Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 514

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт байрлах  “*******”  ХХК  /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын /РД:/-д холбогдох

Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б. нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Б. нь 2015 оны 12, 2016 оны 1 дүгээр сарын төлбөр нийт 40.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алданги  20.000 төгрөг нийт 60.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү  гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч М.аас: Б. үндсэн төлбөр 40.000 төгрөгийг төлсөн тул алданги 20.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ. /хх-16/

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны үлдэгдэл төлбөр 40.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны АТМ-ээр тушаасан тул алданги 20.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ. /хх-17/

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.гаас төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөг нийт 60.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “үндсэн төлбөр төлсөн” үндэслэлээр алданги 20.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 40.000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн. /хх-19/

Хариуцагч Б. үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Тэрээр  нэхэмжлэгчийн шаардсан 40.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын   14-ний өдөр Хаан банкны АТМ-ээр тушааж биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримтаар  тогтоогдсон /хх-18/ тул  шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчийн биелүүлсэн 40.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагч Б.гаас, үлдэх 2.275 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ын д холбогдох NP10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.гаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулж,  ХААН банкны тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг буцааж  нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийн 2 дахь заалтыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ