| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1547/Э |
| Дугаар | 1582 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1582
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч Б.М, шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогтой Ч.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 01033 0417 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цаг 42 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “М-Ойл” ШТС-ийн хойд замд “Тоёота алион” маркийн 08-82 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Д.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 8-9/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10649 дугаартай дүгнэлт /хх-н 45/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 48/, “Автотээврийн үнэдэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтыг үзлэгийн төв шинжээчийн дүгнэлт /хх-н 52-56/, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 59-60/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 64-66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 73/, хохирогчийн хүсэлт /хх-н 85-89/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 84/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Ч.М нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цаг 42 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “М-Ойл” ШТС-ийн хойд замд “Тоёота алион” маркийн 08-82 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Д.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Мыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цаг 42 минутын орчимд “Тоёота алион” маркийн 08-82 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Д.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 08 цаг 35 минутын орчимд гэрээсээ ганцаараа гарч унадаг дугуйгаа унаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “М-Ойл” ШТС-ийн хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд төв замын нэгдүгээр эгнээний баруун талаар явж байтал 10 метрийн зайд хойноос урагш чиглэлтэй баруун гар тийш эргэх гээд машин зогсож байсан. Тэгээд би тэр машины хажуугаар гарах үед уг машин урагшилж миний дугуйны урд хэсэг рүү мөргөсөн. Энэ үед би дугуйн дээгүүрээ даваад зам дээр унасан.” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганболдын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн орчимд хүргэн дүү Ч.М намайг эмнэлэгт хүргэж өгөхөөр “Тоёота алион” маркийн, 08-82 УНЦ дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо М-Ойл ШТС-ний хойд замд хойноосоо урагш чиглэлтэй төв замруу орох үед гэнэт түс хийх чимээ гарсан ба энэ үед урагшаа хартал машины зүүн хажуу хэсэгт дугуйтай хүн мөргөгдөж, зам дээр унасан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10649 дугаартай:
1. Д.Сгийн биед баруун богтос ясны сэртэнгийн далд хугарал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх мэдүүлэг /хх-н 45/,
Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч И. Азбаярын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 324 дугаартай “Жолооч Ч. Мөнхбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө ” гэснийг зөрчсөн” гэх магадлагаа /хх-н 48/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Мт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ны зардалгүй болохыг тус тус дурдав.