| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00547/И |
| Дугаар | 523 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 523
2016 оны 09 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2016/00523
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00547/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн Бурхант гэдэг газар оршин суух, иргэн Мэргэн овогт Цэдэнсодномын Цэндлхам /РД:СР61110809/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Ичинхорол нь миний бие тааруу, эмнэлэгт хэвтэх шаардлагатай байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү /хх-ийн 18х/ гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.
Иймд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэдлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Цэндлхам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Тариа” бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан.Тухайн үед нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр маань гэр оронтой минь хамт шатсан тул улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох боломжгүйд хүрээд байна.
Иймд миний 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорол шүүхэд гаргасан тайлбартаа:
Х.Цэндлхам нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Тариа” бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр маань гэр оронтой минь хамт шатсан тул улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох боломжгүйд хүрээд байна
Иймд түүний 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 18х/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мэргэн овогт Цэдэнсодномын Цэндлхам нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Тариа бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Үтрэмийн туслах ажилчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Цэндлхамын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Мэргэн овогт Цэдэнсодномын Цэндлхам нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Тариа бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Үтрэмийн туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Ичинхоролын шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 7х/, №17, 146 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ц.Ганболд, Ш.Гансүх нарын мэдүүлэг /хх-ийн 21-22х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мэргэн овогт Цэдэнсодномын Цэндлхам /РД:СР61110809/-ыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Тариа бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Үтрэмийн туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгч Ц. Цэндлхамыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР