Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 526

 

2016 оны 09 сарын 28 өдөр     Дугаар 156/ШШ2016/00526    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00593/И
       Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баянхутаг сумын 2 дугаар баг, Улаан-Өндөр 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, иргэн Монхор овогт Лувсандугарын Батхүрэл /РД: СГ58072711/-ийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Батхүрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Л.Батхүрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
         Миний бие Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн “Дулаан” бригадад 1979 оны 9 дүгээр сарын 25-наас 1985 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэл тус нэгдлийн хонь адуу маллаж байгаад Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 28-наас 1991 оны 11 дүгээр сар хүртэл “Баян-булаг” бригадад хоньчин адуучнаар ажиллаж байсан болно. Мөн 1976 оны 07 дугаар сарын 21-нээс 1979 оны 06 дугаар сарын 06-ныг хүртэл 3 жил цэргийн алба хаасан.
       Иймд миний 1979 оны 9 дүгээр сарын 25-наас 1991 оныг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Монхор овогт Лувсандугарын Батхүрэл нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Дулаан, Баянбулаг бригадуудад 1979 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, түүнчлэн 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн хугацаат алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч Л. Батхүрэлийн ажилласан жил байдлыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Монхор овогт Лувсандугарын Батхүрэл нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Дулаан, Баянбулаг бригадуудад 1979 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 01, 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-7х/, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны №8 дугаартай тогтоол, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн даргын 1985 оны №42, 1991 оны №66, 1987 оны №107 дугаартай тушаалуудын хуулбар, гэрч Д. Ойдов, П. Энх-Амгалан нарын мэдүүлгүүд /хх-ийн 27-28х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.       
    
                Түүнчлэн нэхэмжлэгч Лувсандугарын Батхүрэл нь Хэнтий аймгаас цэрэгт татагдан 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 0169 дүгээр ангид цэргийн хугацаат албыг хаасан болох нь 332451 дугаартай цэргийн батлахны хуулбар /хх-ийн 8-9х/-аар болон өөрийнх нь тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй гэж үзлээ.
               
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Монхор овогт Лувсандугарын Батхүрэл             /РД: СГ58072711/-ийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдлийн Дулаан, Баянбулаг бригадуудад 1979 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.    Нэхэмжлэгч Л.Батхүрэл нь 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 169 дүгээр ангид цэргийн жинхэнэ албыг хаасан болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л. Батхүрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР