Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 363

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр багт оршин суух Баянцагаан овгийн Бямбажавын Алтангэрэлийн /РД: ДО66112906/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Б.Алтангэрэл нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Баянцагаан овогтой Бямбажавын Алтангэрэл нь 1966 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумд төрсөн. 1984 оны 07 сарын 10-наас Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр томилогдож, 1986 оны 09 сарын 05-ны өдрийг дуустал ажилласан. 1986 оны 09 сарын 05-наас тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассчин, худалдагчаар 1991 оны 10 сарын 30 хүртэл ажилласан. Мөн Чандмань-Оргил хоршооны Зээгтийн уурхайн худалдагчаар 1991 оны 11 сарын 01-нээс 1992 оны 09 сарын 05-ныг дуустал тус тус ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн ажилд орсон, гарсан бичилт, тушаал, тамга тэмдэг, байгууллагын нэр зөрүүтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1984 оны 07 сарын 10-наас 1986 оны 09 сарын 05-ныг дуустал Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1986 оны 09 сарын 05-наас 1992 оны 09 сарын 05-ныг дуустал Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассчин, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Б.Алтангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Алтангэрэл нь 1984 оны 07 сарын 10-ны өдрөөс 1986 оны 09 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1986 оны 09 сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассчин, худалдагчаар, 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань Оргил хэрэглээний хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Б.Алтангэрэл нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 376, 377 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тушаал, мөн ангийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаартай тушаал, мөн ангийн даргын 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай тушаал, мөн ангийн даргын 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тушаал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань Оргил хэрэглээний хоршооны даргын 1991 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай тушаал, мөн хоршооны даргын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай тушаал, мөн хоршооны даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаартай тушаал, мөн тушаалын хавсралт, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эд хэрэглэгчдийн Чандмань Оргил хоршооны захирлын 1992 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай тушаал, мөн хоршооны захирлын 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаартай тушаалууд, 
Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 518402 дугаартай бат илэрхийлэх, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Монголын хэрэглээний хоршоодын төв холбооны сайшаалын үнэмлэх, Үндэсний төв архивын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03-2/1037 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/012518 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
Гэрч Ш.Сосорбарамын “...Алтангэрэлийн аав нь Гэндэн гэж хүн байсан. Ээжийг нь Бямбажав гэдэг. Алтангэрэлийн аав ээж хоёр нь хожуу гэрлэсэн хүмүүс. Гэрлэснээс хойш 4 хүүхэдтэй болсон. Алтангэрэлийг төрөхөд бол тэр хоёр гэрлээгүй байсан. 1967, 1968 оны үед л гэрлэсэн хүмүүс. Алтангэрэл ТМС төгсөөд Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан. Сүүлд нь Зээгтийн нүүрсний уурхайд худалдагчаар ажилласан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Б.Алтангэрэлийг 1984 оны 07 сарын 10-ны өдрөөс 1986 оны 09 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1986 оны 09 сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассчин, худалдагчаар, 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань Оргил хэрэглээний хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Баянцагаан овгийн Бямбажавын Алтангэрэлийг 1984 оны 07 сарын 10-ны өдрөөс 1986 оны 09 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1986 оны 09 сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 сарын 30-ны өдрийн дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассчин, худалдагчаар, 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань Оргил хэрэглээний хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Алтангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ