| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2016/00403/И |
| Дугаар | 136/ШШ2016/00373 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 136/ШШ2016/00373
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйлийн 75.6, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Н” ББСБ Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, TOYOTA ALPHARD маркийн 95-29 ДГО улсын бүртгэлийн дугаартай, АТН100011302 арлын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Б.А хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 71,475 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 71,475 төгрөгийг хариуцагч Б.А гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН