Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00943

 

 

*******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/04557 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Түрээсийн төлбөр 4,725,000 төгрөг гаргуулах, зоорийн давхрын талбайг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөр 4,725,000 төгрөгийг гаргуулах, зоорийн давхрын талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн гэрээтэй байсан, уг хугацаанд төлбөл зохих төлбөрөөс төлөгдөөгүй 4,725,000 төгрөгийг гаргуулах, түрээсийн гэрээний хугацаа дууссан тул Сүхбаатар дүүрэг, ******* хороо, 4******* байр, ******* орцны зоорийн давхрын 50 м.кв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тодорхойлжээ.

 

1.2. Хариуцагч тухайн түрээсийн талбайг 2005 оноос хойш түрээсэлж байгаа, түрээсийн төлбөрт 2019 онд 1,800,000 төгрөг төлсөн, 2020-2021 оны төлбөр тооцоо дууссан, 2022 оноос хойшхи төлбөрт тооцохоор тухайн байранд 5,513,000 төгрөгийн засвар хийснийг хүлээлгэж өгсөн, гэрээний үүргийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, байрнаас гарахгүй гэж маргажээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/00472 дугаар магадлалаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/00548 дугаар шийдвэрийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. /хх90-91/

 

3. Нэхэмжлэгч талаас 2025 оны 0******* сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шүүхэд бичгээр өгсөн, мөн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дахин тодруулсан байна./хх 98,119-120/

 

Ийнхүү нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад, *******гаас 4,725,000 төгрөгийг гаргуулж Соёлч 40 мянгат сууц өмчлөгчдийн холбоонд олгох, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, 4******* байр, ******* орцны зоорийн давхрын байрыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах гэжээ.

 

Дээрх нэхэмжлэлийн түрээсийн төлбөр гаргуулах тухай шаардлага нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн харьяалалд хамаарах боловч түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай шаардлага нь уг хэргийн харьяалалд хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1-751.1.4-т тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийн 4 төрлийг хуульчилсан ба үүнд гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай маргаан хамаарахгүй байхад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчжээ. Тодруулбал, тухайн маргааныг ердийн журмаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана, 65 дугаар зүйлийн 65.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэж тус тус заасан.

 

6. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/04557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ны нэхэмжлэлтэй, *******д холбогдох 4,725,000 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн ******* хороо, 4******* байрны ******* орцны зоорийн давхрын 50 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ