Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2016/0365

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь: 
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б 2,830,000 төгрөгийг, хариуцагч У.Г 2,830,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т. М олгосугай.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б 52,755 төгрөгийг, У.Г 52,755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй.  Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               В.АМАРТҮВШИН