| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1589 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1589
2019 10 18 2019/ШЦТ/1589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч, хохирогч Ө.Б ,
Шүүгдэгч, хохирогч Г.Х ,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан Г.Х , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.Б , Б.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806042430799 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй. туслах ажилтан ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ө.Б .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хайгуул, өрмийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 1 тоотод албан ёсны бүртгэлийн хаягтай боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.Б .
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Г.Х .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Б , Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн апартмент” хотхоны зогсоолын орчимд иргэн Г.Х тай маргалдаж, улмаар цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Грийн апартмент" хотхоны зогсоолын орчимд иргэн Ө.Б той маргалдаж, улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ө.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал байхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн Ө.Б ын мэдүүлэг /хх-21-23, 33-35/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Г.Х ын өгсөн мэдүүлэг /хх-16-17, 27-29/, гэрч С.Бын өгсөн мэдүүлэг /хх-36-37/, гэрч Б.Б өгсөн мэдүүлэг /хх-18-20, 42-44/, гэрч Л.Дэлгэрхишигийн өгсөн мэдүүлэг /хх-38-39/, гэрч П.Цогоогийн өгсөн мэдүүлэг /хх-40-41/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45-48/, хохирогч нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-49-52/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2941 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны 849А дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-63-65/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2946 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-60/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны 849Б дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-66-67/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1103 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-76-77/, Ө.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-107-108/, Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-102-103/, Г.Х ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-97-98/, шүүгдэгч Ө.Б , Б.Б, Г.Х нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-115, 122, 138/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.Б , Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн апартмент” хотхоны зогсоолын орчимд иргэн Г.Х тай маргалдаж, улмаар цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Грийн апартмент" хотхоны зогсоолын орчимд иргэн Ө.Б той маргалдаж, улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ө.Б ын өгсөн: "...Би урд зогссон приус-20 машины жолооч руу "яаж яваад байгаа юм бэ?" гэтэл "яаж ч явсан чамд ямар хамаатай юм бэ?" гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь манай найз Б очоод тухайн машины хойд талын гуперийг нь өшиглөчихсөн. Тэгээд приус-20 иашины жолооч бид хоёр барьцалдаж авах үед тэр хавийн хүмүүс бид хоёрыг залгасан. Тэгээд зогсож байтал тухайн залуу намайг харааж доромжлоод байхаар нь би бас зөрүүлээд харааж эхэлтэл маргаан хүндрээд дахин барьцалдаад авсан. Гэтэл тухайн залуу миний нүүрэн тус газарт 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон. Миний нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Сүүлд бас нэг удаа нүүрэн тус газарт цохьсон." /хх-21-23, 33-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Х ын өгсөн: "...Приус-20 маркийн машинаа оайрлуулж тавьчихаад байж байтал жолоочийн эсрэг талын хаалгыг үл таних эрэгтэй хүн татаж орж ирээд "муу пизда минь чамаас болоод машин мөргөчихлөө" гэж уурласан. Тэгэхээр нь би "чи юу яриад байгаа юм" гэхэд "чи тэр буфер хар" гээд хэлэхээр нь би бууж ирээд өөрийнхөө буферийг хартал зүгээр байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ" гэж хэлчихээд машиндаа суух гэтэл миний машины копутан дээр дарж хэвтүүлээд "ямар овоо пизда вэ чи" гээд эрүүн тус газар нэг удаа цохьсон. Тэгээд би босож ирээд түлхтэл хажуунаас найз нь бололтой махлаг залуу ирээд намайг газар унагаачихаад хоёулаа нийлээд нүүр цээж хэсэгт олон удаа өшиглөж чирсэн. ...Намхан залуу гутлаараа нүүр рүү олон удаа өшиглөсөн. Өндөр нь цээж хэсэгт өшиглөж байсан. Тухайн үед цээж нэлээн хөндүүртэй байсан." /хх-16-17, 27-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бын өгсөн: "...Тэр өдөр халтуур хийгээд “Акума” төвийн хойд талд байх зогсоол дээр ирэх үед үл таних 2 залуу зүс таних приус машины жолооч Хтай маргалдаад голдоо хийчихсэн 2 талаас нь зодож байсан. Тэр үед халтуур хийдэг "улаан Цогоо" гэх хүн "би салгах гээд хүч хүрэхгүй байна" гээд зогсож байсан. ...Гэтэл тухайн Хтай маргалдсан залуу "Би чамайг цагдаагийн чинь хажууд зодно" гэж хэлээд явсан. ...Жижиг биетэй залуу Хыг илүү их зодож, дайрч байсан. Том биетэй нь цохиж байсан." /хх-36-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн: "...Ө.Б машины урдуур саарал өнгийн приус-20 машин хурдтай ирээд урд нь зогсчихсон. Тэр үед Ө.Б сандарсандаа хойшоо ухраад ард байсан машиныг зөөлөн мөргөчихсөн. Тэгээд Ө.Б бид хоёр очоод тухайн приус-20 машины жолоочид "Ардаа хардаггүй юм уу?" гэж хэлээд би ард талын гупер руу нь өшиглөчихсөн. ...Тэгээд би Ө.Б машиныг арын буферийг очиж харчихаад эргээд Ө.Б руу хартал тухайн приус-20 машины жолооч Ө.Б нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд би өөрөөсөө холдуулаад цааш түлхтэл Баттогтох, хөгшин пробокс машины жолооч хоёр салгаад таттал приус-20 машины жолооч газар уначихсан. Тэгээд босож ирээд Баттогтохтой дахин барьцалдаж аваад цохилцсон." /хх-18-20, 42-44/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Дэлгэрхишигийн өгсөн: "...Тухайн хэрэг болсон өдөр би хүн буулгачихаад “Акума” төвөөр ороод иртэл хүмүүс бужигначихсан байсан. Тэгээд би машингүй байгаа юм байхдаа гэж бодоод зогсоол дээр очоод машинаа байрлуулчихаад буугаад иртэл Х үл таних 2 хүнтэй маргалдаад зодолдож байсан. Тэгээд би тулж очоод хартал нэг залуу нь Х хувцасыг татчихсан. Нэг нь Хыг өшиглөөд байхаар нь очоод тухайн залууг түлхээд " юу болоод байгаа юм бэ?, та нар болиоч" гэтэл учиргүй дайраад л байсан." /хх-38-39/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Цогоогийн өгсөн: "...Би тэр үед машиндаа тамхи татаад зогсож байтал нэг Гранд марк-2 маркийн цагаан өнгийн машин ухарч байгаад миний машиныг мөргөчихсөн. Тэгээд би "энэ одоо яаж байгаа юм бол, бууж ирээд уучлалт гуйх байх" гэж бодоод хүлээгээд сууж байтал тухайн машины залуу бууж ирээд урагшаа яваад өгсөн. Тэгээд урдаа зогсож байсан Х машин дээр очоод Хтай маргалдаж байснаа буулгаж ирээд зодоод эхэлсэн. Гэтэл хажуунаас нь өөр нэг бор, махлаг залуу ирээд хамт зодож эхэлсэн. Тэгээд би очоод "та нар яаж байна, яагаачгүй хүнийг яагаад зодож байгаа юм, боль" гэж хэлтэл "энэнээс болоод машин мөргөчихлөө" гээд 2 талаас нь зодож эхэлсэн. ...Тэр Гранд марк машины шар залуу ихэвчлэн зодож байсан. Хажуунаас нь найз нь бололтой бор, махлаг залуу өшиглөж байгаа харагдсан." /хх-40-41/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45-48/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-49-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2941 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 7 дугаар сарын 3-ны 849А дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2946 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 7 дугаар сарын 3-ны 849Б дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1103 дугаартай дүгнэлт:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Б ын яллагдагчаар өгсөн: “....Би Х биед халдаж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Ер нь бол харилцан зодоон болсон. Х ч гэсэн намайг хоёр удаа цохиж миний биед гэмтэл учруулсан.” /хх-107-108/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: “....Тэгээд Ө.Б машинаас буугаад цагаан приус-20 машины жолооч дээр очиж “чи яаж яваад байгаа юм бэ” гээд хэлээд чинь миний зогсоол” гэж доромжилж эхэлсэн. Тэгээд Ө.Б Х нар хэрэлдсэн. Ө.Б жолоочын талаар очиход Х машинаасаа буугаад ирсэн. Тэгээд хоорондоо хэрэлдсэн. Хэрэлдэж байх явцдаа Х нь Баттогдохыг түрүүлээд цохисон. Ө.Б нь зөрүүлээд цохиод хоорондоо барьцаж аваад харилцан хэд хэдэн удаа цохилцсон. Би салгах гээд очсон чинь Х нь намайг цохих гэж унасан. Тэгээд босч ирээд хоёр тийш болоод салсан. Тэгээд дахиж хэрэлдэж Баттогтохыг машиных нь хамар дээр боож дарсан. Тэгээд салсан /хх-102-103/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Х ын яллагдагчаар өгсөн: “...Гэтэл Ө.Б намайг заамдаж машины хамар дээр дарсан. Тэгээд салаад байж байтал Ө.Б нь миний машины хойд талын гуперлүү өшиглөсөн. Тэгэхээр нь би “чи яадаг пизда вэ” гээд очсон чинь өөдөөс “чи ямар овоо банди вэ” гээд миний шанаан тус газар цохисон. Тэгэнгүүт нь би газар унасан. Тэгээд дээрээс Ө.Б намайг зодсон. Б нь намайг дээрээс дарж намайг чирсэн. Энэ үед Ө.Б нь зогсоо зайгүй өшиглөөд байсан. Цээж рүү өшиглөж байгаад дараад нь нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс орж ирж биднийг салгасан. ”/хх-97-98/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Б , Б.Б, Г.Х нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-115, 122, 138/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ө.Б , Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн апартмент” хотхоны зогсоолын орчимд иргэн Г.Х тай маргалдаж, улмаар цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулан тодорхойлж байна.
Мөн шүүгдэгч Г.Х нь 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Грийн апартмент" хотхоны зогсоолын орчимд иргэн Ө.Б той маргалдаж, улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Б , Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д, Г.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Ө.Б , Б.Б, Г.Х нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч Ө.Б , Б.Б, Г.Х нар харилцан эвлэрч гомдол саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Ө.Б , Б.Б, Г.Х нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Б , Б.Б, Г.Х нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б , Б.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Г.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Х ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Ө.Б , Б.Б нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Х , Ө.Б , Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Х , Ө.Б , Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Х , Ө.Б , Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Х , Ө.Б , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Х , Ө.Б , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС