| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0199/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Г.Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Б.Баатархүү,
шинжээч О.Баатаржав, Я.Ганхүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хишигсүрэн, Ц.Агиймаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Галхүү,
шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2016 2501 1567 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.М, 1979 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3 дугаар гудамжны 12 тоотод оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2013 оны 05 дугаар сарын сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18/3 дугаар гудамжны 12 тоотод амьдарч байхдаа буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох 10 нас 5 сартай Х.Халиунаагийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхээр завдсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,
мөн 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 30-660 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох 13 нас 1 сартай Х.Халиунаагийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйллдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хишигсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай охин орондоо шээдэг байсан учраас 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эх нялхасын эмнэлэгт үзүүлсэн. Эмч эхо-д харуул гэхээр нь харуулахад 2 сар гарантай жирэмсэн байсан. Жирэмсэн гэдгийг нь тэр үед анх мэдсэн. Охиноосоо юу болсон бэ? яасан юм гэж асуутал аав ингэсэн. Хүнд хэлж болохгүй гэж хэлсэн байсан. Би өсвөр үеийн эмнэлэгт үзүүлээд, эмнэлгийн бичиг аваад үр хүндүүлсэн. Энэ хэрэг 3 жилийн өмнөх хэрэг учраас одоо охины бие гайгүй байгаа. Тухайн үед үр хүндүүлээд эмнэлэгт нэг хоног хэвтээд, гэртээ ирээд эм, юмдүүжин гэдэг ургамал уусан. Өөр хэлэх зүйл байхгүй. Ийм хэрэг гарсанд гомдолтой байдаг” гэв.
Шинжээч эмч Я.Ганхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Ц.Мын айкү нь 68 хувь буюу оюун ухааны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн.” гэв.
Шинжээч эмч О.Баатаржав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “1992 онд оюун ухааны хүндэвтэр оноштой гэж гаргасан онош нь тухайн хүнийхээ сэтгэцийн байдалтай тохирохгүй гэж үзэж байна. Мын оюун ухааны түвшин 63 хувьтай гэж манай дүгнэлтэд гарсан. Оюун ухааны хүндэвтэр хомсдолтой хүн 20 үгэн дотор ярьдаг, худалдаа наймаа хийж чадахгүй хүнтэй гэр бүл болно гэж байхгүй. Цэвэр хүний асрамжид байдаг юм.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Х.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэх хүн бол миний хойд аав, намайг 5 настай байхад манай ээжтэй суусан, нэг гэрт амьдарч эхэлсэн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө гэртээ унтаж байсан аав М нь зурагт үзээд унтаагүй байсан. Тэгээд 00 цагийн үед миний хөнжил рүү ороод ирсэн. Тэгээд намайг гэнэт орилох гэхэд миний амийг дарсан, бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Тэгээд аав, ээжийн цаагуур ороод унтсан. Намайг энэ талаар ээждээ хэлж болохгүй шүү гэсэн. Тэгээд би маргааш өглөө босоод аавдаа миний салтаагаар өвдөөд байна гэж хэлэхэд зүгээрээ, тэгж байгаад зүгээр болчихноо гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа өвдөөд байсан. Тэгээд өвчин гайгүй болсон. Би ой 3 сартай байхдаа халуун шөлтэй хоолонд түлэгдсэн юм, түүнээс хойш орондоо мэдээгүй шээдэг болсон юм, тэгээд ээж Хишигсүрэн намайг энэ талаар үзүүлэхээр Эх нялхасын эмнэлэг орж ЭХО-д харуулсан, тэгтэл тэр эмч үзээд намайг жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тэгээд ээж надаас чи хэнээс жирэмсэн болсон юм бэ гэж асуусан, тэгэхээр нь би аав намайг жирэмсэн болгосон гэж хэлсэн. Тэгээд шинжилгээ өгөхөд 3 сартай жирэмсэн байна гэсэн.” /1хх 148-149/,
“...Анх бол намайг 2013 оны 05 дугаар сард шиг санаж байна, манайхыг яармагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-12 тоотод амьдарч байхад хичээлээ тарж ирээд 14-15 цагийн орчим манай хойд эцэг М бид хоёр хоёулаа байж байхад миний амыг дараад миний хувцсыг тайлах гээд байсан. Би хичээлийнхээ хувцастай байсан. Тэгээд би эсэргүүцэл үзүүлэхэд намайг хүчирхийлж чадаагүй ор мөргүүлээд орхисон. Би энэ талаар хэнд ч хэлээгүй. Ээжид ч хэлээгүй. Тэр үед дүү төрчихсөн байсан. Цэцэрлэгт байсан. Би өөрөө 5 дугаар ангид сурч байсан. Дахиж намайг хүчирхийлэх гэсэн оролдлого үйлдэл гаргахгүй байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шөнө ээжийг унтаж байхад хэрэг болсон. Тэр үед манайх Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Монелд нүүгээд ирчихсэн байсан. Тэр өдөр би жижиг өрөөнд унтаж байтал цагийг нь тодорхой санахгүй байна, унтаж байхад эхлээд ам дарсан. Би сэртэл аав дарсан байсан. Тэгээд миний хоёр гарыг дараад тэгээд миний турсикийг тайлаад миний дээр гараад тэгээд бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд намайг хүчирхийлсэн. Миний дээр гараад хөдлөөд 10-20 орчим минут болоод больсон. Миний бэлэг эрхтэнээс нэлээд цус гарсан. Аавын бэлэг эрхтэнээс шингэн зүйл гарсан байсан. Аав миний дээрээс босч явахдаа ээждээ битгий хэлээрэй гэж хэлээд босоод явсан. Би жижиг өрөөнд нойлын цаасаар гарсан цусыг арчаад цаасаа хогийн саванд хаясан. Тэгээд буцаад унтсан. Болсон үйлдлийн талаар хэн ч хэлээгүй.
...Ер нь бол 28-ны өдөр байсан юм. Сүүлд нь би 01 дүгээр сарын 28-ны өдөр хүчирхийлүүлснээ санасан. Хэрэг бол 01 дүгээр сарын 28-ны шөнө болсон...” гэх мэдүүлэг. /2хх 5-6/,
Гэрч Н.Хишигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Халиунаа нь орондоо шээдэг өвчтэй юм аа тэгээд би охиноо энэ байдлыг нь үзүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эх нялхасын эмнэлэгт очиж ЭХО-д харуулахад жирэмсэн болсон байна гэж эмч нь хэлсэн. Тэгээд би охиноосоо асуухад аав намайг ийм болгосон гэж хэлсэн. Мөн манай нөхөр М нь охиноо хүч хэрэглэн хүчиндсэн нь удаа дараа биш нэг удаа болсон асуудал гэж би охиноосоо мэдсэн.” гэх мэдүүлэг. /1хх 38-39/,
Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл, Аюулгүй байдлын үнэлгээ, Х.Халиунаагийн амбулатороор эмчлүүлэгсдийн картны хуулбар, Х.Халиунаагийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд” /1хх 17-19, 21-32 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Халиунаагийн төрөлтийн түүх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан баримтууд /2хх 11-26/,
Шинжээч А.Амгаланболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Халиунаа нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хэт авиан шинжилгээгээр 12 долоо хоног 2 өдөртэй ураг гэж тогтоосон байна. Энэ хугацаагаар тооцож үзэх юм бол 2016 оны 01 дүгээр сарын 26-ны орчимд бэлгийн харилцаанд орсон байх боломжтой байна. Жирэмсний үед хийгддэг хэт авиан шинжилгээ нь ургийн хэмжээсийн тусламжтайгаар жирэмсний хугацааг тодорхой заадаг болно.” гэх мэдүүлэг /1хх 225-226/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 264 дугаар дүгнэлт:
Ц.Мын дээрх эмгэг нь ухаан хомсдолын догшрол, уналтын улмаас үүсэх бухимдах шинж илэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулж болно.
Ц.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн болон ар гэрийхний хараа хяналтанд байлгах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт /1хх 194-198 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 982 дугаар дүгнэлт /1хх 2218-222/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №5862 дугаартай дүгнэлт:
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-17-19/, Аюулгүй байдлын үнэлгээ /хх-21-24/, Х.Халиунаагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-231-241/, Төрөлтийн түүх /2-р хх-11-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Прокуророос шүүгдэгч Ц.Мд 2013 оны 05 дугаар сарын сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18/3 дугаар гудамжны 12 тоотод амьдарч байхдаа буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох 10 нас 5 сартай Х.Халиунаагийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхээр завдсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.М нь 2013 оны 05 дугаар сард насанд хүрээгүй хохирогч Х.Халиунааг хүчиндэхийг завдсан болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.М нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 30-660 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар охин болох 13 нас 1 сартай Х.Халиунаагийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.Халиунаагийн “...М гэх хүн бол миний хойд аав намайг 5 настай байхад манай ээжтэй суусан, нэг гэрт амьдарч эхэлсэн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө гэртээ унтаж байсан аав М нь зурагт үзээд унтаагүй байсан. Тэгээд 00 цагийн үед миний хөнжил рүү ород ирсэн. Тэгээд намайг гэнэт орилох гэхэд миний амийг дарсан, бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Тэгээд аав, ээжийн цаагуур ороод унтсан. Намайг энэ талаар ээждээ хэлж болохгүй шүү гэсэн. Тэгээд би маргааш өглөө босоод аавдаа миний салтаагаар өвдөөд байна гэж хэлэхэд зүгээрээ тэгж байгаад зүгээр болёихноо гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа өвдөөд байсан. Тэгээд өвчин гайгүй болсон.. Би ой 3 сартай байхдаа халуун шөлтэй хоолонд түлэгдсэн юм, түүнээс хойш орондоо мэдээгүй шээдэг болсон юм, тэгээд ээж Хишигсүрэн намайг энэ талаар үзүүлэхээр Эх нялхасын эмнэлэг орж ЭХО-д харуулсан, тэгтэл тэр эмч үзээд намайг жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тэгээд ээж надаас чи хэнээс жирэмсэн болсон юм бэ гэж асуусан, тэгэхээр нь би аав намайг жирэмсэн болгосон гэж хэлсэн. Тэгээд шинжилгээ өгөхөд 3 сартай жирэмсэн байна гэсэн.
“...2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шөнө ээжийг унтаж байхад хэрэг болсон. Тэр үед манайх Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Монелд нүүгээд ирчихсэн байсан. Тэр өдөр би жижиг өрөөнд унтаж байтал цагийг нь тодорхой санахгүй байна, унтаж байхад эхлээд ам дарсан. Би сэртэл аав дарсан байсан. Тэгээд миний хоёр гарыг дараад тэгээд миний түрсикийг тайлаад миний дээр гараад тэгээд бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд намайг хүчирхийлсэн. Миний дээр гараад хөдлөөд 10-20 орчим минут болоод больсон. Миний бэлэг эрхтэнээс нэлээд цус гарсан. Аавын бэлэг эрхтэнээс шингэн зүйл гарсан байсан. Аав миний дээрээс босож явахдаа ээждээ битгий хэлээрэй гэж хэлээд босоод явсан. Би жижиг өрөөнд нойлын цаасаар гарсан цусыг арчаад цаасаа хогийн саванд хаясан. Тэгээд буцаад унтсан. Болсон үйлдлийн талаар хэн ч хэлээгүй. Ер нь бол 28-ны өдөр байсан юм. Сүүлд нь би 01 дүгээр сарын 28-ны өдөр хүчирхийлүүлснээ санасан. Хэрэг бол 01 дүгээр сарын 28-ны шөнө болсон.” гэх мэдүүлэг. /1-р хх-148-149, 2-р хх-5-6/,
гэрч Н.Хишигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний охин Халиунаа нь орондоо шээдэг өвчтэй юм аа, тэгээд би охиноо энэ байдлыг нь үзүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эх нялхасын эмнэлэгт очиж ЭХО-д харуулахад жирэмсэн болсон байна гэж эмч нь хэлсэн. Тэгээд би охиноосоо асуухад аав намайг ийм болгосон гэж хэлсэн. Мөн манай нөхөр М нь охиноо хүч хэрэглэн хүчиндсэн нь удаа дараа биш нэг удаа болсон асуудал гэж би охиноосоо мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-38-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №5862 дугаартай дүгнэлт /1 хх-41/ болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан насанд хүрээгүй хохирогч Х.Халиунаагийн амбулториор эмчлүүлэгсдийн карт /2 хх-11-26/, Төрөлтийн түүх зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Мыг “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэж жирэмсэн болгосон” буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хишигсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.8, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мын урьд цагдан хоригдсон нийт 73 /далан гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС