Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1602

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч И.А, хохирогч П.Т, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05179 2000 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.О, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ц.О нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн 2-33 тоотод П.Т-тай маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай хүүхэд гэртээ уйлаад ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад “П.Түмэнжаргал эгч машин цохилоо гээд миний толгой руу цохисон” гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь харах гээд явж байтал П.Түмэнжаргал гэрээсээ гарч ирээд “хүүхэд чинь эцэггүй юм чинь хүмүүжилгүй байна шдээ, чи хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, машин ийм болгочихлоо” гэж хэлээд хэрүүл өдсөн. Би машиныг нь харах гэтэл миний нуруу руу 2 удаа цохисон. Би эргэж хартал намайг үсдсэн. Миний хувьд П.Түмэнжаргалын үснээс нь зулгаагаад гэрээс нь чирч гаргаж ирээд гэдэс рүү цохисон асуудал болоогүй.” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Түмэнжаргал мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэртээ охинтойгоо байсан. Манай гэр бүлийнхэн ажилтай гээд явцгаасан. Тухайн үед охинтойгоо гадагшаа гарах гээд бэлтгэлээ хангаад байж байтал Ц.Оын хамаатны хүүхэд орж ирээд “эгчээ танай машиныг Бэхбат миний унадаг дугуйгаар цохиод байна” гэж хэлэхээр нь эхэндээ тоолгүй “за, за” гэж  хэлээд хогоо шүүрдээд байж байсан. Тэгтэл дахин дүү охинтойгоо орж “эгчээ, та гараадах миний дугуйгаар машиныг чинь цохиод арын дугуй нь хөдлөхгүй байна, машины чинь будгийг ховхолчихлоо” гэж хэлэхээр нь гараад хартал жолоочийн эсрэг талын гуперыг цохиод будаг нь халцраад хонхойлгосон байсан. Тэгээд би машинаа гэрийнхээ баруун талд тавьчихаад Бэхбатад “чи, яагаад хүний машиныг ингэж байгаа юм, тоглох мөрөөрөө тоглохгүй, яасан сонин юм бэ” гэж хэлээд гэртээ орсон. Бэхбатыг хамаатны хүүхэд нь дугуй эвдчихсэн байна гээд цохиход уйлаад гэр рүүгээ явсан. Ц.О гэрийн хаяагаар намайг хараагаад манай гэрт орж ирээд “сэгийг чинь харъя, гаръя” гэж хэлэхээр нь сэг гэж хэлээд байхдаа яадаг юм “чамд сэг ч байхгүй” гэж хэлэхэд миний эгэм рүү цохиод цээж урсан. Би “чи болиочээ” гэж хэлээд түлхэхэд миний үснээс зулгааж гэрээс авч гараад хүүхдээ газар тавьсан.  Миний үснээс татахдаа нүүрний 2 хэсэгт маажсан. Үснээс татахад Уранбилэг, Урантогос, Уранчимэг нар гадаа байгаагүй. Би “энийгээ аваачээ, тавиулаад өг” гэж хэлээд орилоход Урантөгс гарч ирсэн. Уранчимэг гээд дүү нь гарч ирээд Ц.Оын хүүхдийг авсан.  Миний хөл, гэдэс рүү удаа дараа цохисон. Би доош суугаад “энийгээ болиулаачээ” гэж орилоход Урантогос нь “чи өөрөө тавь” гээд намайг цохисон. Би “эцэг, эхдээ хэлнэ” гэж хэлэхэд “чамайг өмөөрөх хүн байхгүй, бид нар олуулаа, хэлдэг газар нь хэлсэн ч бид нар олуулаа болохоор чамайг өөрийг чинь гарч ирсэн, цохисон гэж хэлнэ” гээд дайрч гүтгэсэн. Энэ асуудлаас болж толгой өвдөж тасралтгүй эмнэлгээр явж байна. Эмнэлэгт хэвтсэн, эмнэлэг рүү явсан зардал нийт 1.450.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирлыг нэмж нэхэмжилж байна.” гэв.

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 4-6/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.Түмэнжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-15/, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдогч Ц.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Уранбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10095 дугаартай дүгнэлт /хх-н 26/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Уранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, хохирлын баримтууд /хх-н 55-62, 87-92/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 66-67/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Ц.О нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн 2-33 тоотод П.Т маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Ц.Оыг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр П.Түмэнжаргалтай маргалдаж, улмаар жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд хохирогч П.Түмэнжаргалын өгсөн: “...Чиний сэгийг яачихаад байгаа юм, хүүхэд яагаад загнаад байгаа юм гэхээр нь би “тэгэлгүй яахав дээ миний машиныг сэвтүүлчихсэн байхад би хүүхдэд чинь учирлаж хэлсэн, би хүүхдийг чинь цохиогүй хамаатны чинь хүүхэд Бэхбатыг цохисон” гэж хэлсэн чинь Отгонзул “тэгвэл энэ сэгийг чинь яасан гээд байгаа юм” гэхээр нь би “хүний эд хөрөнгийг сэгээр нь дуудаад чи хаашаа юм, чи өөрөө ийм байгаа юм чинь хүүхэд чинь хүмүүжилгүй байна шдээ” гэж хэлчихээд хогоо шүүрдсэн чинь Отгонзул миний гэдэс рүү харсанаа ёстой арчаагүй эцэг нь одоо хаана ч явж байгаа юм эцэггүй юм гэхээр нь би “чи ярих юмаа ярь гэрээс гар” гэж хэлсэн чинь миний энгэрээс барьж аваад чирэхээр нь би эргүүлээд өөрийнх нь мөр рүү түлхсэн чинь чинь Отгонзул шууд миний нүүрийг самардаад үснээс зулгааж гэрээс гаргаад дүүгээ гэрээсээ дуудаж, гартаа байсан хүүхдээ өгөөд 2 гараараа миний үснээс ороож татаад хөл рүү өшиглөсөн. Тэгээд би Отгонзулд жирэмсэнээ хэлээд тавиач гэсэн чинь тавихгүй хөл рүү өшиглөөд гэдэс рүү бас өшиглөхөөр нь би гэдсээ хамгаалах гээд зөрүүлээд үснээс нь зулгаагаад хамаатных нь эгчийг дуудаж тавиулаачээ гээд үсдэлцэж байхдаа цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-н 15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Уранбилэгийн өгсөн: "...Түмэнжаргал Отгонзулын араас нуруу руу нь 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь Отгонзул эргэж хараад мөр рүү нь түлхсэн чинь Түмэнжаргалыг шууд Отгонзул үсдээд эхэлсэн. Тэгсэн Отгонзул хүүхдээ газар тавиад зөрүүлж үсдэхээр нь би дүү Уранчимэгийг дуудсан. тэр хоёр салахгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-н 22/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10095 дугаартай:

1. П.Түмэнжаргалын биед 6 сартай жирэмсэн төрөлтийн хугацаанаас өмнө зулбахыг завдалт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, цээжинд зулгаралт, цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Жирэмслэлт одоогоор хэвийн байна.” гэх дүгнэлт /хх-н 26/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Оыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Хохирогч П.Түмэнжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.450.000 төгрөг нэхэмжлэснээс нотлох баримтын шаардлага хангасан 227.899 төгрөгийг шүүгдэгч Ц.Оаас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас харагдахгүй байгаа 88-92 хуудсанд авагдсан баримтуудаас 14500 төгрөгийн баримтыг оруулж тооцов. 

Мөн хохирогч П.Түмэнжаргал нь бусад эмчилгээний зардал болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Од ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав