Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00786

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11471 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******, нартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн ******* хороо, *******, хүннү гудамж 201 дугаар байр, ******* хаягт байрлах 54.99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдан авч, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001218730 дугаартай гэрчилгээг авч, улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн.

******* нь худалдагч *******, нартай ямар ч хамааралгүй хүмүүс бөгөөд 2019 оноос эхлэн тус орон сууцанд амьдарч байгаа, орон сууцыг би худалдан авсан учраас чөлөөл гэсэн боловч чөлөөлж өгөхгүй байгаа тул хариуцагчийг Баянзүрх дүүргийн ******* хороо, *******, хүннү гудамж 201 дугаар байр ******* орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

-ийн Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхон 40и байрны 8 давхарт 51 м.кв 2 өрөө орон сууцыг анх баригдаж байх үед 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж гэрээний 20 хувийн үнэ болох 17,000,000 төгрөгийг төлсөн. Мөн оны 10 дугаар сард 4,000,000 төгрөгийг нэмж тушаасан. Гэрээ хийсэн тоотдоо орох гэтэл бетон зуурмаг нийлүүлсэн солонгос компанийн захиралд бартерт өгчихсөн учир зэргэлдээ байрны яг ижил орон сууцыг өгье гэхээр нь бас хүлээсэн. Гэтэл *******-ийн захирал гийн эхнэр 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найзыгаа оруулсан байсан. Үүний дараа ******* хотхоны 3 дугаар блокны 6 дугаар давхарт 63.8 м.кв орон сууцыг улсын комисс хүлээж авах үеэр манайд шилжүүлэн өгөхөөр -тай ярилцаж тохирсон учир тэр болтол байр түрээсэлж бай, гарсан зардлыг байрны үнээс хасна гэж аман тохиролцоо хийсэн. Гэтэл барилгын явц сунжирсаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр очиход Баянзүрх дүүргийн ******* хороо Хүннүгийн гудамж *******ы 201 дугаар байрны ******* орон сууцыг таалагдвал өнөөдрийг хүртэл учруулсан хохирлыг тооцож суутгаад 40,000,000 төгрөг төлөөд орон сууц өмчлөх гэрчилгээг гаргаж өгье гэсэн.

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон нартай орон сууц худалдах худалдан авах 3 талт гэрээ хийхэд гол нөхцөл нь -аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдах хотхоны 3 өрөө орон сууцны өмчлөх гэрчилгээ гарсан цагт одоогийн маргааны зүйл болоод байгаа Олимпик виллаж хотхоны 201 дугаар байрны ******* орон сууцын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж заасан байсан. Яг энэ үеэр ковид цар тахлын үе таарч 5-6 сар бүрэн засвар хийсний эцэст 2020 оны 06 дугаар сарын эхээр уг байрандаа нүүж орсон, одоо ч тэндээ амьдарч байна.

-ийн захирал той орон сууцны өмчлөлийн гэрчилгээгээ авч байж үлдсэн төлбөрөө өгөх ёстой юм байна гэдгийг байрны эзэн гийн эхнэртэй хэд хэдэн удаа холбогдсоны эцэст ойлгосон юм. -аас захиалгын байр захиалж 7 жил болохдоо түрээсийн төлбөрт 44,550,000 төгрөг, байр захиалгын урьдчилгаанд 22,000,000 төгрөг, байрны засварт 15,000,000 төгрөг, өмнөх айлын ус тог, СӨХ-ийн үлдэгдэл төлбөрт 1,993,323 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,500,000 төгрөг, нийт 86,043,323 төгрөгийн хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* /13312/, Хүннү гудамж, 201 байр ******* хаягт оршин байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Маргаан бүхий байрыг өмчлөх эрхийг нь , ******* нараас -ийн менежер болох д захиран зарцуулах бүрэн эрхийг итгэмжлэлээр шилжүүлэн авч *******д бартераар худалдсан мэтээр улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан нь хууль бус гэж үзнэ.

******* нь бидэнтэй ирж уулзаагүй манай хаалгыг ч тогшоогүй байж худал нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Учир нь, 2019 онд , иргэн , ******* нарын хооронд хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр учир энэ асуудлаар буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчаар -ийг татаж иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа.

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон иргэн нартай /гурвалсан/ Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, маргаан бүхий Баянзүрх дүүргийн ******* хорооны Хүннү гудамжны *******ы 201 дугаар байрны ******* орон сууцанд өнөөдрийг хүртэл 6-7 жил амьдарч байна. Бид байрны урьдчилгаа төлбөрийг -д төлсөн, байрны засвараа өөрсдөө хийчих, дараа нь орон сууцны төлбөрөөс суутган тооцно гэсний дагуу бүтэн засаж тохижуулаад 2020 оны эхээр нүүж орсон. Тодруулбал, тухайн ******* орон сууцыг бидэнд худалдах, худалдан авах гэрээ байгуулчхаад, давхар *******д худалдсан нь нэг үл хөдлөх хөрөнгийг 2 дахин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгааг анхан шатны шүүх харсаар байж давхар энэ маргаан хянагдаж байхад өмчлөх эрхээ бүртгүүлсэн байна гэдгээр *******ыг шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Анхан шатны шүүхээс гэрчээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний нөгөө тал болох , нарыг татуулсан боловч шүүхэд ирээгүй, албадан ирүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан ч хангагдсангүйд гомдолтой байна. Ирсэн ганц гэрч болох нь санаатайгаар худал мэдүүлэг өгч байгаа нь эсрэг тэсрэг мэдэн будилсан худал мэдүүлгээр тогтоогдож байхад түүнийг авч хэлэлцэхгүй шийдвэр гаргасан. Бусад гэрч нар мэдүүлэг өгвөл 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний үнэн зөвийг батална. Тиймээс одоог хүртэл эвлэрэх талаар хөөцөлдөж хүлээж байсан.

болон маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэх *******ыг итгэмжлэлээр төлөөлөн ажиллаж байгаа нь нэг хүн буюу өмгөөлөгч ******* хоёуланг нь зэрэг төлөөлж байгаа нь санамсаргүй тохиолдол гэж үзэх боломжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэж байна.

4.3. Мөн, шүүх хуралд хоцорч очоод, шүүхийн хэлэлцүүлэгт үг хэлэх эрхээ хасуулж ажиглагчаар суусан. Гэтэл шүүхийн шийдвэрт оролцсон мэтээр бичигдсэн байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нь хариуцагчийн гаргасан хүсэлтүүд болон баримтуудыг удаа дараа хүлээж авсан. Үүнтэй холбоотой баримтыг шүүхийн шийдвэрт жагсааж бичсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний шүүх нь өөрийн санаачилгаар баримт бүрдүүлэх хууль зүйн боломж байхгүй. Хариуцагч нь гэрч асуулгах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хангаж шийдвэрлэсэн. Уг хүсэлтийн дагуу хариуцагчийн гаргаж өгсөн хаягаар нэг бус удаа ажиллагаа явуулсан. Гэрч асуулгах хүсэлтийг хариуцагч гаргасан бөгөөд гэрчүүдийн хаяг болон тодорхой мэдээллүүдийг өгөхгүй бол шүүх эрэн сурвалжлах байдлаар олох зохицуулалт байхгүй.

нь хариуцагчид мэдэгдэл өгдөг байсан. Ямар шалтгааны улмаас мэдэгдэл өгсөн талаар мэдэхгүй бөгөөд нь маргаан бүхий орон сууцыг -аас авсан орон сууцны бартерт өгөх ёстой байсан гэж сонссон. Гэхдээ тус орон сууцыг өгөхөө больж мөнгөн хэлбэрээр зарж борлуулан маргаан бүхий орон сууцыг *******д худалдан борлуулсан.

Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан хүсэлтийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэж нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулна. Бусдаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд, талууд хүсэлт, гомдол гаргаагүй бол хэргийг шийдвэрлэнэ. Хариуцагч нь мэргэжлийн хуульч, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, тухайн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэх ажиллагааг хийгээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. *******, нар нь *******тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* /13312/, Хүннү гудамж, 201 дугаар байр ******* хаягт байрлах, 2 өрөө орон орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. /хх5/

 

3.1. Дээрх гэрээний дагуу маргаан бүхий 2 орон сууцны өмчлөгчөөр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр *******ыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /хх4/

 

4. Зохигчид дээрх 2 өрөө орон сууцыг эзэмшиж буй хариуцагч *******ы эзэмшил хууль бус эсэх асуудлаар маргасан байна.

 

5. Хариуцагч талаас тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан дараах баримт болон хүсэлтүүдийг гаргасан байна.

 

5.1. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн болон нартай /гурвалсан/ Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж тухайн орон сууцыг худалдаж авсан гэж тайлбарлаж, уг гэрээний хуулбар хувийг ирүүлсэн./хх28/

 

5.2. Мөн, хариуцагч нь -д холбогдуулан дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан байх ба тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/26644 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар хувийг хэрэгт ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байх боловч шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/16766 дугаартай захирамжаар орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж хүсэлтийг хангахгүй орхисон./хх48/

 

5.3. Хариуцагч талаас гуравдагч этгээдээр -ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/26590 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. /хх49-50/

 

5.4. Түүнчлэн, хариуцагч талаас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болон түүний эхнэр ******* нарыг гэрчээр асууж, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах тухай хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 191/ШЗ2025/42062 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байна.

 

6. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай жичдээ нэхэмжлэл гаргаж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тухайд талууд маргахгүй байна. Гэтэл, нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцны өмчлөлийн асуудлаар шүүхэд маргаан үүсэж, уг асуудал шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, маргааны зүйлийн өмчлөх эрхийн асуудлаар шүүхэд маргаан үүссэн үед нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй.

 

6.1. Шүүхээс гэрчээр , ******* нарыг оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангасан боловч, уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, гуравдагч этгээдээр -ийг оролцуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон зэрэг нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах зэрэг зохигчийн эрхийг зөрчсөн алдаа гаргасан байна.

Тодруулбал, хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн зөрчилд хамаарч байна.

 

6.2. Дээрхээс үзэхэд нотлогдвол зохих хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, орон сууцны өмчлөх эрхийн асуудлаар маргаантай, шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй байна.

 

7. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт байгаа баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11471 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ