Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг  даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1е-2 тоотод оршин суух Халбин овгийн Ганжуурын Мөнхжаргал /РД:СУ86120469/

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 5-22 тоотод оршин суух Гэндэн овгийн Бүрнээгийн Нямпүрэв /РД:ЕЮ90102818/-т холбогдуулан

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Нямпүрэвтэй 2012 онд танилцаж дотно харьцаатай болсоны улмаас  2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Н.Үжинг төрүүлсэн. Энэ хугацаанд би оюутан байсан. Сургуулиа төгсөөд хамт амьдрахаар очиход ээжтэй минь хамт хөөгөөд явуулж байсан. Ингээд бидний дунд үл ойлголцол бий болсоны улмаас тусдаа амьдарсан. Тухайн үед охиноо эцгээр нь овоглож гэрчилгээ авсан байсан. Энэ хугацаанаас хойш хамт амьдраагүй учраас охин Үжинд эцэг Нямпүрэвээс хуульд   заасан   хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Нямпүрэв шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй. Охин Үжин миний хүүхэд учраас би хүүхдийн тэтгэлэг төлнө.  Дорноговь аймагт ажиллаж амьдарч байгаа учраас холоос олон дахин ирээд байх боломжгүй учир эзгүйд минь асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал хариуцагч Б.Нямпүрэвээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Б.Нямпүрэв нь 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин  Н.Үжинд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлж тэжээн тэтгэхийг зөвшөөрсөн. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч хэн аль нь эзгүйд хэрэг хэлэлцэх ажиллагаа явуулахыг хүссэн. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг хэн аль нь тус шүүхээс алс зайд ажиллаж, амьдарч байгаа, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй гэж үзээд тэдний эзгүйд хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч Б.Нямпүрэв үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй учраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж 2013 оны 11 дүгээр сарын 23-ны  өдөр төрсөн охин  Н.Үжинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал дээрх нэхэмжлэлийг гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн. Энэ үүргээс хариуцагч чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байхгүй учраас хариуцагч Б.Нямпүрэвээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан 70.200 төгрөгийг, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих 1.112.400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.248 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118.,100  дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Н.Үжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Н.Үжинг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Гэндэн овгийн Бүрнээгийн Нямпүрэв /РД:ЕЮ90102818/-ээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.Нямпүрэвээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Нямпүрэв шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхжаргал улсын тэмдэгтийн хураамж 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч Б.Нямпүрэвээс улсын тэмдэгтийн хураамж 31.248+70.200=101.448 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д   зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг мэдэгдсүгэй. 

 

                                                ДАРГАЛАГЧ                              Л.ЭНХБИЛЭГ