Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1610

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч Б., шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Охолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03665 1669 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, Э

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Э.О нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22 цаг 46 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Бын эзэмшлийн “Намса кофе, Монгол хуушуур” гэх хоолны газарт зөөгчөөр ажиллаж байхдаа кассанд байсан 596.100 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “…Би Улаанхуаранд байрлалтай “Намса” кафегийн касснаас 596.100 төгрөгийг авсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, орлого, зарлагын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-10/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бээс хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 17-20/, гэрч М.Батболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Э.О нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22 цаг 46 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Бын эзэмшлийн “Намса кофе, Монгол хуушуур” гэх хоолны газарт зөөгчөөр ажиллаж байхдаа кассанд байсан 596.100 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Э.Оыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.Бийн эзэмшлийн “Намса кофе, Монгол хуушуур” гэх хоолны газарт зөөгчөөр ажиллаж байхдаа кассанд байсан 596.100 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бийн өгсөн: "...Би 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай эхнэр Д.Шүрэнцэцэг надад мөнгө алдсан талаар утсаар "доошоо буугаад ир мөнгөө алдчихлаа" гэж хэлсэн. Манай гэр миний ажиллуулдаг “Намса” кафегийн байрны 7 дугаар давхарт байдаг. Би гэрээсээ доошоо шууд бууж очсон. Ажлынхаа камерыг шүүж үзтэл тэр өдөр манай кафед зөөгчөөр ажиллаж байсан эмэгтэй манай эхнэрийг хоолны ширээгээ харчихаад буцаж ирэх хооронд захиалга авдаг дэлгэцийн доор байрлах шургуулгыг онгойлгож мөнгө авч өмднийхөө зүүн талын халаасанд хийгээд тус шургуулгыг эргэж хааж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Би тухайн үед шууд цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн. Өмнө нь тус хэрэг гарахаас нэг сарын өмнө нэг өдөр ажиллаж байсан. Тухайн үед бас манай касснаас мөнгө алдсан байж магадгүй. Гэхдээ тийм ч их мөнгө аваагүй байх. Тэр эмэгтэй хэрэг гарсан өдрийн өглөө нь манай эхнэртэй 88716061 гэсэн дугаараас ярьж "зөөгчөөр ажилд орох гэсэн юм, өмнө нь танайд нэг өдөр ажиллаж байсан, тэр үед ажил явдал гараад дахиж ирж чадаагүй" гэж ярьсан. Манай эхнэр зөвшөөрч "хүрээд ир" гэж түүнд хэлсэн. Тэр эмэгтэй өөрийгөө бидэнд Оюунжаргал гэж танилцуулсан. Тэр өөрийгөө "Хишиг" бүрэн дунд сургуулийг 2018 онд төгссөн гэж хэлсэн. Бидэнтэй өөр зүйл яриагүй. Би тэр эмэгтэйтэй хамт тэр өдөржингөө хамт ажилласан. Содон шинж тэмдгийг нь сайн анзаарч хараагүй. Гэхдээ тэр эмэгтэйн эгчийнх нь найзынх нь найзаас өөрийнхөн зургийг олж авсан. Тэгээд мөрдөгчид тэр зургийг өгсөн. Нэг хөтөлдөг дэвтэр бий. Тэр дэвтэрт ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн настай, хэн хэнтэйгээ хамт амьдардаг, утасны дугаар зэргийг бүртгэж авдаг. Гэхдээ тэр өдөр орой нь нөгөө ажиллаж байсан эмэгтэйг бүртгэх байсан юм. Гэвч өмнө нь тэр эмэгтэй нэг өдөр ажиллаж байсан учир итгээд бүртгээгүй, орой нь манайхаас хулгай хийгээд яваад өгсөн. Одоо тэр эмэгтэйг цагдаагийн олсон тохиолдолд тэр эмэгтэйн ар гэрийнхэн намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Цагдаад дуудлага өгсний дараа манай эхнэр Д.Шүрэнцэцэг нь кассын бүртгэлийн баримтаа хэвлэж үзээд орлого, зарлагаа тооцож үзэхэд 595.500 төгрөг алдагдсан байсан. Ингээд ойролцоогоор 600.000 төгрөг алдагдсан гэж мэдүүлсэн. Манай байгууллага нь тухайн өдрийн орлого зарлагаа бүртгэдэг орлого зарлагын бүртгэлийн дэвтэр байдаг. Мөн кассын бүртгэлийн цахим бүртгэл байдаг. Энэ бүртгэлээ үндэслэн ажлын цаг дууссаны дараа тооцоогоо гаргаж үздэг. Хохирлоо барагдуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20/;

Орлого зарлагын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл "...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нийт 3.053.600 төгрөгийн орлого орсон гэж бүртгэгдсэн байв. Үүнд картаар буюу пос машин уншуулж 1.381.700 төгрөг, зээлээр өгсөн 39.600 төгрөг, Мобайл буюу интернет банкаар 169.500 төгрөг, зарлага 521.700 төгрөг, гэрт 25.000 төгрөг, бэлнээр 320.000 төгрөг гэж тэмдэглэсэн байв. Эдгээр мөнгөн дүнгүүдийн 1.381.700+39.600+169.500+521.700+25.000+330.000=2.457.500, 3.053.600=595.000 гэж тэмдэглэсэн байв. Тус өдөр хулгайд алдагдсан мөнгөн дүн 595.000 төгрөг буюу ойролцоогоор 600.000 төгрөг гэж тэмдэглэсэн байв. Мөн хохирогчоос гаргаж өгсөн "Намса кафе, монгол хуушуур" зоогийн газрын орлогын буюу кассын цахим бүртгэлийн төхөөрөмжийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 23:50:03 минут гэсэн бичигтэй орлогын баримтад үзлэг хийхэд нийт 3.053.600 төгрөгийн орлого орсон гэж бүртгэгдсэн байв. Энэ нь хохирогч Ц.Бын тайлбарласнаар хэрэг гарсан өдрийн буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байгууллагын орлогын нийт баримт бөгөөд манай кассын бүртгэлийн төхөөрөмжийн цаг хугацаа нь 1 хоногоор буюу 24 цагаар түрүүлсэн тохиргоо хийгдсэн байдаг гэснийг тэмдэглэлд тусгав..." гэх үзлэгийн тэмдэглэл /хх-н 7/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Батболдын өгсөн: "...Тухайн үед тэрээр надад хэлэхдээ "би өнөөдөр энэ хоолны газарт ажиллаад сарын цалингаа буюу 510000 төгрөг" авсан гэж надад хэлсэн. Бид тэндээсээ Улаанхуаранд байдаг эгч Дэнсмаагийнд очсон. Тэднийд очоод байж байтал Оюунжаргалын барьж байсан 88710661 гэсэн дугаар руу нэг дугаараас ажиллаж байгаа газрынхан захирал гэх эмэгтэй хүн залгаад "фасктай мөнгө байхгүй байна, чи хүрээд ир" гэж түүнд утсаар хэлэх шиг болсон. Тэгээд Оюунжаргал бид хоёр нөгөө "Намса кафе, монгол хуушуур" гэх нэртэй хоолны газрын гадаа очсон. Оюунжаргал тэр хоолны газрын дотогшоо орчихоод гарч  ирэхдээ надад "мөнгөө олсон байна гэж" гэж надад хэлсэн. Би тухайн үед буцаж Дэнсмаа эгчийнд очоод тэндээ хоносон. Маргааш өдөр нь буюу 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Хархорин худалдааны төвөөс автобусанд суугаад СХД-н 21-р хороо Рашаант хэсэг рүү буюу Оюунжаргалын аав, ээжийнд очсон. Тэндээ хоноод маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бид хоёр хотод ирж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо нийтийн байрны 32 тоотыг түрээслэсэн. Түрээсийн мөнгийг Оюунжаргалын 510.000 төгрөгөөс төлсөн. Түрээсний мөнгө нь нэг сарын 240.000 төгрөг юм. Оюунжаргал надад тухайн үед цалингаа авсан гэж хэлсэн. Түүнд 510.000 төгрөг байсан. Байрны түрээсэнд 240.000 төгрөг өгсөн. Мөн үлдсэн мөнгийг нь бид хоёр хэрэгцээндээ зарцуулсан. Үлдсэн мөнгөө 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үрж дуусгасан байх. Би Чулуун овооны Номингийн автобусны ар талд байрлах "Ат" гэх нэртэй 3 давхар тоосгон нийтийн байрны 2 давхарт 32 тоотод манай найз Энхдөлгөөнтэй хамт амьдарч байгаа. Бид тэр байранд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нүүж орсон. Тэр байрны төлбөр нэг сарын 240.000 төгрөг. Би Оюунжаргалтай хамт түүний хулгайлсан 510.000 төгрөгийн хохирлыг хамт төлнө." гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Оын өгсөн: "...Би 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, мөн 5 сард нийт 2 удаа ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаранд байдаг "Намса кафе, монгол хуушуурын" газрын эзэн Шүрээ эгчтэй очиж уулзаж тэр газарт ажилламаар байгаагаа хэлэхэд маргааш хүрээд ирээ гэж хэлсэн. Ингээд маргааш өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт би тус хоолны газарт очиж зөөгч хийсэн. Тэр өдөр надтай хамт хүмүүст үйлчилдэг заалны хэсэгт Шүрээ эгч, Болорсүх ах, 1 эмэгтэй зөөгч бид дөрөв ажилласан ба эмэгтэй зөөгч 10 цагийн орчим гэртээ харих гээд явсан. Харин Болорсүх ах, Шүрээ эгч хоёр болохоор ээлжилж текний хэсэг буюу төлбөр тооцоо хийдэг хэсэгт ажилладаг ба ажиллаагүй нэг нь дээд давхарт байдаг гэр рүүгээ орчихдог байсан. Ингээд оройн 10 цаг өнгөрч байхад хүмүүст үйлчилдэг зааланд шүрээ эгч бид хоёр үлдээд Шүрээ эгч гал тогоо руу орсон хойгуур нэг үйлчлүүлэгч тооцоо хийх гэхээр нь би тооцоог нь хийсэн ба гэнэт надад энэ үед эндээс мөнгө авчихмаар юм шиг бодол төрсөн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад ажил тарах болоод Шүрээ эгчийг гал тогооны хэсэг рүү орсон хойгуур нь текний буюу мөнгө хийдэг шургуулгыг татаж онгойлгоод эмхлээд хийчихсэн мөнгийг тоолохгүйгээр шууд өмдний кармаандаа хийгээд ажлаас гарч явсан. Мөнгө байхгүй байсан болохоор тухайн үед мөнгийг авчихсан юм. Яг юунд зарцуулах тухайгаа бодоогүй байсан. Намайг хоолны газраас мөнгийг тоолж үзэхэд 10, 20-тын дэвсгэртээс бүрдсэн 510.000 төгрөг байсан. Найз залуу Батболдтой хамт түрээсэлж байсан Чулуун овооны Номингийн автобусны ар талд байрлах Ат гэх нэртэй 3 давхар тоосгон нийтийн байрны эзэн /нэрийг нь мэдэхгүй/ эгчид түрээсний мөнгө гэж 250.000 төгрөгийг өгсөн. Бусад үлдсэн мөнгийг ойр зуурын хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Би бусдын эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна..." гэх мэдүүлэг /хх-н 40/;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

            Хохирогч Ц.Бэд учирсан хохирол болох 596.100 төгрөгийг шүүгдэгч Э.О нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

             Шүүхээс шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.      

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч Э.О нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.  

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэв.