Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1659

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч: Б.Ганбулган

 шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Ж Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906036282290  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ж Б, 19  оны  01 дүгээр  сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, Вакум цонхны үйлдвэрт туслах ажилтай, ам  бүл 3, эхнэр, охины хамт  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, уг хорих ялыг хорих 403 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД: ,

         

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Б нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны орой 21.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцсийн буудал дээр иргэн Б.У маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цаг өнгөрч байхад цайз 16-с микро автобусанд суугаад шар хадны эцэс дээр буусан. Тэгээд би микро автобуснаас нь бууж байхад кондуктор нь хурдан буу пизда минь гэж хэлэхээр нь би кондукторыг нь чи хүнд үйлчилж байж хүнтэй аятайхан харьцаач гэж хэлтэл жолооч нь бууж ирээд чи юу гээд байгаан гэхээр нь би чи хүнд үйлчилж байж хүнтэй аятайхан харьцаач гэж хэлээд маргалдсан. Тэгтэл жолооч нь жолоон дээрээ очоод төмөр бариад хүрч ирээд надтай хамт явж байсан манай найз П руу дайрахаар нь би дундуур нь ороод салгах гэтэл жолооч нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би заамдаад бариад автал өөдөөс адилхан заамдаад бид хоёр байшингийн буланд очоод миний нүүр лүү цохихоор нь би нүүрээ гараараа дараад доошоо тонгойтол дахиад нүүр лүү цохисон. Гэтэл тэр хавиар явж байсан хүмүүс болиоч гэж хэлтэл жолооч яваад өгсөн. Тэгээд би араас нь гүйгээд очтол микрондоо ороод явах гэж байхаар нь би чулуу аваад шидтэл шилийг нь хагалчихсан. Тэгтэл жолооч буугаад ирэхээр нь би зугтаагаад гүйж байтал өмнөөс цагдаагийн машин ирж байхаар нь би зогсоогоод бүгдийг хэлсэн. Миний зүгээс гомдолтой байна гэжээ.  /хх-н 06-14/

          Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 17-ний өдөр би өөрийн ЗАН улсын дугаартай микроавтобустай шугаманд явж байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлаас хоёр согтуу залуу суугаад Шар хадны эцэс дээр очоод хүмүүсээ буулгаж байтал миний хамт явж байсан А нөгөө хоёр залууд жоохон хурдан буучих гэж хэлсэнээс болж маргасан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө хоёр дээр очсон. Гэтэл хар хувцастай согтуу залуу нь шууд намайг барьж аваад Шар хаданд барахгүй шүү гээд миний хүзүүнд байсан суран зүүлтээр боогоод тавихгүй байхаар нь би 2-3 удаа цохиод авсан. Тэгээд салаад явах гэж байтал нөгөө залуу чулуу авч ирээд миний микроны салхины шилийг хагалсан. Тэр үед хөдөлгөөнт эргүүл явж байгаад уг залууг барьж авсан гэжээ. / хх-н 16-19/

            Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шугаманд явж байхад хоёр залуу Шар хадны эцсийн буудал дээр буусан. Буухдаа удаан буулаа хурдан буусангүй гэдэг асуудлаас болоод маргаан гарсан. Тэгээд нэг залуу нь намайг боогоод байхаар нь би шууд 2-3 удаа цохисон. Гэтэл нөгөө залуу намайг явах гэж байхад миний автобусны салхины шилийг хагалсан. Б.У биед учруулсан гэмтлийг би үүсгэсэн нь үнэн. Уг залуу миний автобусны шилийг сольж өгсөн гэжээ. /хх-ийн 32/

            Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 100 тоот дүгнэлт:

1.Б.У хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогто х журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ. /хх-н 21/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/  

Тод үнэлгээ ХХК-ны эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-н 23/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14-15/

          Ж.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 43 /

          Ж.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-32/

            Ж.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/ зэрэг болно.

            Ж.Б нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцсийн буудал дээр иргэн Б.У удаан буулаа, хурдан буухгүй гэсэн асуудлаас болж маргалдан улмаар харилцан барьцалдаж авч  түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

           Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би микро автобуснаас нь бууж байхад кондуктор нь хурдан буу пизда минь гэж хэлэхээр нь би кондукторыг нь чи хүнд үйлчилж байж хүнтэй аятайхан харьцаач гэж хэлтэл жолооч нь бууж ирээд чи юу гээд байгаан гэхээр нь би чи хүнд үйлчилж байж хүнтэй аятайхан харьцаач гэж хэлээд маргалдсан. Тэгтэл жолооч нь жолоон дээрээ очоод төмөр бариад хүрч ирээд надтай хамт явж байсан манай найз П руу дайрахаар нь би дундуур нь ороод салгах гэтэл жолооч нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би заамдаад бариад автал өөдөөс адилхан заамдаад бид хоёр байшингийн буланд очоод миний нүүр лүү цохихоор нь би нүүрээ гараараа дараад доошоо тонгойтол дахиад нүүр лүү цохисон. Гэтэл тэр хавиар явж байсан хүмүүс болиоч гэж хэлтэл жолооч яваад өгсөн. Тэгээд би араас нь гүйгээд очтол микрондоо ороод явах гэж байхаар нь би чулуу аваад шидтэл шилийг нь хагалчихсан гэсэн мэдүүлэг  /хх-н 06-14/

          Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... миний хамт явж байсан Анхпүрэв нөгөө хоёр залууд жоохон хурдан буучих гэж хэлсэнээс болж маргасан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө хоёр дээр очсон. Гэтэл хар хувцастай согтуу залуу нь шууд намайг барьж аваад Шар хаданд барахгүй шүү гээд миний хүзүүнд байсан суран зүүлтээр боогоод тавихгүй байхаар нь би 2-3 удаа цохиод авсан. Тэгээд салаад явах гэж байтал нөгөө залуу чулуу авч ирээд миний микроны салхины шилийг хагалсан гэсэн мэдүүлэг /хх-н 16-19/

            Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн ...Буухдаа удаан буулаа хурдан буусангүй гэдэг асуудлаас болоод маргаан гарсан. Тэгээд нэг залуу нь намайг боогоод байхаар нь би шууд 2-3 удаа цохисон. Гэтэл нөгөө залуу намайг явах гэж байхад миний автобусны салхины шилийг хагалсан. Б.У биед учруулсан гэмтлийг би үүсгэсэн нь үнэн. Уг залуу миний автобусны шилийг сольж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 100 тоот дүгнэлтээр Б.У хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно,уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэж тогтоогдсон байна. /хх-н 21/ зэрэг  болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Ж.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Хохирогч Б.У нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул Ж.Б  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх С.Б хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгчөөр хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн болно.

           Шүүх  Ж.Б ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Б овогт Ж Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Ж.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    Ж.Б  нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                        

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ж.Б  шүүхийн тогтоосон хугацаанд   торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын  15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                           

        5. Ж.Б  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ж.Б  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Б  нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН