| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00548/И |
| Дугаар | 537 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 537
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00548/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 03-12 тоотод оршин суух, Боржигон овогт Нарантуяагийн Шинэбаяр /РД:СЭ86123067/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А57 дугаар байрны 07 тоотод оршин суух, Шарайд овогт Нарангэрэл /РД: ЖЬ87082863/-д холбогдох
"3 500 000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Шинэбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.Шинэбаяр би “Алаг хайрхан бугат” ХХк-ийн борлуулалтын менежир Н.Тэгшжаргалд байрны урьдчилга болгож 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 900 000 төгрөг, 2015 оны 12 дугаар саын 01-ний өдөр 600 000 төгрөг тус тус өгсөн болно. Байр худалдан худалдан авах боломжгүй болсон тул урьдчилгааг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эргүүлэн авахаар тохиролцож баталгааны хуудас бичүллэн нотариатаар батлуулсан. Эргэн төлөх хугацаа дууссан боловч мөнгөгүй гэсэн шалтгаанаар одоог болтол өгөөгүй тул хариуцагч Н.Тэгшжаргалаас гаргуулан өгнө үү гэжээ. (хх-ийн 1х)
Хариуцагч Н.Тэгшжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Тэгшжаргал би “Алаг хайран бугат” ХХК-ны борлууллатын менежер хийдэг. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Тэгшжаргал би иргэн Н.Шинэбаяртай А57 дугаар байрны 08 тоот 1 өрөө байр буюу 35,2 м2 ба 35 200 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Иргэн Шинэбаяр нь урьдчилгаа 10 хувь болох 3 520 000 төгрөгийг хийхээр болсноос 2015 оны 11 дүгээр сарын 30-нд 2 900 000 төгрөг Н.Тэгшжаргал өөрийн биеэр авч “Алаг хайрхан бугат” ХХК-ны захи рал болох Б.Даваачимэгийн дансанд хийсэн. Үлдэгдэл 600 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-нд Н.Шинэбаяраас би авсан. Үүнд Н.Шинэбаяр нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл 31 700 000 төгрөгийг тус компаний дансанд хийгээгүй удсны улмаас манай компани байраа суллаж өгөхийг шаардсан. 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл энэ хугацаанд Н.Шинэбаяр үлдэгдэл мөнгийг өгнө гэж хагас жилийн хугацаа болсон болохоор аргагүй байдлаас байрнаас гаргах үедээ иргэн Н.Шинэбаярт нотариатаар гэрээ байгуулж 2016 оны 07 дугаар сарын 01-нд 3 500 000 төгрөг өгөхөөр болсон. Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай зээл авах гэж байсан боловч түр хугацаагаар хойшлогдсны улмаас иргэн Н.Шинэбаярт олгох ёстой 10 хувь буюу 3 500 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор иргэн Н.Шинэбаярт төлж барагдуулна гэжээ /хх-ийн 13х/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Шинэбаяр нь хариуцагч Н.Тэгшжаргалаас “3 500 000 төгрөг гаргуулах” тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Тэгшжаргал нь нэхэмжлэгч Н.Шинэбаярт гаргасан баталгааны хуудас /хх-ийн 4х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 13х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Шинэбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч төлбөрийн үлдэгдэл 3 500 000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар болсон тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Н.Шинэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Тэгшжаргалд холбогдох 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Шинэбаяраас 70 950 улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 35 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Н.Тэгшжаргалаас 35 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР