Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 525

 

2016 оны 09 сарын 28 өдөр     Дугаар 156/ШШ2016/00525
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00575И

       Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Мөрөн сумын 4 дүгээр баг, Цагаантолгой баг, Ноёны 5-2 тоотод оршин суух, иргэн Боржигон овогт Гунгаажанцангийн Наранчимэг/СО61091501/-ийн нэхэмжлэлтэй,
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч Г.Наранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
         Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын сургуульд 1981 оны 9 дүгээр сарын 01-наас 1986 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл лаборант, бага ангийн багшаар, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл Хэнтий аймгийн мөрөн сумын сургуулийн байрны багшаар, 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын сургуульд бага ангийн багшаар ажилласан.
       Иймд миний 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ./хх-ийн 1х/

       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч Боржигон овогт Гунгаажанцангийн Наранчимэг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд бага ангийн багш, лаборантаар, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд тус сургуульд байрны багшаар, 1992 оны 08 дугаар 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн №148429 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Ардын депатутын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны №184 дугаартай тушаал /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Мөрөн сумын 8 жилийн захирлын 1981 оны №21 дугаартай тушаал /хх-ийн 8х/, 1986 оны №54, 1992 оны №05, 1992 оны №04, 1994 оны №18, 1993 оны №21 , 1986 оны  тушаалын хуулбарууд,  Хэнтий аймгийн Мөрөн сумын Ардын


Депатутын Хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны №79 дугаартай тушаал /хх-ийн 9х/, гэрч М.Оюунцэцэг, О.Сүрэндулам нарын мэдүүлэг зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.       
    
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гунгаажанцангийн Наранчимэгийг Хэнтий аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд бага ангийн багш, лаборантаар, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд тус сургуульд байрны багшаар, 1992 оны 08 дугаар 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                 Ж.БОЛДБААТАР