| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2016/00369/И |
| Дугаар | 136/ШШ2016/00372 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 136/ШШ2016/00372
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйлийн 75.6, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1 Нэхэмжлэгч Д болон хариуцагч “ХБС” ХХК нар нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Хатанбулаг сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгад засварын ажлыг хариуцагчийн хөрөнгөөр гүйцэтгэхээр хугацаа тохирч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 550,324 төгрөгийн тал хувь болох 275,162 төгрөгийг хариуцагч “ХБС” ХХК-иас гаргуулж улсын орлого /Төрийн банк 281500318038 тоот данс/-д оруулсугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН