчин зэргийг бүгдийг шалгаж авч үзэх боломжтой байсан. Зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын гэрчилгээгээр өөрийгөө энэхүү байрны шударга өмчлөгч гэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Иймд дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хувьд АНУ-д удаан хугацаагаар ажиллаж амьдрах учраас орон сууцаа заръя гэж өөрийн төрсөн эгч д итгэмжлэл олгож, гадагшаа явсан. нь хүргэн ах юм. Явснаас хойш эгч нь холбогдоод ахын чинь таньдаг гэдэг хүн танай байрыг 250,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэнэ, банканд зээлээ судлуулчихсан юм байна. Мөн чиний нэр дээр байдаг газрыг чинь бас авах юм байна. Банкнаас хөнгөлөлттэй зээл судлуулаад гарахаар болсон гээд гийн хамаарал бүхий этгээдүүд буюу одоо маргаж байгаа *******, гийн дүү нарын нэр дээр тус тус шилжүүлсэн. Ингээд 3-4 cap өнгөрөөд мөнгө төгрөг орж ирээгүй. Нэг ч төгрөг төлөгдөөгүй учраас хөрөнгийг маргаангүйгээр өөрсдөө буцааж шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч төлбөр төлсөн баримт байхгүй. Төлбөрөө төлсөн гэдэг 3 гэрчийг шүүхэд гэрчээр асуулгасан. 3 гэрч гурвуулаа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Гэрчүүд нь дандаа хамаарал бүхий гэр бүлийн хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хүмүүсээс мэдүүлэг авсан байдаг. **************ийн тухайд *******аас 2018 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Гэтэл ******* нь ос ямар ч зөвшөөрөл авалгүйгээр бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий орон сууцыг **************т шилжүүлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. , ************** гэх хүмүүсийн өр төлбөр д хамааралгүй. Хэрвээ ************** үнэхээр өр төлбөртэй бол ээс өр төлбөрөө нэхнэ. Миний хувьд дурдсан *******3 улсын бүртгэлийн дугаартай хөрөнгийн өмчлөгч мөн. Тэгэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар 2018 онд хандсан. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, тусдаа бие даасан шаардлага гаргах эрх нь нээлттэй шүү гэдэг байдлаар захирамжаа гаргасан байна. Тэгэхээр хувьд бол 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Нэхэмжлэгч *******оос ч, хариуцагч **************оос ч надад орж ирсэн мөнгө байхгүй, өнөөдрийг болтол би өөрийнхөө хөрөнгийг өмчлөх эрхгүй захиран, зарцуулах эрхгүй, ашиглах, эзэмших эрхгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзэх ёстой гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******, ******* хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******т холбогдуулан нь Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагч **************ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч ************** татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *******ын 257,950 төгрөг, хариуцагч **************ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагч **************ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу, буруу үнэлж хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул гомдолтой байна.

8.2. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч *******т 20,000,000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар ******* нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч нь ******* 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг төлөөгүй, орон сууцны өмчлөх эрхийг олж авсан атлаа төлбөрийг төлөөгүй учир ******* өөрөө орон сууцны өмчлөх эрхийг ******* руу шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч түүний энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүйгээс гадна 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлөөлж , ******* нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг төлсөн болох нь уг гэрээний 2.2-т .. төлбөр төлөх нөхцөл: Төлбөр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлөгдсөн болно. гэх заалт, мөн *******ын хүү нь өөрийн компани болох -аас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 150,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг авсан болох нь -ийн Төрийн банкны депозит дансны харилцагчийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

60,000,000 төгрөгийг ээс зээлж, бэлнээр хүлээн авсан, ийн хүсэлтийн дагуу ******* орон сууцыг түүний дүү *******ын өмчлөлд зээлсэн мөнгөний баталгаа болгон худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлэн өгсөн. 60,000,000 төгрөгийг төлсөн гэж гэрч , , нар мэдүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа худалдах, худалдан авах санаа зорилго байгаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Гэрээний дагуу төлбөр тооцоо хийсэн гэх зүйлгүй байна.

******* маргаж буй байрыг *******ын нэр дээр шилжүүлсэн гэх гол үндэслэл болох 60,000,000 төгрөгийн зээлийн асуудал нь тогтоогдохгүй байхад шүүхээс ямар ч нотлох баримтгүйгээр ээс 60,000,000 төгрөг зээлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.Тодруулбал, нэхэмжлэгч нь *******аас 60,000,000 төгрөг зээлсэн түүний барьцаанд маргаж буй байрыг барьцаанд нь шилжүүлсэн гэх боловч 60,000,000 төгрөг зээлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй нотлох баримт хэрэгт байхгүй, гэрч , , нарын гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байхад 60,000,000 төгрөгийг ээс нь бэлнээр авч, байрыг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдож тогтоогдохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй -д 3 сарын дараа буцааж төлсөн гэх боловч баримтгүй, 60,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүсээгүй гэдэг нь тогтоогдож байхад нотлох баримтуудыг дутуу үнэлж буруу дүгнэлт гаргасан.

8.3. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр д байр худалдах итгэмжлэлийг олгож гадаад руу явсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нь Худалдах, худалдан авах гэрээг *******той байгуулсан тул нь байрны урьдчилгаа 250,000,000 төгрөгийг авсан байх боломжгүй. нь *******ын хүү гийн компани гэсэн баримт байхгүй.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчингүй болгуулахаар мэтгэлцсэн боловч шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна гэж нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр хэргийг шийдвэрлэсэн. Учир нь орон сууцыг *******ын нэр дээрээс буцаан *******ын нэр дээр шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах зорилготой буюу болон *******ын нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн /Орон сууц/ Худалдах худалдан авах гэрээ-ний төлбөрийн үүргийг ******* биелүүлээгүйн тул болон ******* нарын нэр заасан этгээд болох *******ын нэр дээр шилжүүлэн авч байгаа нь ямар нэгэн гэрээг халхавчлах зорилготой хийсэн гэрээ, биш юм.

Учир нь, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулж *******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан бөгөөд ******* нь эгч ******* нөхөр ийн үеэл учраас болон нар нь *******ын нэр дээр шилжүүлэн авахыг *******т хэлсний дагуу ******* болон ******* нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлэн авсан үйл ажиллагаа юм.

Иймд шүүхийн шийдвэр үндэслэлгүй байгаа нь дээрх нотлох баримтуудаас гадна дараах баримтуудаар тогтоогдож байхад шүүхээс үнэлээгүй. Үүнд: Нэхэмжлэгчийн хүү нь анх байрыг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан байвал үл хөдлөхийг банканд зээлийн барьцаанд тавьж төлбөрийг нь гаргаж өгөх боломжтой гэснээр байрыг *******ын нэр дээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авч 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буцаан *******ын нэр дээр шилжүүлэн өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байгаа ба банкны зээл нь бүтээгүй учраас нь өөрийн хамаарал бүхий хүнээс буюу ээж *******оос 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байрыг буцаан өгсөн байхад энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй ба гэрч мэдүүлэг өгөхдөө энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хариуцагч ************** нь болон нэхэмжлэгч нартай ажил хэргийн холбоотой бөгөөд ******* 350,000,000 төгрөгийн өр төлбөрт маргаж буй байрыг *******аас шилжүүлэн авсан ба нь маргаж буй байрны төлбөрийг төлөөгүй учраас буцаан шилжүүлэн өгч байрыг суллаж өгнө гэж байсан нь ************** болон нарын хооронд бичсэн мессежээр харагдах бөгөөд С.******* 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байрыг суллаж өгөх баталгаа өгсөн зэрэг нь **************ийг энэ байрыг ямар нэгэн эрхийн доголдолтой байсныг мэдсэн гэх үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь маргаж буй байрны мөнгийг төлөөгүй учраас *******ад байрыг шилжүүлэн өгсөн учраас 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******аас ************** нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсныг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй бөгөөд тухайн үед болон нар нь ийн өр төлбөрт шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******аас **************т шилжүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн боловч энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй байна.

Мөн гуравдагч этгээд нь **************т байрыг шилжүүлсэнд маргаж байгаа гэх боловч энэ талаар шүүхэд дээр маргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн зүйл байхгүй бөгөөд 2018 онд энэхүү иргэний хэрэг анх үүсэж байхад гуравдагч этгээд нь ямар ч маргах зүйлгүй би ах болох ийн өрөнд шилжүүлэхийг зөвшөөрч байна гэж байсныг дурдах нь зүйтэй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Маргаан бүхий 3 өрөө орон сууцыг анх ******* нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмчлөгч итгэмжлэлээр түүний эгч тай Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г 250,000,000 төгрөгөөр үнийг тохирч байгуулсан боловч банкны зээл гараагүй шалтгаанаар үнийг төлж чадаагүй. Уг гэрээг байгуулах үед банкны зээл авч үнийг төлнө, зээл авахын тулд би өмчлөгч байх шаардлагатай, төлсөн гэж гэрээнд тусгуулан орон сууц өмчлөх эрхийг олж авсан. Гэвч банкны зээл нь гараагүй, үнийг бодитоор төлөөгүй, төлж чадахгүй, төлөх боломжгүй учир дээрх орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ******* зөвшөөрснөөр түүний нөхөр ийн дүү *******ын өмчлөлд уг орон сууцыг шилжүүлж өгсөн. Тухайн үед нь нялх хүүхэдтэй гадуур гарч амжихгүй, нялх биетэй байх үед , ******* нар харилцан зөвшөөрч *******ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. ******* нь болон нарт болон өөр хэн нэгэнд 3 өрөө орон сууцны үнэ болох 250,000,000 төгрөгийг төлсөн, шилжүүлсэн талаар ямар ч баримт байдаггүй. ******* зөвшөөрснөөр ******* нь дээрх орон сууцыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр **************т бэлэглэлийн гэрээ байгуулж, **************ийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл ******* нь орон сууцны үнийг -аас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 150,000,000 төгрөг, хэд хоногийн дараа 100,000,000 төгрөг тус бүрийг 2 тасалж гарсан санхүүгийн баримтыг ашиглан, тэдгээр мөнгийг бэлнээр авч , нарт төлсөн гэж мэлзэж эхэлсэн. нь *******ын хувьцаа эзэмшдэг болон ажилладаг компани биш юм. Түүнд ямар ч хамааралгүй компани бөгөөд тухайн өдөр -аас гарсан 150,000,000 төгрөгийн гүйлгээний утга дээр орон сууцны үнэ гэсэн ямар ч утга байдаггүйн дээр уг мөнгөн хөрөнгө нь *******ынх болон уг орон сууцны төлбөрт төлсөн гэх нотлох баримт хэрэгт огт байдаггүй болно. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн, хэрэв 250,000,000 төгрөгийг ******* үл хөдлөх хөрөнгө худалдаж авсны үнэ гэж төлсөн бол 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******аас ямар ч төлбөр авахгүйгээр түүнд орон сууцыг өмчлөх эрх олгож, шилжүүлсэн нь ойлгомжгүй болно. Шүүхийн маргааны энэхүү бодит нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөв үнэлж дүгнэхгүйгээр үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна.

9.2. Шүүх гэрээний талуудын хоорондын хэлцэл түүний бодит биелэлт, үүргийн гүйцэтгэл зэргийг анхаарч үзэлгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн аль нь ч биш , нарын хоорондын юу болох нь тодорхой биш, ойлгомжгүй, дам яриа бүхий тооцоонд хөтлөгдөж хэргийн нөхцөл байдлыг бодит бусаар дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Миний бие АНУ-д удаан хугацаагаар амьдрах болсон тул дээрх орон сууцыг бусдад худалдахаар шийдэн өөрийн төрсөн эгч д 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлээр нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр **************т бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг *******т 250,000,000 төгрөгөөр худалдахаар болж гэрээ байгуулсан. болон ******* нар нь зээл бүтэхээ больсон тул байраа буцаагаад ав гээд би Монголд байгаагүй учир хүргэн ах дүүгийнхээ нэр рүү шилжүүлээд авчих уу, дараа зарахад амар гэхэд нь би зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******оос худалдах худалдан авах гэрээгээр ******* руу дээрх орон сууцны өмчлөх эрх шилжин улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Гэрээний үнэ төлөөгүй ******* нь маргаан үүсгэн шүүхэд хандсан байсан. Мөн миний зөвшөөрлийг авалгүй 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******аас **************т бэлэглэлийн гэрээгээр **************тай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн байсан. Миний эрх ашиг зөрчигдөж байгааг мэдмэгцээ шүүхэд хүсэлт гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/Ш32018/10956 дугаартай захирамж гарч намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар болсон. Тус захирамжид өөрчлөлт оруулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлттэй байсан боловч тусдаа шаардлагаа гаргаад явах нь зүйтэй гэж шүүхээс шийдвэрлэсэн. Нэгэнт шүүхэд маргаан үүссэн байгаа тул энэ шийдвэрийг хүлээгээд гуравдагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явсан.

Миний хувьд дээрх орон сууцны үнэ гэж нэг ч төгрөг аваагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ олон жил өөрийн хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй, эзэмшиж ашиглаж ч чадахгүй нөхцөл байдалтай байна. Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудад үүрэг хүлээлгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөөгүй. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөөгүй *******ыг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх эрх зүйн бичиг баримтуудад үндэслэн нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тус хэргийн хүрээнд 3 төрлийн гэрээ байгаа. Тодруулбал, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ос ******* луу шилжүүлсэн 208,000,000 төгрөгийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* ******* руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******аас **************т бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ байгаа юм. Түүнчлэн энэ хэрэгт 250,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 60,000,000 төгрөг зэрэг 3 мөнгөн дүнгийн асуудал яригддаг. Эдгээр мөнгөнүүд нь бэлэн хэлбэрээр өгсөн бөгөөд ямар нэгэн дансаар шилжээгүй. Анх болон ******* нарын хооронд гэрээ байгуулсан өдөр болох 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* түүний хамаарал бүхий этгээд ******* -аас 208,000,000 төгрөгийн гүйлгээ гарсан. Энэ талаарх бэлэн мөнгөний баримтууд байгаа.

Худалдах, худалдан авах гэрээгээр 250,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж ярьдаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарладаг боловч бодит байдалд 20,000,000 төгрөгийн төлбөр барагдуулсан баримтууд байдаггүй. Мөн энэ хэрэгт олон шүүхийн шийдвэрүүд байдаг гэж шүүхийн шийдвэрүүдийг дурдсан. Тус шүүхийн шийдвэрүүд нь тус тусдаа үр дагавар бий болгосон, агуулгатай үр дагавар үүсгэсэн, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд юм. Гомдолд гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан байна. Хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. Гэрчүүд болох , , *******, *******, нар нь өөрт ашигтай, ашиг сонирхол бүхий мэдүүлгүүдийг өгдөг. Үүнийг хэрхэн, яаж үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Тухайн хэрэгт орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж төлбөрийг бэлнээр өгсөн гэх ганц үйл баримт, факт харагдаж байгаа гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээд нар нь эсрэг ашиг сонирхол үүсэж тусдаа өмгөөлөгч авсан гэж ойлгож байна. эдний хооронд үл ойлголцсон нөхцөл байдал үүссэн гэж ойлгож байна. Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******ад шилжүүлсэн гэрээнээс авхуулж эрх нь зөрчигдсөн учир шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх эрхтэй. Миний бие нэхэмжлэлийн үндэслэлдээ 3 шаардлагыг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ************** нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******, ************** хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Хариуцагч ************** нь нэхэмжлэгч *******т холбогдуулан Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамж, 8/9 дүгээр байрны *******од байрлах, 106,59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

 

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцсон байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

2.1. төлөөлж нь *******той 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр: Худалдагч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 дүгээр байрны ******* хаягт байрлах, 106,59 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр *******т худалдсан./1хх72-74/

 

2.2. ******* нь *******ад 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 дүгээр байрны ******* хаягт байрлах, 106,59 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдсан./1хх5/

 

2.3. ******* нь **************т 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 дүгээр байрны ******* хаягт байрлах, 106,59 м.кв талбайтай, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг бэлэглэж, өмчлөгчөөр ************** бүртгэгдсэн./1хх22/

 

3. Зохигчид, эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 дүгээр байрны ******* хаягт байрлах, 106,59 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн *******, ******* нарын хоорондох 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *******, ************** хоорондох 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний хүчин төгөлдөр байдал, маргаан бүхий орон сууцны өмчлөгч **************ийн өмчлөл хууль ёсны эсэх талаар маргасан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлүүдийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч ******* нь ос авсан орон сууцны үнэ 250,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлөөгүйн улмаас уг орон сууцны өмчлөлийг миний нэр дээр шилжүүлэхийг хүргэн ах зөвшөөрсний улмаас нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч уг орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж тайлбарладаг.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч *******ыг орон сууцны үнийг төлөөгүйгээс орон сууцыг буцаах болсон талаар тайлбарладаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг учраас өөрийн зөрчигдсөн эрхийн талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаар зөвшөөрөх татгалзах эрхгүй оролцогч байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.

 

6. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс орон сууцыг хүүгийнхээ зээлийн барьцаанд баталгаа болгох үүднээс энэ гэрээг байгуулсан гэж, харин хариуцагч *******аас той байгуулсан өмнөх гэрээний үүргээ хэрэгжүүлж үнийг төлөөгүйгээс нэрлэн заасан этгээдэд уг гэрээгээр буцааж шилжүүлсэн хэмээн өөр өөр агуулгаар тайлбарлах боловч дээрх тайлбаруудаас үзвэл хэн аль нь тухайн хөрөнгийг худалдах худалдан авах хүсэл зоригийг бодитоор илэрхийлээгүй болох нь тогтоогдож байна.

 

6.1. Мөн тэдгээрийн хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үнийг ******* төлсөн тухай нотлох баримтгүй, мөн гуравдагч этгээд д төлөх ёстой гэрээний үнийг нэхэмжлэгч нь төлөөгүйгээс эрх бүхий этгээд нь *******т уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Хэрэв уг гэрээнээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үр дагавар үүсэх ёстой байсан гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцэх тул хариуцагч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд хийгдсэн энэ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж буруу дүгнэснийг залруулна.

 

6.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийн дүр үзүүлсэн хэлцэл-д анхнаасаа тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл хамаарах бөгөөд харин мөн зүйлийн 56.1.3 дахь хэсгийн "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" нь дээрхтэй адил шинжтэй боловч халхавчилж байгаа болон халхавчлуулж байгаа хоёр хэлцэл байхыг шаардана. Хэргийн баримтаар халхавчлуулж байгаа хэлцэл байсан эсэх маргаантай буюу нэхэмжлэгч үүнийг барьцааны гэрээ гэж, хариуцагч мөнгө зээлээгүй, барьцаа биш гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийн дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх нь зүйтэй байна.

 

7. Харин, нэхэмжлэгч нь, хариуцагч *******, ************** 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсгийн дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлах боловч хариуцагч **************ийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

7.1. Хариуцагч ************** нь тухайн орон сууцыг өөрийн өр төлбөртөө тооцон шилжүүлэн авсан талаар тайлбарладаг ба гэрч , нараас *******ын нэр дээр байсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч **************т хоорондын төлбөр тооцоондоо шилжүүлэн өгсөн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн болох нь 2019 оны 0******* сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна./1хх137-140, 154-156/

 

7.2. Мөн, Дамдинсүрэнгийн ******* миний бие иргэн ******* 350,000,000 төгрөгийн авлагад Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 3 хороо 8/9 байр ******* хаягт байршилтай 106,59 м.кв байр, 2008 онд үйлдвэрлэсэн RAW4 маркийн автомашин болон бусад эд зүйлсийг тооцон авсан болно ******* 2018.08.24 гэсэн баримт авагдсан байна./1хх75/

 

7.3. Түүнчлэн, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл гэх баримтанд Чингэлтэй дүүрэг ******* хороо, Баруун сэлбэ гудамж 8/9 байр ******* байранд өмгөөлөгч *******, *******, *******, ахмад ******* нар байлцан **************ийн өмчлөлийн байр, дугаартай цэнхэр өнгийн RAW4 маркийн машиныг авахаар ******* *******тэй() уулзаж машины түлхүүрийг авч, байрыг суллаж өгүүлэхээр уулзлаа. Байр, машиныг хүлээлгэн өгөхийг ******* зөвшөөрч гарын үсэг зурсан болно. *******. Зөвшөөрсөн *******, өмгөөлөгч ******* *******, байлцсан ******* *******, ******* *******, ахмад ******* ******* гэж гарын үсэг зурагдсан баримт авагдсан байх ба мөн **************ийн иргэний үнэмлэхний хуулбар бүхий эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэсэн баримтад 2018.08.16 машин дахь эд зүйлсийг бүгдийг хүлээн авлаа. RAW4 машинаас эд зүйлээ хүлээж авсан *******, хүлээлгэн өгсөн *******, *******, ******* гэж гарын үсэг зурагдсан байна./1хх58-59/

 

7.4. Түүнчлэн, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий орон сууцыг ийн өр төлбөр болох 350,000,000 төгрөгт тооцон, хариуцагч **************ийн өмчлөлд *******аас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан байна./3хх100-101/

 

7.5. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан.

 

Иймд дээр дурдсан баримтуудаас үзвэл хариуцагч *******, ************** 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч **************ийн хувьд хариуцагч *******ыг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдэх боломжгүй байх тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна гэж дүгнэх тул энэ талаар гаргасан хариуцагч **************ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэнэ.

 

Хэргийн баримтаар *******, ************** хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гадаад хэлцэл нь бэлэглэлийн гэрээ байх боловч бодитоор 350,000,000 төгрөгийн өр төлбөртөө тооцох замаар тэдгээрийн хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн болох нь тогтоогдсон, үүнд зохигчид маргаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгээр хамгаалагдана гэж үзлээ.

 

Мөн төлбөртөө тооцон шилжүүлсэн талаарх хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтууд, гэрч , нарын мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгэж эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

7.6. ************** нь эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 дүгээр байрны ******* хаягт байрлах, 106,59 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгч тул нэхэмжлэгчээс маргаан бүхий байрыг чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

8. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх боловч 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******, ************** хооронд хийсэн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-н дэх худалдан авагч **************ийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хамгаалагдаж байх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан харилцан биет байдлаар буцаах боломжгүй.

 

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч **************ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч **************ийн гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангасан тул шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

10. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч ************** нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодруулсан /3хх137/ байх ба уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаас татгалзсан агуулгагүй байх тул шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтыг хасна.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч **************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/11029 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******, ************** хоорондох Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 8/9 байр, *******, 106.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж хариуцагч **************т шилжүүлэхийг даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарлалтыг 3 болгож, мөн хэсгийн 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 гэж, 7.1 гэснийг 7.1.1, 7.1.2 гэж, 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай. гэснийг 128,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******оос 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч **************т тус тус олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 257,950 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************оос төлсөн 398,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ