Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 57

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-н овогт Н-н Д-г бусдын малыг хулгайлах гэмтхэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г 08/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтланСэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-нийөдрийн No06 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоороногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01/нэг/ жил, 08/найм/сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Н.Д-д оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорихбайгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарялтан Н.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

6.Ялтан Н.Д-а нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-л,хохирогч Н.Ло-ж нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн Э... ХХК-ний эзэмшлийн Киа бонго маркийн 00-00 .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэхтогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 метр урттай бор өнгийн суран ногт нэг ширхэг, 3метрийн урттай саарал өнгийн суран ногт нэг ширхэг, 1 метр 40 см урттай хуран ногт нэгширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Н.Д-д буцаанолгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүлэнэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэнийхэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анханшатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйболохыг мэдэгдсүгэй.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагчэсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Д-д өмнө авсан цагдан хорих таслансэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ