Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 520

 

                        Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 23-01 тоотод оршин суух Молхы хайв овгийн Есмуратын Курентас /РД:БВ92031007/-т холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэг 30.000 төгрөг  гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Е.Курентас нь манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатайгаар, урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Е.Курентас нь одоогийн байдлаар 20.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Е.Курентасаас дээрх гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 10.000 төгрөг нийт 30.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Е.Курентас нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны төлбөр  30.000  төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тушаасан гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Е.Курентасаас төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20.000 төгрөг, алданги 10.000 төгрөг нийт 30.000 /гучин мянга/ төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Е.Курентас 30.000  /гучин мянга/  төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ХААН банкны 5749...92 тоот дансанд тушааж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байна. /хх-12/

Энэ нь хэрэгт авагдсан мөнгө төлсөн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/  төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчийн төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуульд зааснаар тал хувиар бууруулж 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг Е.Курентасаас гаргуулж, үлдэх 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн  “NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 30.000  /гучин мянга/ төгрөг гаргуулах” шаардлагыг хариуцагч Молхы хайв овгийн Есмуратын Курентас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүхэлд нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга   таван   зуун  тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Молхы хайв овгийн Есмуратын Куретасаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/, Хаан банкны 5749909359 тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч энэ захирамжийн 2 дахь заалтыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                         ШҮҮГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ