Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00948

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

*******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/01149 дугаар шийдвэртэй,

 

*******-ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

*******дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй, тус орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоолгож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууц эзэмших эрхийн гэрээ байгуулах, эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг *******-д даалгах бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Иргэн ******* нь 2019 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан ******* *******-ийн өмчлөлийн, Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн балансад бүртгэлтэй *******дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр байр, ******* тоот орон сууцыг Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар орон сууц хувьчлах тухай тогтоолыг биелүүлж сууцыг хувьчлахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэрээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0137 дугаар шийдвэрт орон сууц хувьчлах тухай болон ******* *******-ийн орон сууц хувьчлахтай холбоотой дүрэмд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг хувьчлаагүй хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч ******* маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэггүй, тус нийгэмлэгт ажилладаггүй. ны II-р ангийн үндсэн хөрөнгөд тухайн орон сууц бүртгэлтэй байсан нь Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 88/1012 дугаар албан бичиг, ны ІІ-р ангийн үндсэн хөрөнгийн 2003-2005 оны бүртгэлийн 22 дугаар хуудсанд бүртгэсэн байгаа баримтаар тус тус нотлогдож байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар тус нийгэмлэг нь өөрийн балансад бүртгэлтэй орон сууцыг хариуцагч *******ээс шаардах эрх үүсэж байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Бидний ээж нь *******ын нийтийн хоолны секторт 22 жил ажиллахдаа *******ын байрыг 1972 онд авч бид тус байранд 50 гаруй жил амьдарч байгаа билээ. Би, 1983 онд *******ын зардлаар МУИС-д суралцаж төгсөөд -ын нийтийн хоолны төвд ажилд орсон боловч ажлаас үндэслэлгүй халагдаж Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1660 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан ч ажилд аваагүй. Улсын Дээд шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр тогтоолд нүүлгэж гаргах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. *******дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 858 дугаар шийдвэрт ******* гомдол гаргаагүй тул тус шийдвэр хүчинтэй, эцсийн шийдвэр гэж ойлгож байгаа учир дээр дурдсан шийдвэрүүдийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

*******ын нэхэмжилж байгаа орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг *******дүүргийн шүүх, Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд нотолж байгаа. Иймд, энэ нэхэмжлэл нь *******дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 858 дугаартай шүүхийн шийдвэрийг давтаж шинэ үндэслэлгүйгээр орон сууцнаас нүүлгэн гаргахыг шаардсан, ижил үндэслэлээр дахин маргах нь шүүхийн шийдвэрийн тогтвортой байдлыг үгүйсгэж байна. Нэхэмжлэлд дурдсан захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр нь тус орон сууцыг надад хувьчлуулах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захиргааны хэргийн шийдвэр юм. Тус шийдвэрээр орон сууцнаас албадан гаргах, албадан чөлөөлөх эрхтэй гэж тогтоогоогүй, байр суллах үүрэг хүлээлгээгүй, харин хувьчлах эрх олгохгүй гэж шийдвэрлэснийг албадан чөлөөлөх үндэслэл болгож тайлбарлаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Тус орон сууц нь байгууллагын балансад бүртгэлтэй гэх үндэслэл нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн ойлголт болохоос өмчлөх, эзэмших, өмч буцаан шаардах заалт хуульд байхгүй. Шүүхээс гарах шийдвэр нь аливаа талын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхыг хүсье гэжээ.

 

3. Гуравдагч этгээд ын бие даасан шаардлага, түүний үндэслэл:

Би, тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа *******ийн гэр бүл бөгөөд маргааны объект болсон орон сууц нь миний ээж ид албан тушаалаас 1973 онд олгосон орон сууц билээ. Ээж нь *******ын даргын 1953 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаар тушаалаар талхны газарт талх баригч, Зоогийн газрын даргын 1969 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар тушаалаар нарийн боовны цехэд боовчин, Ажилчны хэрэгцээг хангах албаны зоогийн газрын даргын 1969 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалаар нарийн боовны цехэд тогоочоор тасралтгүй 25 жил*******сар ажиллаж байгаад нийтийн хоолны секторын даргын 1978 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 231 дугаар тушаалаар тэтгэвэрт гарч 1982 он хүртэл ажлаа хийж байсан. Тус орон сууцанд бид хамт амьдарч ирсэн, одоо ч оршин сууж байна. ын орон сууцны дүрэмд орон сууц эзэмшигч нь төмөр замын байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан бол эзэмшиж буй сууцыг үр хүүхдэд нь өвлүүлэн эзэмшүүлнэ гэж 34-р зүйлийн л-д заасан. Мөн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрвээ 25 жил ажилласан байсан бол уг сууцыг өгөхөд татгалзахгүй гэж Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2078 дугаар шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудас 14-16 дугаар мөр тодорхой дурдсан нь 1993 оны орон сууцны журам нь өмнө нь байсан зохицуулалтыг нэгтгэн баталгаажуулсан шинжтэй гэж тайлбарлах боломжтой. Энэ нь миний орон сууцыг эзэмших эрхийн нөхцөл хангагдсан болохыг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм.

Тус орон сууцыг ээж ид хууль ёсоор олгосон, ээж 25 жил*******сар тасралтгүй ажилласан нь объектив баримт юм. Бид орон сууцыг дур мэдэн эзэлсэн биш хууль ёсоор миний ээжид олгогдсон, уг байрны зардлыг манай гэр бүл тасралтгүй хийж ирсэн нь нотлох баримтаар батлагдаж байна. Миний гэр бүл төмөр замын дарамт, шахалт дор олон жил амьдрахдаа ээж ийн ажилласан жилийг үнэн зөв тодорхойлох, төмөр замын орон сууцны дүрэм олох гэж бүх арга замыг хайсаар саяхан архиваас шүүхийн тусламжтай гаргуулан авч хэрэгт хавсаргав. Миний ээж 25 жил тасралтгүй ажилласан, тухайн орон сууцыг ээжид хууль ёсоор олгосон, орон сууцанд бид хамт амьдарч байсан, би хөөгдөн, шүүхдэн 20 гаруй жил оршин сууж байсан нь тасралтгүй эзэмшлийг нотолно. Иймд, ын орон сууцны дүрмийн дагуу *******дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр байр, ******* тоот орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээж өгнө үү. Тус орон сууцыг эзэмших гэрээ байгуулах, орон сууц эзэмших эрхийг баталгаажуулсан ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичиг олгох үүргийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн бие даасан шаардлагад гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрүүд нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-д заасны дагуу дахин нотлох шаардлагагүй. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй баримт ирүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3.Бэлгүүн гэх этгээд нь өмнө нь хэлэлцэгдсэн шүүх хуралд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагүй. Гуравдагч этгээдийн гаргасан шаардлагаа дүрэмд заасан өвлүүлэх эрхтэй гэсэн заалттай холбож тайлбарлаж байна. Тухайн үед шүүхээр маргасан холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрээр 22 жил ажилласан болох нь нотлогдож байгаа учраас шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

5. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Тус иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргасан гуравдагч этгээд нь маргаан бүхий орон сууцыг удаан хугацаагаар бодитойгоор эзэмшин ашиглаж ирсэн бөгөөд түүний оролцоо хэргийг бодит байдлаар бүрэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай. Хариуцагч болон гуравдагч этгээдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд уг орон сууцыг эзэмших эрхийг баталгаажуулах нь хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй. Иймээс гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэрэгт хамтад нь шийдвэрлэх нь бодит байдалд нийцэж, хэргийг цэгцтэй нэг мөр байдлаар шийдвэрлэх боломж олгож байна. Талуудын хоорондын эрх зүйн байр суурь ижил байгааг хэрэгт байгаа нотлох баримтууд харуулж байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхэд гуравдагч этгээдийн оролцоо нь маргааныг бодит үндэслэлээр нь авч үзэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд түүний гаргасан шаардлага нь хэрэгт холбогдох нөхцөл байдалтай зөрчилдөхгүй. Иймд, шаардлага гаргасан гуравдагч этгээдийн оролцоотойгоор маргааныг бодит баримтад тулгуурлан авч үзэх боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, *******дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр байр, ******* тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан *******дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр байр, ******* тоот орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууц эзэмших гэрээ байгуулах, эзэмших эрхийн бичиг олгохыг Монгол Оросын хувь нийлүүлсэн ******* нийгэмлэгт даалгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг тогтоогоогүй мөн манай балансад бүртгэлтэй байсан гэсэн баримтыг цаашид шалгаагүй, хариуцагчийн зүгээс тус орон сууц ын байгууллагын балансад 2006-2024 оны хооронд бүртгэлтэй эсэх талаар нотлох баримт гаргуулах тухай бичгээр хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, мөн шийдвэрт энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, улмаар төмөр замыг шууд өмчлөгч гэж үзэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь өмчлөгчийг тодорхой тогтоогоогүй, өмчийн баримтыг нотлоогүй байж өмчийн маргааныг шийдсэн.

Балансын бүртгэлийг өмчлөлтэй хамааруулсан. Балансад бүртгэлтэй тул өмчлөгч шаардах эрхтэй гэсэн ч хувьчлах шийдвэрээр балансаас 2005 онд хассаныг баталгаажуулж 2004 оны балансын хуулбарыг хэрэгт хавсаргасан байна.

Шүүх хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэжээ. Энэ хэрэгт баримталсан Захиргааны хэргийн шийдвэрүүд нь өөр маргаан, өөр талуудын хооронд гарсан хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зөвхөн тухайн хэрэгт оролцсон талуудын хооронд тогтоогдсон нөхцөл байдлыг дахин нотлохгүй гэж заасан. Харин энэ хэрэгт өөр шаардлага, өөр этгээдийн эрх, гуравдагч этгээдийн шаардлага байгаа тул өмнөх шийдвэрийн заалтыг шууд хэрэглэх боломжгүй. Харин хэрэгт гуравдагч этгээдийн ээж 25 жил ажилласан, орон сууцны журам, тушаал, оршин сууж байгаа тодорхойлолт зэрэг баримт байгааг дурдсан боловч эдгээрийг эрхийн үндэслэл болох эсэхийг бүрэн дүгнээгүйгээс үзэхэд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авах эсэх асуудлыг шүүх хүлээн авах шатанд шүүгч захирамж гаргаж шийдвэрлэх ёстой байхад анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх тус орон сууцны өмчлөлийн асуудлыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр шийдвэр гаргасан нь шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэх боломжгүй болгож байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* ээжийн хамт маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байх үед түүний ээж нас барсан. Ээжийгээ нас барсны дараа ******* хариуцагч компанид ажилд орсон боловч ажлаасаа гарсан бөгөөд орон сууц хувьчлагдах үед ******* маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэггүй, мөн тухайн компанид ажилладаггүй байсан. Мөн түүнчлэн *******-ын даргын 2018 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан орон сууцны дүрмийн 2.11-д зааснаар албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн ажилтан албан тушаалын орон сууцыг 1 сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй. Үүний дагуу ******* тухайн орон сууцыг эзэмших хууль ёсны эрхтэй этгээд биш гэж үзэж 3 шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолоор Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан *******ийн орон сууцыг хувьчлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэггүй, тус нийгэмлэгт ажилладаггүй. ны II-р ангийн үндсэн хөрөнгөд тухайн орон сууц бүртгэлтэй байгаагаас үзвэл Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар тус нийгэмлэг нь өөрийн балансад бүртгэлтэй орон сууцыг хариуцагчаас шаардах эрх үүсэж байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү... гэсэн бол,

 

Хариуцагч нь ...миний бие тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг *******дүүргийн шүүх, Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд нотолж байгаа, нэхэмжлэлд дурдсан захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр нь тус орон сууцыг надад хувьчлуулах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр юм. Уг шийдвэрээр намайг орон сууцнаас албадан гаргах, албадан чөлөөлөх эрхтэй гэж тогтоогоогүй, байр суллах үүрэг хүлээлгээгүй, харин хувьчлах эрх олгохгүй гэж шийдвэрлэснийг албадан чөлөөлөх үндэслэл болгож тайлбарлаж байгаа нь буруу гэж үзэж байна. ...Тус орон сууц нь байгууллагын балансад бүртгэлтэй гэх үндэслэл нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн ойлголт болохоос өмчлөх, эзэмших, өмч буцаан шаардах заалт хуульд байхгүй... гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд аас ын орон сууцны дүрмийн дагуу *******дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууцыг эзэмших эрхийн гэрээ байгуулах, орон сууц эзэмших гэрчилгээ олгохыг *******-д даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан. /х.х-ийн 111-112/

 

Анхан шатны шүүх дээрх бие даасан шаардлагыг хүлээн авч, хувийг зохигчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч нь уг асуудлыг эрх бүхий ямар байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой талаар тодорхой тайлбарлахгүйгээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасантай нийцээгүй байна.

 

Мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор тухайн шаардлагын үндэслэлийг тодруулах дараах ажиллагааг хийх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно. Үүнд:

 

3.2.1. Гуравдагч этгээд нь бие даасан шаардлагынхаа үндэслэлийг ...маргаан бүхий орон сууцыг түүний нь *******ын Нийтийн хоолны секторт 22 жил ажиллахдаа 1972 онд тухайн байрыг авч, тус орон сууцанд бид хамт амьдарч ирсэн, одоо ч оршин сууж байна. ын орон сууцны дүрэмд орон сууц эзэмшигч нь төмөр замын байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан бол эзэмшиж буй сууцыг үр хүүхдэд нь өвлүүлэн эзэмшүүлнэ гэж заасны дагуу орон сууцыг өвлөх эрхтэй... гэж тайлбарлаж байгаа тохиолдолд түүний ээж нь нэхэмжлэгч байгууллагад хэдээс хэдэн оны хооронд ямар ажил хийж байсан, тэрээр орон сууцыг эзэмших эрхтэй байсан үйл баримтыг тогтоох шаардлагатай.

 

3.2.2. ******* нь ид маргаан бүхий орон сууцыг хэзээнээс эхлэн эзэмшүүлүүлэхээр олгосон, үүнтэй холбоотой ямар нотлох баримт байгаагаас гадна тухайн орон сууцыг эзэмших эрх өвлөгдөх боломжтой эсэх, тэрээр хэзээ нас барсан зэрэг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

3.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өвлүүлэгч ийн өвлөгдвөл зохих хөрөнгийг өвлөн авах эрхтэй гэж маргасан тохиолдолд ямар үндэслэлээр уг шаардлага /өвлөх эрх сэргээх/-ыг ******* -д холбогдуулан гаргаж байгаа нь тодорхой бус байна.

3.4. Үүнээс гадна гуравдагч этгээд нь бие даасан шаардлагадаа ...тухайн орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа... гэсэн байхад нэхэмжлэгч нь зөвхөн хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь /эхнэр, нөхөр/-ын эзэмшлийг зөвшөөрч байгаа, аль эсхүл зөвшөөрөхгүй байгаагийн аль нь болохыг тодруулах шаардлагатай.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт шаардлагатай нотлох баримт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/01149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Б.МАНДАЛБАЯР