| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0374/И/ |
| Дугаар | 364 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 364
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт оршин суух Өндрийхөн овгийн Дамдинсүрэнгийн Галайравын /РД: ДЖ56010715/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Галайрав нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Дамдинсүрэнгийн Галайрав 1956 оны 01 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн. 1971 оны 06 сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 сарын 01 хүртэл Жаргалан сумын Бүрэн багт малчнаар ажиллаж байсан. 1977 оны 07 сарын 01-нээс Жаргалан сумын Тээл багт малын эмчээр ажиллаж байгаад 1991 оны 02 сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөж өөр ажилд шилжиж орсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малчнаар ажилласан, малын эмчээр ажиллаж байсан сум нэгдлийн даргын болон мал эмнэлгийн газруудын тушаал, санхүүгийн баримт байхгүй учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн 1971 оны 06 сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 сарын 01 хүртэл малчнаар 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 01 хүртэл малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Галайравын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Галайрав нь 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Бүрэн багт малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт малын эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Д.Галайрав нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 344 дугаартай лавлагаа, 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02081 дугаартай Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 50 жилийн ойн хүндэт тэмдэгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1973 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 211 дугаартай “Аварга малчин залуу” медалийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1972 оны 04 дүгээр сар, 1973 оны 05 дугаар сар, 1974 оны 02 дугаар сар, 1982 оны 10 дугаар сар, 1983 оны 10 дугаар сар, 1984 оны 08 дугаар сарын Баярын бичгүүд, 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Гэрчилгээ, 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Талархал, 1988 оны 01, 08 дугаар сарын Баярын бичгүүд, 1989 оны 05 дугаар сарын Сайшаалын үнэмлэх, 1990 оны 06 дугаар сарын Дурсамж, 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай мандат, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 316728 дугаартай бат илэрхийлэх, МХЗЭ-ийн гишүүний 019475 дугаартай бат илэрхийлэх, Бүх ард түмний социалист уралдаанд болзол дүгнэлээ гэх сонины хайчилбар,
Гэрч Б.Эрдэнэбаярын “...Д.Галайрав намайг 1984 онд төгсч ирэхэд Жаргалан сумын Тээл багт малын эмч байсан. 1992 он хүртэл хамт ажилласан. Хувьчлал болох хүртэл сумд малын эмчээр тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Галайравыг 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Бүрэн багт малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт малын эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өндрийхөн овгийн Дамдинсүрэнгийн Галайравыг 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Бүрэн багт малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт малын эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Галайравын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ