Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 136

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч А.Б,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн А.Б-т холбогдох дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 201******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар оршин суух, ял шийтгэлгүй, Т овгийн А.Б,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч А.Б нь 201******* оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, *******ы *******-******* тоотод иргэн Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 201******* оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр арван жилийн ангийн Занданхүү гэх найз маань Швед улсаас холбогдоод манай гэрээр ороод өг, эхнэр холбоо авалгүй удлаа, ар гэр, үр хүүхэд маань ямархуу байдалтай байна харуулаад өгөөч гээд би 05 дугаар сарын 17-ны өдөр гэрт нь очиж үзүүлж видеогоор залгаж байгаа байдлыг нь харуулчихаад явсан. Орой нь дахиж залгаад өдрийн байсан залуу чинь согтуу, тэндээс яваагүй, гэр оронд ааш авир гаргаад байна гэнэ очоод явуулаад өгөөч гэж залгасан. Тэгээд би найзынхаа гэрт нь очсон. Би өөрөө унаагүй байсан учраас найзынхаа унаагаар очсон. Б.Быг хэвтэж байхад нь очсон. Хүч хэрэглэж цохиж гэрээс нь гаргаж үүдэн дээр нь  суулгачихаад яваарай гээд *******, ******* хоёрыг нэг нь гадаадад ахуй амьдралаа хөөгөөд явж байхад гэж загначихаад Б.Быг алгадсан, өшиглөсөн зүйл байгаа гэв.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 201******* оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед ******* гэх айл буюу Даланзадгад сум Дунд сайхны *******-******* тоотод байж байхад А.Б, Б нар гаднаас орж ирээд надад хандаж А.Б чи айлд юу хийж байгаа юм гэхээр нь би эмчилгээ хийчээд одоо ингээд явах гэж байна гэсэн чинь битгий энэ айлд байгаад бай гээд утсаа гаргаж ирээд ийм залуу байна гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд нэг хүнтэй яриад байхаар нь за ингээд явлаа гээд тэр гараад явсан нөгөө 2 залуу мөн гараад явсан. Тэгээд би Улаанбаатар явах гээд унаа сурчихаад тухайн өдрөө оройтоод маргааш өглөө нь явахаар болоод буцаад *******ы *******-******* тоотод 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд гэрт *******, ******* нар байсан тэр айлд хоол идэх гээд сууж байсан чинь гаднаас А.Б нь ороод ирж ирээд нөгөө нэг пизда чинь яваагүй байна гээд гэрээс гараад шүгэлдсэн чинь Б, Бийн эхнэр Х бас нэг залуу орж ирээд намайг А.Б нөгөө нэг гачин пизда чинь яваагүй байна гээд миний цээж рүү өшиглөөд энэ пиздаг алаад тал руу аваачиж булаад хаячъя гээд хөрөөд хоорондоо яриад байснаа А.Б миний зүүн гуя руу хэд хэдэн удаа хөшиглөсөн тэгээд байж байсан чинь Б, Буд- Очир хоорондоо ярилцаад яасан том эрхтэнтэй пизда вэ эрхтнээс нь машинаараа чирээд хаячъя гээд яриад байж байхад А.Б нь миний эгэм дээрээс хоёр хуруугаараа өргөөд худлаа босохгүй байна гээд байсан/тухайн үед би хэд хэдэн удаа цээж болон гуя руугаа хөшиглүүлсэн байсан болохоор босож чадахгүй байсан/ тэгж байснаа бүгдээрээ энийг нойл руу хийе гээд намайг дамнаад гэрээс гараад нойлын зүг явсан чинь ******* гэрээс гарч ирээд та нар хүн аллаа гээд нойлын өмнө зогссон чинь хоорондоо хэн хэн өндөр өргөж гаргаж ирж шидэх нүү үзье гээд эхлээд тэр өндөр залуу өргөөд шидсэн чинь тухайн үед гэрийн үүдэнд очсон байсан болохоор гэрийн босго давуулаад шидэхэд би угаалтуур мөргөөд унасан би босохгүй байсан чинь А.Б энэ ямар бааштай юм гээд гуя руу 2-3 удаа хөлөөрөө хөшиглөөд босохгүй болохоор нь хавирганы толгойн дээрээс татаж босгох гээд байхаар нь би босохгүй байсан тэгсэн чинь толгойн дээр гишгэж байгаад ингэж босгодог юм гээд А.Б чихэн дээр татаж байсан байсан тамхины цогийг хийхээр нь би босч ирээд сууж байсан яасан овоо бааштай юм гээд шкабан дээр байсан хажуу талдаа нагтнаатай түлхүүрээр толгой болон дух руу тоншоод чи үхлээ шүү дээ гээд байсан.Тэгээд Б А.Б 2 намайг түлхээд гэрээс гаргахад би гэрийн гадаа хэвтэж байхад Х гэх эмэгтэй миний гүрээний судсан дараад амьд байна гэж хэлээд битгий нүүр амруу цохь битүү цохь гээд байсан хэн хэн нь бүү мэд дахиад ирэхэд байж байвал ална шүү гэж хэлээд явсан. Намайг *******, ******* 2 дамнаж хойд талын байшинд оруулаад гаднаас цоожилсон тэгээд би тэнд 7-8 хоног халуураад хэвтэж байхад ээж Архангай аймгаас ирээд намайг Х дагуулж хэвийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд би хэд 2-3 хоногийн дараа нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног, сэхээ амьдруулах тасагт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн... Миний биед А.Б гараараа болон хөлөөрөө цохиж зодсон мөн түлхүүрээр тоншиж духан дээгүүр халцалж шалбалсан, угаалтуурын ирмэгтэй булан мөргүүлж толгой хагалсан, нүүрэн дээр гишгэж байгаад татаж байсан тамхины цогоор зүүн чихэнд хийж түлсэн... Гаднаас А.Б өргөөд босог руу шидэхэд нуруугаараа босгон дээр унаад толгойгоороо гэрт байсан угаалтуур мөргөж унаад толгой хагалсан...” гэжээ /хх-14-1*******/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний биед Б халдаж гэмтэл учруулаагүй...Миний биед А.Б гар болон хөлөөрөө цохиж мөн тамхины цог чих рүү хийж түлсэн....” гэжээ /хх-2*******/,

Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Манай ах ******* 201******* оны 03 дугаар сард уламжлалт эмчилгээ хийдэг Б.Б гэх хүнтэй танилцаад эмчилгээ хийлгэсэн тэгээд манай эгч болон хүргэн ах, би гээд бүгд л тэр Б.Б гэдэг хүнээр эмчилгээ хийлгэсэн тэгээд бид нар сайн танилууд болсон байсан. 201******* оны 05 дугаар сарын 14-ний үед байх Баян-Овоо сум руу яваад ирлээ гээд манайд ирсэн тэгээд 17-ны өдөр 12 цагийн үед Бөхөө би хот руу явлаа гэж яриад явж байсан тэгэхэд манай нөхрийн ангийн хүүхэд болох А.Б бас ирсэн манай нөхөр Шведэд байгаа тухайн үед миний утас эвдэрсэн байсан болохоор А.Боор дамжуулж утсаар нь надтай ярьсан юм тэгээд А.Б Бөхөө нар хамтдаа гараад явсан эргэж ирээгүй. Орой нь 21 цаг болсон байсан байх гадаа харанхуй болсон байсан тэгэхэд би гэртээ унтаж байтал гэнэт пижигнэх чимээ гараад байсан тэгэхээр нь би цочиж сэрээд харсан чинь А.Б гаднаас ороод ирчихсэн Б.Б гэрийн баруун талд газар хэвтэж байсан цохиулсан бололтой байсан тэгээд А.Б Б.Быг би чамд эвтэйхэн хэлээд явж байхад чи эргээд ирчихсэн байна гээд заамдаж байгаад шанаа руу нь цохисон тэгэхэд Б.Б газар унасан тэгэхэд А.Б нуруу руу нь өшиглөсөн тэгэхээр нь би хориод болиулсан чинь хажуугаас А.Б дахиад гараараа цээж рүү нь цохисон тэгэхэд гаднаас Б орж ирсэн байсан тэгж байгаад А.Б Б.Быг заамдаж зууралдаад гадаа гарсан тэгээд би гадаа гараад А.Быг болиоч хүн аллаа гэж хэлсэн чинь Б.Быг гадаа орхичихоод гэр лүү орсон тэгэхээр нь би Б.Быг гэрт оруулаад хэвтүүлсэн тэгээд А.Б гарахдаа би удахгүй эргэж ирнэ шүү гэж хэлчихээд явсан...” гэжээ /хх-23-24/,

            Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...201******* оны 05 дугаар сарын 17 ны өдөр миний бие манай төрсөн дүү болох *******гийн гэрт орой 22 цагийн үед хоол хийгээд сууж байсан.Гэрт ******* миний бие болон *******гийн бага хүүхдүүд нь гэрт байсан.Тэгтэл гаднаас миний эмч болох Б.Б нь гаднаас орж ирсэн манай дүү газар унтаж байхад Б.Б сэрээсэн тэгээд цааш очоод суусан. Тэгээд удалгүй 2-3 минутын дараа гэрт А.Б орж ирээд Б.Бт хандаж чи муу яасан хайр даадгүй юм бэ гээд шүгэлдэхэд гаднаас 2 танихгүй залуу нэг хүүхэн ороод ирсэн.Тэгээд Б.Быг А.Б нь мөрнөөс чирээд угаалтуур мөргүүлсэн хойш нь саваад уначихсан байхад нь Б гэх залуу наад мууг чинь жорлон руу хийчий гээд чирээд гарсан тэр үед нь манай дүү араас гүйж гараад хорьсон.Удалгүй бүгдээрээ ороод ирсэн А.Б эхлээд хаалгаар өнхрөөд ороод ирсэн. Тэгээд манай дүү наадах чинь үхчихсэн юм биш үү гэхэд Х гэх хүүхэн Б.Быг үзээд үхээгүй байна наадах чинь худлаа жүжиглээд байна гэхэд нь А.Б цагдаагийн арга гэж нэг ийм араг байдаг юм гээд эгэмнийхэн яс руу хуруугаа хийж байгаад татаж босгож суулгаад босоод ирэхээр нь Б.Бын нуруу руу нэг удаа өшиглөөд унгаасан. Тэгсэн ахиад Б.Б хөдөлгөөнгүй хэвтээд өгөхөд ахиад ийм арга байдаг юм гээд чихэнд нь тамхи асааж хийсэн А.Б.Тэгээд Б.Б хүн аллаа шүү дээ гэхэд А.Б ер нь хэдүүлээ хэн өндөр өргөж байгаад шидэхээ үзье гээд А.Б нь дээш өргөөд газар луу шидсэн тэд нар өргөөд цээжин дээрээ л гаргаад байсан.Дараа нь нэг өндөр шар залуу өргөөд бас шидсэн.Тэр Баянмөнх гэдэг нь шидээгүй 0,75 литрийн архинд үзье гээд байсан.А.Б нь төмөр түлхүүрээр толгой руу нь шоглоод нэг юм яриад цохиод байсан.Би Х гэх хүүхэнд та нар онгирч байж хүн алав даа гэхэд А.Б чамаас болж ийм зүйл болсон чи муу манай найзын гэрт хачин юм дагуулж ирлээ гээд ирээд толгойн дух хэсэг рүү баруун гараараа 3 удаа цохисон.Тэгээд ******* та нар шөнө орой ирж хүн зодлоо гэхэд чи цагдаагаа дууд гэж байсан А.Б тэгээд Х явъя гээд бүгдээрээ машиндаа суугаад явсан...” гэжээ. /хх-25-2*******/,

            Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 201******* оны 07-р сарын 07-ны өглөө босоод дүү Мөнхзул руу юу хийж байна гээд мессеж бичсэн энд хэрүүл болж байна ирээд хэрэггүй гэхээр нь би бодохдоо Г Мөнгөнцэцэг 2-г хоорондоо хэрэлдэж байгаа юм байна гэж бодоод очихгүй байж байгаад өдөр 15 цагийн үед ээж дээрээ очихдоо дэлгүүрээс нэг тарвас аваад гэрт нь ороод сууж байтал гаднаас манай ах Г орж ирээд миний хажууд суусан чинь ээж цай аягалаад өгсөн чинь Г надад өгөөд байгаа юм уу гээд нээх ууртай ээжид хандаж хэлснээ надад хандаж хэзээ төрөх юм гэж надаас асуухаар би 8 сар гаргаад төрнө гэж хэлсэн чинь Чинболд хаачсан юм гэж асуухаар Мөнхзул наадамлахаар явсан гэж хариулсан чинь Г та нар манай эхнэр хүүхдийг хүндэлж бай гэхээр нь танай эхнэр хүүхдийг хүндлээгүй дээ яасан юм ээж бид 2 зэрэг хэлсэн Мөнхзул юу гэж хэлснийг сонсоогүй нэг юм хэлэх шиг л болсон Г, Мөнхзул бид 2-луу хандаж танай 2 нөхөр лүү хялалзаж цэхэлзээд байвал та 2 яах уу гэхээр нь би манай нөхөр хялалзаж цэхэлзэх юм хийхгүй л дээ гэсэн чинь Г над руу далайхаар нь би орилоод ер нь хүний хүн дагуулж ирчихээд ээжийгээ доромжлуулж дээрэлхүүлдэг чам шиг хүн байдаг юм уу миний газар миний ээжийнхээс зайл гэсэн чинь дахиад далайсан чинь Мөнхзул тэндээс Гт хандаж ээжийгээ би хэнээрч дээрэлхүүлэхгүй би ээжийнхээ талд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнхзул руу хандаж банзал янхнаар нь дуудаад хатиг Мөөнөөтэй шаалцсан бас манай дүүгийн найз залуутай шаалцсан гэр орон бузралсан гээд хэл амаар доромжлоод ширээн дээр байсан гар утас, аяга аваад Мөнхзул руу шидсэн оноогүй. Тэгсэн чинь манай ээж гараад Мөнгөнцэцэгийг дагуулаад орж ирээд чи бид нарын хооронд хэлүүл уруул хийлгэж ийм байдалд хүргэлээ гэсэн чинь Мөнгөнцэцэг битгий хуц гээд ээжийн зүүн мөр лүү 2 удаа цохиод авсан чинь Г гаръя гээд гарсан чинь Мөнгөнцэцэг гарахгүй байхаар нь ээж чам шиг бузар юм манайхаас гар гээд түлхэхээр нь би араас нь ямар даварсан юм бэ гээд хамт түлхээд үүдний пинд оруулахад Г цаанаас татахад гарахгүй ээжийн толгойны орой хэсэг рүү 2 удаа цохиод авахаар нь Мөнхзул нэг юм хэлээд нээх муухай хашхирсан чинь Г ална та нарыг гээд ээжийг 2 удаа толгойны оройг цохисон. Тэгээд тэрүүхэн хооронд миний ухаан санаа балартаад нэг мэдсэн чинь Г Мөнхзулыг үснээс дараад хайч барьсан зогсож байсныг ээж очоод гараас нь татаад авч байгаа харагдсан. Тэгээд Г Мөнгөнцэцэг гэрээс гарчихаад Г, Мөнгөнцэцэг хаалга онголзуулаад саваад байхаар нь би гэрийн хаалгыг дотроос нь түлхсэн үүдэнд байж байгаад Г буцаж орж ирээд зурагт, хүлээн авагч, гэрийн гадуур бүрээс тайлж өг гэж хэлээд Г буцаад явахаар нь би ээжид хандаж наад юмнуудыг нь яг одоо тайлж өг гэсэн чинь ээж зурагт хүлээн авагчийг нь салгаад Гын гэр лүү нь оруулж өгсөн байх би хувцас өмсөөд гэрээс гараад ирэхэд ээж Мөнхзул 2 гэрийн хошлон тайлаад зогсож байхаар нь хамт тайлалцаад бүрээсийг нь өгөөд шуугаад авах гэхэд баруун үзүүр нь пингийн буланд дарагдаад дийлдэхгүй байсан чинь Мөнхзул Гт хандаж ийм арчаагүй завсрын хүүхэн дагуулж ирчихээд ээжийгээ нийлж зоддог ийм ахтай байснаас байхгүй байсан дээр гээд хашхирсан чинь Г гэрээсээ гарж ирээд Мөнхзул руу 2 удаа чулуу авч шидсэн эхний шидсэн чулуу нь зүүн талын гэдэс хэсэгт нь нөгөө чулуу нь оносон оноогүйг хараагүй гадаа жоохон хүүхдүүд байсан болохоор би хүүхдүүдийг гэртээ ор гэж хэлсэн чинь Мөнхзул Г луу чулуу аваад шидсэн чинь машиных нь хойд шилний дээд хэсэгт оноод газар унж байгаа харагдсан тэгсэн чинь Г Мөнхзул дээр очоод толгойны зүүн тал руу нь баруун гараараа 2 удаа цохиод авахаар нь ээж бид 2 Гыг чирээд түлхээд байгаад машиных ар хэсэгт очиход дахиад хэд хэдэн удаа дагз руу цохиод авсан таг таг гээд л дугараад авахад Мөнгөнцэцэг цаанаас нь Мөнхзулын толгой хэсэг рүү 2 удаа цохиод авахаар нь би тэр 2-н голоор Мөнгөнцэцэгийг тохойлдоод ороод Гын нүүр лүү нь 2-3 удаа алгадаад авсан чинь Г намайг цохиж байгааг мэдэхгүй нүд улаанаараа эргэлдсэн байсан чинь Мөнгөнцэцэг миний дух руу алгадаад авсан чинь Мөнхзул хойшоо болсон чинь Мөнхзулын баруун талын нүдний доод хэсэг нь овойгоод хавдсан байхаар нь чиний нүд яачихваа ямар аймар болчихвоо гээд бид хэд гэр лүүгээ орсон Г Мөнгөнцэцэг 2 гэртээ орсон тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх-31/,

            Гэрч А.Б, Г.С нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахад: Гэрч Г.С: “...201******* оны 05-р сарын 17-ний орой 20-21 цагийн хооронд пид пад гэх чимээ гарахаар нь би тухайн үед унтаж байсан болохоор сэрээд харахад Буд- Очир гаднаас орж ирсэн. Б.Б гэрийн угаалтуурын наад талд хөндлөн хэвтэж байсан. Тэгээд А.Б шүгэлдсэн чинь          гаднаас Б, Х, танихгүй өндөр залуу нар орж ирээд А.Б, Б.Быг газар хэвтэж байхад татаж босгож ирээд хагас босоо байдалтай цамцнаас нь барьж байгаад шанаа руу нь цохисон чинь Б хувцасны шкабан дээр байсан боолт тайлдаг түлхүүрийг араараа А.Бт дамжуулахаар нь би голоос нь булааж аваад угаалтуурын араар шидсэн.    Тэгээд А.Б Б.Бын эгмээс татаж босгоод нүүр лүү нь цохисон чинь Б.Б дахиад муужирч унасан чинь Б нь Б.Быг айл гэр үймүүлж явдаг гэл үү юу гэлээ нэг юм хэлсэн чинь Буд- Очир өмдний гаднаас атгаад ямар том эрхтэнтэй пизда вэ гээд өмдийг нь шувтлах гээд байхаар нь чи болиулсан олс юм уу уяа байна ороож байгаад машины араас чирье гэж хэлээд байж байсан нөгөө танихгүй өндөр залуу А.Б луу хандаж хоёулаа 0.75гр архинд мөрий тавья хэн нь өндөр өргөх нүү гэж өргөе гээд нөгөө залуу шилэн хүзүү, өмднөөс өргөөд газар тавьсан чинь А.Б мөн бас адилхан өргөөд нүүр лүү цохисон. Тэгээд Б.Б үүд рүү толгой нь хараад хэвтэж байхаар нь энэ хүн үхчихлээ нүд нь цавчихгүй байна гэсэн чинь Х дахиад гүрээний судсыг барьж үзээд үхээгүй байна. Нүүр лүү нь битгий цохь, битүү цохь гэж хэлсэн. Тэгсэн чинь Буд- Очир тамхи сороод Б.Бын нүүрэн дээр гишгэж байгаад зүүн чих рүү нь тамхины цогоо хийсэн чинь Б.Б хагас хэвтээ байрлалтай чихнээсээ цогоо гаргахын тулд сэгсэрсэн чинь А.Б, Б, тэр өндөр залуу тэр 3 хоорондоо ярилцаад нойлд хийхээр шийдээд хоёр талаас нь нэг нэгээр нь өргөөд хөлөөс нь нэг нь өргөсөн хэн хэн яг хаанаас өргөснийг нь би санахгүй байна. Би ямар ч байсан нэг хөлөөс нь татаад гаргахгүй гэсэн чинь нөгөө 3 дамнаад нойлын өмнө очихоор нь би араас нь очоод нойлын хаалгыг шороо дараад жоохон зайтай байхаар нь би тэр зайнд нь очиж зогсоод оруулаагүй тэгсэн чинь Б.Быг тэнд орхиод гэр лүү А.Б, Б, Х 3 орсон нөгөө өндөр залуу үлдэхээр нь энэ хүн чинь хөлдөж үхлээ гэсэн чинь нөгөө залуу 2 суганаас нь чирээд гэр лүү оруулахад А.Б *******ын өмнө сууж байснаа босоод удахгүй эргэж ирнэ гээд гараад явсан...” гэж мэдүүлжээ. /хх-38-40/,

             201******* оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Бын биед зулайд шарх, зүүн чихний сувгийн амсар, хацар хамрын угалз, биеийн дээгүүр зүсэгдсэн, гарын алга хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэлт өвчнийг гэмтлийн болон өвчний аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Дээрх зулайн шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 201******* оны 5 дугаар сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-42-43/,

            Шинжээч Ж.Жаргалтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 201******* оны 0******* дугаар сарын 21-ний өдөр шүүр шинжилгээний албаны үзлэгийн өрөөнд Б.Бын биед үзлэг хийж амбулаторийн картын 201******* оны 05 дугаар сарын 31-ний үзлэгүүд мөн бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгийн 107*******/235 дугаартай өвчний түүхтэй танилцаж шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргасан... 201******* оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн Б.Бын биед хийсэн үзлэгээр зулайн зүүн хэсгийн хуйханд 3x0.******* см, цайвар ягаан өнгийн сорвитой байсан. биед өөр ил харагдах гэмтэлгүй бүсэлхий хэсгээр булчингийн чангаралтай баруун талдаа илүү эмзэглэлтэй байсан...” гэжээ. /хх-4*******/,

            Яллагдагч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 201******* оны 05-р сарын 17-ны орой яг хэд болж байсныг санахгүй байна. Миний бодож байгаагаар харанхуй болж байсан болохоор 1*******-20 цагийн орчимд болов уу гэдэг бодож байна. Тэгээд манай найз Занданхүү Швейд улсаас өдөр холбогдоод манай гэрт очоодхооч манай эхнэр өөр хүнтэй болсон юм шиг байна тэрэнтэйгээ 2-3 сар хамт архи ууж байгаа сурагтай байна чи очоод дүрсийг нь харуулаад яриулаадхаач гэр орон үр хүүхэд маань ямар байна мэдмээр байна тэр хамт байгаад байгаа залууг нь гэрээс явуулаад өгөөч гэхээр нь өдөр гэрт нь хүрээд очсон чинь Б.Б, ******* 2 архи уусан унтаж байхаар нь байгаа байдлыг нь дүрсээр нь харуулаад Б.Быг гэрээс нь гаргаж одоо энэ айлаас яв айл гэр битгий үймүүлээд бай гэж хэлээд хашаанаас нь гаргаад явуулсан. Тэгээд орой Швейд улсаас найз маань дахиад холбогдоод нөгөө хүн чинь гэрээс яваагүй согтуу агсан тавиад байна гэнэ гэхээр нь яваад очсон чинь Б.Б согтуу гэрийн зүүн урд хэсэгт хэвтэж байхаар нь гуяны гадна хэсэг рүү 2 өшиглөөд, эгэмнээс нь татсан чинь огт босохгүй толгой хэсгээс нь зүүн чих рүү нь цус гоожсон байдалтай байхаар нь дахиад татаад нүүр лүү 2-3 удаа алгадаад өргөж чирээд гаргах гэсэн чинь Б.Б өөдөөс гарахгүй гээд тэмцэлдээд байхад тухайн үед би тамхи татаж байсан болохоор тамхины цог чихэнд нь хүрсэн байж магадгүй. Тэгээд Б хажуугаас Б.Бт хандаж чи айл гэр үймүүлж явдаг тийм том бэлэг эрхтэнтэй юм уу гэхээр нь би үзье гэж хэлээд өмднийх нь гаднаас барьж үзээд өмдний арын хэсгийн теленээс атгаад чирч гаргаад гэрийн зүүн талд суулгаад яваад өгсөн... Би тухайн өдөр гэртээ байж байхад манай найз Занданхүү Швейд улсаас залгаад манай гэрт нэг хүн явахгүй байна чи явуулаад өгөөч гэхээр нь гэрт хүрээд очсон чинь согтуу байж байхаар нь ганц нэг алгадаад чирээд гаргасан... Би Б.Быг гэрээс чирээд гарахад үүссэн шарх байх. Энэ гэмтлийг би учруулсан...” гэжээ. /хх-55-5*******/,

            201******* оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн 171 дугаартай Хас үнэлгээ ХХК-ийн дүгнэлтэд: “...Жинсэн цамц, өмд 1 ширхэг *******0.000 төгрөг, Adidas гэсэн бичигтэй ноосон цамц 25.000 төгрөг нийт 85.000 төгрөг” гэжээ. /хх-4*******/, 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/,

Хохирогч Б.Бын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-*******-10/,

Хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх-12/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-13/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-7*******/,

Үл хөдлөх хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-7*******/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-80/,

Хохирлын баримт /хх-83/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-8*******-*******0/,

Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтол /хх-*******1/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Бын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч А.Бын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Б нь  201******* оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд Өмнөговь аймаг ..................... сум 4 дүгээр баг ...................... иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-14-1*******, хх-2*******/, гэрч Г.Сгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-23-24/, гэрч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-25-2*******/, гэрч Г.Сгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-31/, гэрч А.Б, Г.С нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-38-40/, шинжээч Ж.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-4*******/, яллагдагч А.Бын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-55-5*******/  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн “...Б.Бын биед зулайд шарх, зүүн чихний сувгийн амсар, хацар хамрын угалз, биеийн дээгүүр зүсэгдсэн, гарын алга хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэлт өвчнийг гэмтлийн болон өвчний аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Дээрх зулайн шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 201******* оны 5 дугаар сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-42-43/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б шүүгдэгч А.Бтой бүлэглэж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Б.Бийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон 201******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай прокурорын хүчин төгөлдөр тогтоол хавтаст хэргийн 8******* дүгээр талд авагджээ.

           Шүүгдэгч А.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-7*******/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт хохирол төлбөрт 1.200.000 төгрөг төлж хохирол төлбөрийг барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Харин шүүгдэгч А.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч А.Б Монгол Улсын иргэн, 1*******87 оны 02 дугаар сарын 11-нд Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 1*******-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-7*******/, Үл хөдлөх хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-7*******/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-80/, биеийн байцаалт зэргээр тогтоогдсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд “...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирлоо барагдуулсан. 1.200.000 төгрөг авсан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Быг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

      Шүүх шүүгдэгч А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүгдэгч А.Бт *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч А.Бын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтээр шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Б *******00.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч А.Б торгох биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 1******* дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 3*******.*******, 3*******.7, 3*******.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т овгийн А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт *******00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б *******00.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүдэгч А.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.200.000 /нэг саяр хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

*******. Шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус  мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ