Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 528

 

2016 оны 09 сарын 28 өдөр     Дугаар 156/ШШ2016/00528
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00574/И
       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батноров сумын 4 дүгээр багийн Бурхант гэдэг газар оршин суух, иргэн Тугчин овогт Хаянхярваагийн Буяндаваа /РД:СА56083014/-гийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

        Нэхэмжлэгч Х. Буяндаваа нь миний бие Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт отроор малтайгаа яваа  байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 18х/.
        Иймд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч Х.Буяндаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын-Зам нэгдэлд барилгын бригадад туслах мужаанаар ажиллаж байсан.
          Иймд миний 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 13х/

        
       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Тугчин овогт Хаянхярваагийн Буяндаваа нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын Зам нэгдлийн 6 дугаар бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мужаанаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч Х.Буяндаваагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
                Нэхэмжлэгч Тугчин овогт Хаянхярваагийн Буяндаваа нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын Зам нэгдлийн 6 дугаар бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мужаанаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны №523 тоот цалингийн тодорхойлолт /хх-ийн 6х/, гэрч Ц.Батсүхийн мэдүүлэг /хх-ийн 15х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугчин овогт Хаянхярваагийн Буяндаваа //РД:СА56083014/-г Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын Зам нэгдлийн 6 дугаар бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Буяндаваагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР