Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 524

 

2016 оны 09 сарын 27 өдөр     Дугаар 156/ШШ2016/00524
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00573/И
       Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батноров сумын 6 дугаар багийн төвд оршин суух, иргэн Боржигон овогт Авирмэдийн Гэрэлхүү /РД:СА61091713/-гийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

        Нэхэмжлэгч А. Гэрэлхүү нь миний бие Батноров суманд хөдөө айлд мал харж байгаа, нааш цаашаа олон удаа явах боломжгүй байгаа байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү /хх-ийн 28х/ гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
        Иймд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч А.Гэрэлхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын-Зам” нэгдэлд тракторын жолоочоор 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс томилогдон ажиллаж байтал Хөдөө аж ахуйн нэгдлүүд 1990 онд тарж Норовхаан компани болж нэрийг нь өөрчилсөн ба 1994 онд Норовхаан компани тарж мал ба хөрөнгөө гишүүддээ тараасн юм. хөдөлмөрийн дэвтэрт Норовхаан компанид ажиллаж байсан талаарх бичилт хийгдээгүй, 1994 онд халсан нь бичигдсэн байна. Архиваас шүүлгэж үзэхэд “Норовхан” компаны бичиг баримт олдохгүй байна.  
          Иймд миний 1982 оны 07 дугаар сарын 02-ноос 1995 оныг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 20х/

       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Боржигон овогт Авирмэдийн Гэрэлхүү нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын Зам нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн Хэнтий аймгийн Батноров сумын“Норовхан” ББХКомпанид 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч А.Гэрэлхүүгийн ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Боржигон овогт Авирмэдийн Гэрэлхүү нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын Зам нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн Хэнтий аймгийн Батноров сумын “Норовхан” ББХКомпанид 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээлгэсэн №102704, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн №148596 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд /хх-ийн 5-8х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын-Зам” нэгдлийн зөвлөлийн даргын №67 дугаартай тогтоол/хх-ийн 11х/, Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын-Зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны №155 дугаартай тушаал /хх-ийн 12х/, Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын-Зам” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны №38 дугаартай тушаал /хх-ийн 13х/,  Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын-Зам” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны №44 дугаартай тушаал /хх-ийн 14х/, Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын-Зам” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны №22 дугаартай тушаал /хх-ийн 15х/, гэрч Ж.Сүхдаваагийн мэдүүлэг /хх-ийн 22х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

                Түүнчлэн нэхэмжлэгч Боржигон овогт Авирмэдийн Гэрэлхүү нь Хэнтий аймгаас цэрэгт татагдан 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн хугацаат албыг хаасан болох нь Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архивын “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар /хх-ийн 7/-аар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй гэж үзлээ.           
              
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Авирмэдийн Гэрэлхүү /РД:СА61091713/-г Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын Зам нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн Хэнтий аймгийн Батноров сумын “Норовхан” ББХКомпанид 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.    Нэхэмжлэгч А.Гэрэлхүү нь 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн хугацаат албыг Ардын армийн 126 дугаар ангид хаасан болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А. Гэрэлхүүгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР