Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 513

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Хасбаатарын 20 дугаар байр “Мон Сант-Алдар” ХЗХ  /РД:2362724/-ны

Хариуцагч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Нисэхийн 3 дугаар гудамж 14 тоотод оршин суух Харчу овгийн Лхагважавын Энхтүвшин /РД:МБ88070712/-д холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.689.565 төгрөг гаргуулахыг шаардсан  нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мон Сант-Алдар” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Энхтүвшин нь “Мон Сант-Алдар” ХЗХ-ноос  2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр автомашины зээлийн гэрээ байгуулан 3.300.000 төгрөгийг нэг сарын 3.30 хувийн урамшуулалт хүүтэй, 3.63 хувийн үндсэн хүүтэй 12 сарын хугацаатайгаар 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зээл авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусч байгаа боловч зээлдэгч Л.Энхтүвшин зээл авсан өдрөөс хойш зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөх хугацааг нэг хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн болон төлөгдөх зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй тул тухайн сарын хүү, үндсэн хүүг 3.63 хувиар тооцож 1.177.935 төгрөг, үндсэн зээлийн 3.300.000 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 211.630 төгрөг, нийт 4.689.565 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Энхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 26-нд “Мон Сант-Алдар” ХЗХ-ноос 3.63 хувийн хүүтэй 3.300.000 төгрөг зээлж авсан. Зээлээ төлөлгүй олон сар болсон тул 20 хувийн хүүгээр нэмэгдүүлэн гаргасан  4.689.565  төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Мон Сант-Алдар”  ХЗХ нь хариуцагч Л.Энхтүвшингээс зээлийн гэрээний үүргийн биелэлт  үндсэн хүү 1.177.935 төгрөг, үндсэн зээл 3.300.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211.630 төгрөг, нийт 4.689.565 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Л.Энхтүвшин 4.689.565 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-22/ ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй хуульд нийцсэн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.990 төгрөгийн тал хувь болох 44.995 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 44.995 төгрөгийг хариуцагч Л.Энхтүвшингээс гаргуулж  нэхэмжлэгч  “Мон Сант-Алдар” ХЗХ-нд олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Мон Сант-Алдар” ХЗХ нь хариуцагч Харчу овгийн Лхагважавын Энхтүвшингээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.689.565   /дөрвөн сая зургаан зуун наян есөн мянга таван зуун жаран тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Мон Сант-Алдар” ХЗХ-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.990  /наян есөн мянга есөн зуун ерэн/ төгрөгийн тал хувь болох 44.995 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 44.995 /дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн тав/  төгрөгийг хариуцагч Л.Энхтүвшингээс гаргуулж нэхэмжлэгч “Мон Сант-Алдар” ХЗХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д  зааснаар   энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.              

 

                                        ШҮҮГЧ                                               Н.БАЯРСҮРЭН