Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 338

 

 

 

2016 оны 05 сарын 30 өдөр     Дугаар 156/ШШ2016/00338
    Хэнтий аймаг


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00318/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, “Жаргалант” гэдэг газар нутаглах, Боржигон овогт Жамъянгийн Энхчулуун (РД:СЕ-64040901) (утас:98600629) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, “Өлзийт” гэдэг газар нутаглах, Тайлур овогт Жанчивренчингийн Энхбатын (РД:СО-64122214) (утас:98569810) нэхэмжлэлтэй,  
"10 хургатай хонь буюу 1 300 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Энхбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай эхнэр Д.Энхцэцэг нь Ж.Энхчулуунтай 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэлцэл хийж 10 хургатай хонийг тус бүрийг нь 130 000 төгрөгөөр үнэлж, түүнд өгч 1 300 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор авахаар тохиролцсон юм.
Ж.Энхчулуун нь одоо хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд энэ хугацаанд 5-6 удаа ирж уулзаж байсан. Хамгийн сүүлд 2015 оны сүүлчээр ирж уулзахад удаахгүй өгнө гэж хэлсэн боловч утас нь холбогдохгүй, өөрөө олдохгүй өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулахгүй байна.
Иймд Ж.Энхчулуунаас 1 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Ж.Энхчулуун нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Энхчулуун би, Ж.Энхбатын нэхэмжилж буй 1 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 18 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Энхбат нь, хариуцагч Ж.Энхчулуунаас "10 хургатай хонь буюу 1 300 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Энхчулуун нь нэхэмжлэгч Ж.Энхбатын нэхэмжилсэн 10 хургатай хонь буюу 1 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонихрол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ж.Энхчулуунд холбогдох, Ж.Энхбатын нэхэмжлэлтэй, “10 хургатай хонь буюу 1 300 000 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Ж.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 17 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17 875 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхбатад, хариуцагч Ж.Энхчулуунаас 17 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Ж.Энхбатад тус тус  олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ