| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2019/00053/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 53
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаарзүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-н овогт Г-н Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныгжурамлан ялтан Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийнхуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэдтустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныгбаримтлан ялтан Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08цагийн ажлыг 01 хоног хорих ялаар тооцож нийт 01 сарын хугацаагаар хорих ялаарсольсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн2.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаарзүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан оногдуулсан 01 сарын хугацаагаархорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 01/нэг/ жил 01/нэг/ сарын хугацаагаартогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Г-т оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорихбайгууллагад эдлүүлсүгэй.
6.Ялтан Г.Г-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээрүргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан ялтан Г.Г-н энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 223 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаарялтан Г.Г-с 174000/нэг зуун далан дөрөв мянган/ төгрөгийг гаргуулж-Хохирогч С.. аймгийн ...сумын дүгээр баг, .. тоотод оршин суух,Б... овогт Ч.С-д олгож /РД:ОО000000/, үлдэх 55100 төгрөгийгхэрэгсэхгүй болгосугай.
9.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэдшилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, ялтан Г.Г-г нь хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1.8-д зааснаарялтан Г.-н өмчлөлийн Ү-.... тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй,С.... Сайхан сумын Н... дугаар багт байрлах амны орон сууцыгбитүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйболгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаасхойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэаймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдахгомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээдшатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсыняллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-т өмнө авсанцагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ