| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2019/00055/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 55
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3.1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Р-н А-н РД/ОО00000000/-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Р.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.О-н нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 13.577.442 төгрөгөөс 8.133.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.009.357 төгрөгийг шүүгдэгчээс, 1.009.357 төгрөгийг иргэний хариуцагч З.Б-с гаргуулж хохирогч С.О-т, хохирогч Г.Ө-н нэхэмжилсэн 11.068,666 төгрөгөөс 580.000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 5.244.333 төгрөгийг шүүгдэгчээс, 5.244.333 төгрөгийг иргэний хариуцагч З.Б-с гаргуулж Г.Ө-д, хохирогч Д.-н нэхэмжилсэн 2.632.106 төгрөгөөс 300.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1.165.653 төгрөгийг шүүгдэгчээс, 1.165.653 төгрөгийг иргэний хариуцагч З.Бо-с гаргуулж Д.Г-т тус тус олгосугай.
7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт дагалдан ирсэн шүүгдэгч Р.А-н №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 0000 ОРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн №000000 тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон хохирогч Г.Ө-н №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Г.Ө-д буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН