| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2016/01262/И |
| Дугаар | 1314 |
| Огноо | 2015-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1314
| 2016 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 184/ШШ2016/01314 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороололд байрлах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 86 гудамж 10 тоотод оршин суух, Боржигон овогт Бадрахын Дашцэрэн /РД-ЗБ59040419/-д холбогдох
Цахилгаан, эрчим хүчний төлбөрт 320.999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023536 бүртгэлийн дугаартай Б.Дашцэрэн нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 2016 оны 320.999 төгрөгийг төлөөгүй, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг зөрчиж байна. Үүнээс болж эрчим хүчийг нь тасалж байсан хэдий ч өөрсдөө залгачихдаг байсан.
Иймд Б.Дашцэрэнгээс 320.999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дашцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жи-Мобайл” ХХК-иас нэхэмжилсэн 32.999 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн, хариуцагч Б.Дашцэрэнгээс цахилгаан, эрчим хүчний төлбөрт 320.999 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Дашцэрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 5.140 төгрөг гаргуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нэхэмжлэлтэй, Б.Дашцэрэнд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 5.140 төгрөг гаргуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.