| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03761/И |
| Дугаар | 210/МА2026/00847 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00847
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00037 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт хол*******ох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* банк ХК нь худалдагч буюу хариуцагч нартай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №*******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 210,100,000 төгрөгт тооцож өөрийн өмчлөлд шилжүүлж авсан.
1.2. Банк өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг хариуцагч нараас чөлөөлж авахаар удаа дараа шаардаж хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд сайн дураар чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшсээр байна. Мөн банкны зүгээс орон сууцыг буцаан худалдаж авах боломжийг хариуцагч нарт олгосон боловч эс үйлдэхүй гаргасаар байна.
1.3. Хариуцагч нарын эс үйлдэхүйн улмаас банк өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөтэй эзэмших, ашиглах боломжгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь ******* ХХК-ийн захирал ба тус компани нь 2022 онд ******* банкнаас зээлийн гэрээгээр 5 тэрбум, 2 тэрбум төгрөгийн 2 зээлийг авч, уг зээлийн гэрээний барьцаандаа ******* компанийн барилгыг бүхэлд нь, мөн өөрийнхөө өмчлөлийн хөрөнгийг буюу нэхэмжлэлд дурдсан орон сууц болон тээврийн хэрэгсэл, Баянгол дүүргийн 2******* дүгээр хороонд байрладаг нэг орон сууцыг тус тус барьцаалсан.
2.2. Зээл төлөгдөөд явж байх хугацаанд зээлээ төлж чадаагүй гэдэг үндэслэлээр зээлийн төлбөрийг ******* банкнаас бага багаар шаарддаг. 5 тэрбум төгрөгтэй холбоотой зээлийн үүргийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулах ёстой гэсэн гэрээг байгуулсан байдаг. Тус зээлийн төлбөрийг төлж чадаагүй байгаа учраас танай зээлийн төлбөрийг бид нар барьцаа хөрөнгөөр хангуулна гэдэг шаардлагыг тавьсан.
2.3. *******, ******* нар нь ******* банканд 20 ширхэг орон сууцыг өгч 5 тэрбум төгрөгийн тодорхой хэмжээний үнийн дүнг хаасан. 5 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн дотор төлж барагдуулах ёстой боловч төлбөрийг төлж чадаагүй учраас ******* банкнаас ******* буюу Баянгол дүүргийн 2******* дүгээр хороонд байдаг орон сууцыг мөн ******* дүүрэг т байгаа орон сууцыг тус тус банкны өмчлөлдөө шилжүүлж авсан. Шилжүүлсэнтэй хол*******уулаад зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөх, өөрөөр хэлбэл 5 тэрбумын зээлийн гэрээний хугацааг сунгаж өгнө гэсэн агуулгаар гэрээ байгуулахаар тохиролцсон.
2.4. Гэтэл гэрээний хугацааг сунгаж өгөөгүй, манай зүгээс тэгвэл орон сууцыг буцаагаад өгөөч гэдэг шаардлага тавьсан боловч буцаан шилжүүлээгүй, зээлээс хасалт хийсэн. Анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл бид нарт байгаагүй. Бид нарт тухайн орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлснээр 2465 дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэл зориг байсан. Бид нэхэмжлэгчийн 210,100,000 төгрөгөөс нь нэг ч төгрөг бэлнээр гаргаж авсан зүйл байхгүй.
2.5. Шүүх дээр зээлийн гэрээний маргаан бас явж байгаа. Яагаад зээлийн гэрээний маргаантай байгаа асуудал дээр төлбөр нь төлөгдсөн орон сууцны маргааныг нэгтгэж болохгүй байгаа юм. Нэхэмжлэгч бол түрүүнд эвлэрэх үндэслэл байхгүй гэдэг тайлбараа хэлсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс эвлэрэн хэлэлцэхээр тохиролцоод явж байгаа гэдгээ тодорхой хэлж байна. Албадан чөлөөлөх шийдвэр гарах юм бол нэхэмжлэгч эвлэрлийн нөхцөл дээрээ буулт хийж өгөх байна. Өөрөөр хэлбэл, эвлэрэх гээд өөрсдөдөө ашигтай нөхцөлийг тохируулах гээд талууд хоорондоо тохиролцох гээд явж байхад нэхэмжлэгч нөгөө талд тусдаа шүүхээр албадан чөлөөлөх шийдвэр гаргуулахаар явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,208,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 1,208,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* болон ******* дугаартай Зээлийн гэрээ-г тус тус байгуулж зээл олгосон. Дээр дурдсан ******* болон ******* дугаартай Зээлийн гэрээ-ний барьцаанд улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах, 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
4.2. ******* ХХК нь дээр дурдсан зээлийн гэрээний үүрэг хэт богино хугацаанд байсан тул гүйцэтгэх боломжгүй байдалд орж улмаар зээлийн гэрээний хугацааг сунгах, орон сууцны мөнгийг ******* ХХК-д гаргаж өгөх үндэслэлээр орон сууцыг буцаан авах нөхцөлтэйгөөр банкны өмчлөлд шилжүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа зээлийн гэрээний маргаантай хэрэгт уг орон сууцыг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч, шүүхээс уг хэрэгт энэ орон сууц хамааралгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
4.3. Гэвч бодит байдал дээр орон сууц нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ******* болон ******* дугаартай Зээлийн гэрээ-ний барьцаалбарт анхнаасаа байсан бөгөөд хэрэв худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шийдвэр гарвал, орон сууц буцаад ******* болон ******* дугаартай Зээлийн гэрээ-ний барьцаалбарт бүртгэгдэх бөгөөд хэргийг бүхэлд нь шийдвэрлэхэд ач хол*******олтой байсан.
4.4. Анхан шатны шүүхэд энэ талаар хүсэлт гаргахад ******* банк ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* болон ******* дугаартай Зээлийн гэрээ-ний нэхэмжлэлийн шаардлагатай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэгт уг орон сууцтай холбоотой маргаан байхгүй тул уг хэргийг энэ шүүхээр эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж уг 2 хэргийг нэгтгэх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй.
4.5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь хэргийг бүхэлд нь шийдвэрлэх, үр дагаврыг арилгах талаар арга хэмжээ авахаас илүүтэйгээр зөвхөн хэргийн хүрээнд шийдвэрлэх гэж байгаа нь иргэн хүний хувьд төвөгтэй, чирэгдэлтэй хүнд нөхцөл байдал үүсгээд байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн 2 дугаар нүүрэнд бичсэн хариуцагчийн тайлбарыг ойлгомжгүй болгож бичсэн байна. Үүнээс болж давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх нь буруу ойлголт авах үндэслэлтэй гэж үзэж байна.
4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хөрөнгийн өмчлөх эрх бодитоор ******* банк ХК-д шилжсэн. ******* банк ХК нь гэрээнд заасан төлбөрийг хөрөнгийн өмчлөгч *******ийн харилцах дансанд бодитоор шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
5.2. ******* нь өөрийн харилцах дансаар хүлээн авсан уг төлбөрөөс нийт 5 удаагийн гүйлгээгээр өөрийн хамаарал бүхий ******* ХХК-ийн зээлийн төлбөрт шилжүүлсэн бөгөөд тухайн зээлд ******* нь иргэний хувьд хамтран зээлдэгчээр оролцдог. Мөн орон сууцны төлбөрөөс 12,000,000 төгрөгийг банк хоорондын гүйлгээгээр шилжүүлэн зарцуулсан. Хэрэгт авагдсан мемориал баримтаас үзэхэд ******* банк ХК нь гэрээний төлбөрт нийт 205,660,500 төгрөг шилжүүлсэн. Гэвч дүнг дутуу төлбөр мэтээр тайлбарлах боломжтой боловч хуулийн этгээд болох ******* банк ХК нь төлбөр шилжүүлэхдээ хол*******ох хууль тогтоомжийн дагуу суутган татвар болон нотариатын үйлчилгээний зардлыг суутган тооцож, үлдэгдэл дүнг шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
5.3. Тодруулбал, хөрөнгийг худалдан авагч болох ******* банк ХК нь хуулийн этгээд тул Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19, 6.1.20, 28 дугаар зүйлийн 28.7, 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу хөрөнгө худалдагч тал нь иргэн байх тохиолдолд тухайн төлбөрөөс 2 хувийг суутган татвар авах, хол*******ох татвар суутган тооцох үүрэг хүлээдэг. ******* банк ХК нь энэхүү хуульд заасан үүргийн дагуу хөрөнгийн төлбөр шилжүүлэхдээ 2 хувийг суутган татвар болон тухайн хэлцэлтэй холбоотой нотариатын зардлыг суутган тооцож, үлдэгдэл болох 205,660,500 төгрөгийг хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн.
5.4. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох нь тогтоогдож байна. Хариуцагч буцаан худалдан авах нөхцөл, зээлийн гэрээг сунгах тохиролцоо зэрэг тайлбарууд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд ийм тохиролцоо байсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, ******* нарт хол*******уулан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар орон сууц худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээний хугацааг сунгуулах зорилгоор байгуулсан боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөөгүй, орон сууцыг худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* банк ХК болон ******* ХХК, *******, ******* нарын хооронд ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, ******* банк ХК нь ******* ХХК, *******, ******* нарт 2,800,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон;
3.2. Мөн энэ өдөр ******* банк ХК болон ******* ХХК, *******, ******* нарын хооронд ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, ******* банк ХК нь ******* ХХК, *******, ******* нарт 5,000,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд жилийн 22.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон;
3.3. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* банк ХК болон *******, ******* нарын хооронд ******* дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ******* дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан;
3.4. Мөн өдөр ******* банк ХК болон *******, ******* нарын хооронд ******* дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ******* дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан;
3.5. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ******* банк ХК болон *******, ******* нарын хооронд ******* дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, *******, ******* нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ******* банк ХК-д 210,100,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон;
3.6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрх ******* банк ХК-д 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжсэн;
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй, барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахтай холбоотой хол*******ох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс нэхэмжлэгч ******* банк ХК-ийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж, орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж тус тус дүгнэн маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн, улмаар худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 210,100,000 төгрөгөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох татварт 4,200,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 237,500 төгрөг, нийт 4,437,500 төгрөгийг хасаж тооцон 205,660,500 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж, улмаар уг мөнгөн дүнгээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 18,753,562.76 төгрөг болон 100,765,136.17 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 55,655,734.64 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17,543,655.48 төгрөгийг нийт 192,718,089.05 төгрөгийг *******, ******* дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт суутгасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн мемориалын баримтууд /хх-40/, харилцагчийн дансны хуулга /хх-41, 51/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон байна.
4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улмаар орон сууцны үнээс зээлийн төлбөрийг суутган тооцсон асуудлыг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол ... ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно гэж тус тус заасан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улмаар орон сууцны үнээс зээлийн төлбөрийг суутган тооцсон нь хуульд нийцсэн гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хуульд нийцсэн гэж үзэхгүй.
Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 5.2 дахь хэсэгт барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулахаар тохиролцсон бол барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан банкны шаардлагыг хангахаар заасан байх ба барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдах тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан байхыг шаардана.
Гэвч нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулалгүйгээр зээлдэгчийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна.
4.3. Нэхэмжлэгч ******* банк ХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *******, ******* дугаартай 2 барьцааны гэрээгээр *******, ******* дугаартай 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахдаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг барьцааны гэрээ тус бүрт 137,278,400 төгрөгөөр буюу нийт 274,556,800 төгрөгөөр үнэлсэн атлаа худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс доогуур үнээр буюу 210,100,000 төгрөгөөр үнэлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.
4.4. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулалгүйгээр, орон сууцыг барьцааны гэрээнд заасан үнэлгээнээс доогуур үнээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй байх ба хууль болон гэрээнд заасан журамд нийцээгүй байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч ******* банк ХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй, орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, анхан шатны шүүх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, *******, *******, ******* ХХК нарт хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 3,266,578,312.26 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэгтгүүлэх хүсэлт гаргасныг хангахгүй орхисон, шүүх зээл, барьцаа, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж үр дагаврыг арилгах арга хэмжээ авалгүй зөвхөн үүсгэсэн хэргийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн нь иргэнд төвөгтэй, чирэгдэлтэй, хүнд нөхцөл байдлыг үүсгэсэн, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг ойлгомжгүй бичсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан.
5.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн хариуцагч *******, ******* нарт хол*******уулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг , ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР