| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00051/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 51
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.М...овогт Ц-н -г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссүгэй
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ц.Б-д оршин суух газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллага болох Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Б-д мэдэгдэж, тэнссэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3, 5.7 дугаар зүйлийн 4-д зааснаар .... ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Б.А-д буцаан олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн тээврийн хэрэгслийн үнэ 2.290.000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн сүлжмэл материалтай олс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шүүгдэгч Ц.Б-н энэ хэрэгт 2 хоног урьдчилан хоригдсон бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгч төлөөлөгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбоотой хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА