| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00535/И |
| Дугаар | 536 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 536
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00535/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Батширээт сум, Новолин багт оршин суух, Б.Болдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багт оршин суух, Ц.Дэлгэрмаад холбогдох
"1 216 000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Болд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Онон Улз голын сав газрын захиргааны даргын албан үүргийг иүр орлон гүйцэтгэгч Ц.Дэлгэрмаа нь миний бага хүү Б.Ирмүүний хадгаламжаас 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Онон голын сав газрын захиргааны дарга байхдаа эхнэр Б.Уранбилэгээс 2016 оны 01 сард өгнө хэмээн сая төгрөгийг аваад одоо болтол өгөөгүй болно. Мөнгөө нэхэхлээр сав газрын захиргаанаас болон ажлын холбоотой зардлыг бидний цалингаас хасаж өгнө хэмээн эхнэр Б.Уранбилэгийг дарамталдаг. Иймд Б.Ирмүүний хадгаламжаас авсан нэг нэг сая төгрөгийг хүүтэй нь хамт гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1х)
Хариуцагч Ц.Дэлгэрмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Болдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1 216 000 төгрөгийн 968 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 248 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүхэн төлж барагдуулана гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Болд нь хариуцагч Ц.Дэлгэрмаагаас “1 216 000 төгрөг гаргуулах” тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Дэлгэрмаа нь нэхэмжлэгч Б.Болдын эхнэр Басгадайн Уранбилэгийн нэр дээрх Хаан банкны 5937057832 дансанд 968 000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 10х/, үлдэгдэл 248 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Болдын эхнэр Басгадайн Уранбилэгийн нэр дээрх Хаан банкны 5937057832 дансанд төлбөн баримт /хх-ийн 16х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Болдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч 1 216 000 (нэг сая хоёр зуун арван зургаан мянган) төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар болсон тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Б.Болдын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Дэлгэрмаад холбогдох 1 216 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Болдоос 34 000 улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 34 000 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 12 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12 000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Ц.Дэлгэрмаагаас 12 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР