Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1615

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч Б.Э, шүүгдэгчШ.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05423 2124 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ЯллагдагчШ.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Туул Гарден” амралтын газар иргэн М.Б маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчШ.Ө мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.  

           

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, М.Түмэнбаярын гаргасан өргөдөл /хх-н 3/, хохирол төлсөн тухай баримт /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Түмэнбаярын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 11-14/, мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Пүрэвсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15-18/, мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Жанчивдоржийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 23-26/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дашпунцагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 27-29/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Рэнцэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 30-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10934 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 34/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, мөрдөн шалгах ажиллагаандШ.Өийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 70-72/, хохирогчийн хүсэлт /хх-н 77/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.ЭрдэнэбаатараасШ.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Туул Гарден” амралтын газар иргэн М.Б маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгчШ.Өийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн М.Бүтэнбаяртай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б өгсөн: “... Өлзийхутаг хуримын асараас гараад явсан.  Би хэсэг хугацааны дараа бие засах гээд бас араас нь гараад бие засах газрын үүдэнд очоод байж байтал нөгөө Өлзийхутаг гэх залуу хүрч ирээд миний толгойн зүүн хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд би эргэж хараад Өлзийхутаг бид хоёр барьцалдаж авсан. Өлзийхутаг хоёр гараараа миний хоёр гарыг хүчтэй дугтархад би Өлзийхутагийн өмсөж явсан хүрэмнийх нь хоёр гараа салгаад автал миний нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохиход би шууд газар унасан. Тэгсэн нөгөө Өлзийхутаг гэх залуу намайг унасан хойно миний ар нуруун тус газар хөлөөрөө 2-3 удаа өшиглөчихөөд зугтаагаад явчихсан. Тэгсэн миний баруун талын гарны мөр эвгүй болоод мултарчихсан. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” амралтын газар Өлзийхутаг гэх залуу тухайн гэмтлийг миний биед учруулсан. Намайг Өлзийхутагаас өөр зодож цохисон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” амралтын газар манай эхнэр Болорцэцэг бид хоёрын хуримын арга хэмжээ ерөнхийдөө дуусаад ирсэн хүмүүсээ бид нар гаргаж өгч байсан. Тэгсэн Бүтэнбаяр гаднаас орилоод ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад чиний хамаатны залуу чинь намайг зодчихоод зугтаагаад явчихлаа гэсэн. Маргааш нь Бүтэнбаяр над руу утсаар яриад чиний хамаатны залуу чинь намайг зодчихлоо, чи тэр залууг надад олж өг, би одоо эмнэлэг дээр явж байна. Миний гар хөдөлж болохгүй байна гэж хэлсэн. Би Өлзийхутаг руу утсаар яриад юу болсон талаар асуухад намайг бие засах газар бие засах гээд очтол танай найз Бүтэнбаяр гэх залуу бие засах газрын гадаа зогсож байсан. Би хажуугаар нь зөртөл намайг дуудаад надаас тамхи асуусан. Би тамхи татдаггүй, надад тамхи байхгүй гэж хэлтэл найз чинь миний шилэн хүзүүн дээр дарж хувцасны захнаас боогоод, нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд ганц хоёр удаа цохиод, газар унахаар нь ганц хоёр удаа нуруу руу нь өшиглөсөн гэж хэлсэн. Өлзийхутаг бид хоёр Бүтэнбаярын үзүүлж байсан эмнэлэг дээр нь очиж Бүтэнбаяртай уулзахад Бүтэнбаяр Өлзийхутагийг хараад энэ намайг зодсон залуу мөн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 16- 18/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Рэнцэнгийн өгсөн: “...Орой нь буюу 23 цаг 30 минутын орчим найр ерөнхийдөө тарах үеэр асарт Өлзийхутаг ах намайг бие засах газрын хажууд Пүрэвсүрэнгийн найз дээрэлхээд, надаас тамхи нэхээд намайг зодохоор нь би эргүүлээд хэд хэд цохичихлоо гэж хэлсэн. Тэгсэн Өлзийхутаг араас нь нөгөө Бүтэнбаяр гэх залуу нилээн согтуу орилж, чарлаад ороод ирэхээр нь Өлзийхутаг ахтай дахин муудалцаж магадгүй гэж бодоод Өлзийхутаг ахыг Дашпунцагын хамтаар машин руу явуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 10934 дугаартай:

1. М.Бүтэнбаярын биед баруун бугалганы дотор болон доод холбоосын урагдал, лабрумын урагдал, мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зүүн шанааны зөөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 34/,

Мөрдөн шалгах ажиллагаандШ.Өийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Би Бүтэнбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учируулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 70-71/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчШ.Ө нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгчШ.Өт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Бүтэнбаярт 5.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.