| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/08814/И |
| Дугаар | 210/МА2026/00778 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/00778
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01051 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт хол*******ох,
Зээлийн гэрээний үүрэгт 84,618,725 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч ******* нь манай банктай 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээ, ******* дугаар хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ, ******* дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж, 150,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.
1.2. Зээлдэгч ******* нь ******* дугаар зээлийн гэрээний баталгаа болгож, *******ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн бүс /*******/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн *******/*******/ маркийн автомашиныг тус тус барьцаасан.
1.3. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 31,929,922 төгрөг, зээлийн хүү 3,305,949 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 585,341 төгрөг, нийт 35,821,213 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.4. Мөн зээлдэгч *******, ******* нар нь банктай 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар бизнесийн зээлийн гэрээ, мөн өдрийн ******* дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж, 45,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, *******ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн бүс /*******/, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчсөн ба өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөөр байна.
1.5. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл 39,036,413 төгрөг, зээлийн хүү 9,468,054 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,044 төгрөг, нийт 48,704,512 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.6. Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн болон барьцааны гэрээнүүдийн үүрэгт 84,525,725 төгрөг, нотариатын зардал 93,000 төгрөг, нийт 84,618,725 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нар шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар бизнесийн зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлд 70,966,335 төгрөг, зээлийн хүү 12,774,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 785,385 төгрөг, нийт 84,525,725 төгрөгийн төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, үлдэх нотариатын зардалд 93,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ий өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн бүс /*******/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 57 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн *******/*******/ маркийн автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нийт 150,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг төлсөөр үндсэн зээл 31,929,922 төгрөг үлдсэн. Энэхүү зээлийг бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор авсан бөгөөд миний эрхлэн ажиллуулдаг бизнес тухайн үед дампуурч их хэмжээний өрөнд орсон гэсэн хэдий ч банкнаас авсан зээлийг чадах хэмжээндээ төлсөөр ирсэн.
4.2. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар гэрээний тухайд бизнесийн зээлийн гэрээ бөгөөд *******ий үндсэн хөрөнгийг барьцаанд авсан боловч *******г банкны зүгээс та үндсэн зээлдэгчээр орж байж зээл гарна гэж тайлбарласнаар үндсэн зээлдэгчээр *******г оруулж 45,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа бөгөөд манай зүгээс зээлийн үлдэгдлийг тодорхой хэмжээний хугацаа өгөөч /6 сар/ бид хуваарь гаргаад төлье гэж удаа дараа хандсан.
4.3. Анхан шатны шүүхээс хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариу тайлбар ямар хугацаанд гаргах зэрэг анхдагч ойлголтуудыг өгөөгүй. Мөн шүүгчийн туслахад өмгөөлөгч авах хүсэлттэй байгаа гэдгийг хэлсэн боловч хариу тайлбар нотлох баримтыг авалгүйгээр түүнчлэн, шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн.
4.4. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ *******д хамааралгүй тухайн зээлийг зөвхөн ******* авсан байхад анхан шатны шүүх тусгаарлан шийдэхгүйгээр 2 зээлийн нийт үнийн дүн болох 84,525,725 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
4.5. Анхан шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.1.5-д тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах шаардлага гаргасан. Нэг сарын хугацаанд хариу тайлбар гаргах боломжтой байсан.
5.2. Хариуцагч ******* нь хуулийн мэдлэгтэй болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд хариу тайлбар өгч байгаагаас харагдаж байна.
5.3. Хариуцагч тал 6 сарын хугацаатай эвлэрэх санал гаргасан боловч 6 сарын хугацаа өнгөрсөн. Бид эвлэрэх боломжгүй буюу шүүгчийн захирамжид заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, ******* нарт хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 84,618,725 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* болон ******* банк ХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, ******* банк ХК нь *******д 150,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд мөн өдөр ******* дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, *******ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн бүс /*******/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, мөн өдөр ******* дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн *******/*******/ маркийн автомашиныг зээлийг барагдуулж дуусах хүртэл банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон;
3.2. *******, ******* болон ******* банк ХК-ийн хооронд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай бизнесийн зээлийн гэрээ байгуулагдаж, ******* банк ХК нь *******, ******* нарт 45,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр ******* дугаартай барьцааны гэрээг байгуулж, *******ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн бүс /*******/, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд давхар барьцаалсан;
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
6.Нэхэмжлэгч нэг нэхэмжлэлээр хоёр зээлийн гэрээний үүргийг хамтад нь хариуцагч нараас шаардсныг анхан шатны шүүх гэрээ тус бүрийн дагуу зээлдэгчдийн хүлээх үүргийн хэмжээг салгаж дүгнээгүйгээс алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.
6.1. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээний талууд нь зээлдүүлэгч ******* банк ХК, зээлдэгч ******* байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дууссан, энэ хугацаанд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган үндсэн зээлийн үлдэгдэл 31,929,922.99 төгрөг, зээлийн хүү 3,305,949.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 585.341.10 төгрөг, нийт 35,821,213.24 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.
6.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй байх тул 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******өөс 35,821,213.24 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангана.
6.3. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай бизнесийн зээлийн гэрээний талууд зээлдүүлэгч ******* банк ХК, зээлдэгч *******, ******* нар байх бөгөөд гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 39,036,413.09 төгрөг, зээлийн хүү 9,468,054.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,044.38 төгрөг, нийт 48,704,512.15 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.
6.4. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгч нарт сануулсан баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш энэ талаар тайлбар гаргаж маргаагүй, мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн зээл, зээлийн хүүний тооцооллоор зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал байсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч нарын гаргасан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан ба зээлийн үлдэгдлийг 6 сарын хугацаанд хуваарь гарган төлье гэж удаа дараа банканд хандсаныг хүлээн аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай Зээлийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай Бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч ******* банк ХК болон хариуцагч ******* нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай барьцааны гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, дээрх гэрээнүүдтэй холбоотойгоор ******* банк ХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн, барьцааны гэрээнүүд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
7.1. Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай Зээлийн гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай Бизнесийн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй хол*******уулан *******ий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн бүс /*******/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.
8. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч ******* банк ХК болон хариуцагч ******* нарын хооронд мөн өдөр ******* дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн *******/*******/ маркийн автомашиныг зээлийг барагдуулж дуусах хүртэл банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх тул уг гэрээтэй холбоотой талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
8.1. Гэсэн хэдий ч хэрэгт тухайн автомашин нь хариуцагч *******ий өмчлөлд байсан бөгөөд дээрх гэрээний үндсэн дээр автомашины өмчлөл нэхэмжлэгч ******* банк ХК-ийн өмчлөлд шилжсэн талаарх баримт авагдаагүй байна.
8.2. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй, харин зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр шаардаж, улмаар тухайн автомашиныг барьцааны зүйл гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгчийг фидуцийн эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл болно.
Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл мөн боловч үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд ялгаатай. Үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлэх харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг шинжээр ялгаатай байдаг бөгөөд үүний тулд анхнаасаа үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир эрх зүйн хувьд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.
8.3. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй, ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн *******/*******/ маркийн автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрт уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
9. Хариуцагч нар нь анхан шатны шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариу тайлбарыг ямар хугацаанд гаргах зэрэг анхдагч ойлголтыг өгөөгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
9.1. Анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагч нарт 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр утсаар мэдэгдсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
9.2.Мөн хариуцагч *******д 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, хариуцагч *******д 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариу тайлбарыг ямар хугацаанд гаргах зэрэг анхдагч ойлголтыг өгөөгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол буюу нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 93,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хуульд шаардах эрхийг зохицуулаагүй, талууд тодорхой харилцан тохиролцоогүй, энэхүү зардал нь зээлийн бодит өртөг бус, нэхэмжлэгчийн эрсдэлийн сангаас зарцуулагдах зардал бөгөөд үүнийг үйл ажиллагааны зардалд хамаарна үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүй.
10.1. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагад хол*******ох шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлаагүй, мөн баримтлах шаардлагагүй хуулийн зарим заалтыг баримталсныг хасч, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулна.
11. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01051 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******өөс 35,821,213.24 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******, ******* нараас 48,704,512.15 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох нотариатын зардалд 93,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн бүс /*******/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ******* улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн *******/*******/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 646,694 төгрөг ... гэснийг ... 580,578 төгрөг ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646,694 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР