| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00269/И |
| Дугаар | 00295 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00295
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-р хороо 2-р хороолол Нарны замын 1-р гудамжны 29 дүгээр байрны 14 тоотод оршин суух, /РД:ЧВ:67051166/ Боржигон овогт Алтангэрэлийн Отгонбаяр.
Хариуцагч: 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Төмөр зам, Номт гудамжны 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:МЗ:62080401/ Өөлд овогт Жамъянгийн Оюунчимэгт холбогдох 710000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Г.Мэндбаяр оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч А.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие иргэн Ж.Оюунчимэгт ОХУ-д үйлдвэрлэгдсэн том хүний болон хүүхдийн 4 төрлийн нийт 34 ширхэг 825000 төгрөгийн үнэ бүхий хувцасыг заруулахаар 2014 оны 06 дугаар сард өгсөн болно. Үүнд: 1. Том хүний унтлагын хувцас 15 ширхэг, нэг бүрийн үнэ 25000 төгрөг нийт 375000 төгрөг, 2. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ноосон цамц 10 ширхэг, нэг бүрийн үнэ 30.000 төгрөг нийт 300000 төгрөг, Хүүхдийн платья 3 ширхэг, нэг бүрийн үнэ 30000 төгрөг нийт 90000 төгрөг, 4. Хүүхдийн дотуур хувцас 6 ширхэг нэг бүхийн үнэ 10000 төгрөг нийт 60000 төгрөг /нийт 34 ширхэг 825000 төгрөгийн үнэ бүхий хувцас/, гэвч Ж.Оюунчимэг нийт 34 ширхэг 825000 төгрөгийн үнэ бүхий хувцаснаас зарагдаагүй үлдсэн хувцас гэж том хүний унтлагын хувцас 3 ширхэг нэг бүрийн үнэ 25000 төгрөг бүгд 75000 төгрөгийн, хүүхдийн дотуур хувцас 4 ширхэг нэг бүрийн үнэ 10000 төгрөг бүгд 40000 төгрөгийн нийтдээ 115000 төгрөгний хувцасыг буцааж өгсөн учраас 825000 төгрөгөөс хасагдаж тооцогдоно. Гэвч тэрээр бүгд 27 ширхэг хувцасны үнэ 710000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрлээ. Одоо миний бие иргэн Ж.Оюунчимэгт ОХУ-д үйлдвэрлэгдсэн том хүний болон хүүхдийн 4 төрлийн нийт 34 ширхэг 825000 төгрөгийн үнэ бүхий хувцасыг заруулахаар аман хэлцэл хийсэн. Иргэн А.Отгонбаяр болон иргэн Ж.Оюунчимэг нарын зээлийн гэргээнээс үүссэн маргаантай хэргийг шийдвэрэлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 208 тоот шийдвэрийн хариуцагчийн тайлбар хэсэг, мөн хуралдааны тэмдэглэл хэсэгт Урьд төлсөн 1000000 төгрөг бол хувцасны мөнгө биш, зээл төлсөн мөнгө. “Хувцасны мөнгийг төлсөн баримт байгаа боловч өнөөдөр авчирсангүй, тусдаа баримт байгаа” гэж мэдүүлсэн болно.
Иймд хариуцагч Ж.Оюунчимэгээс том хүний болон хүүхдийн 27 ширхэг хувцасны үнэ 710000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цогням шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: … А.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Ж.Оюунчимэгт холбогдох 710000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд ажиллагаа хийгдэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд төлбөрт шилжүүлсэн мөнгөний баримтаар банктай тооцоо нийлэхэд зарим мөнгө нь банкинд зохих эзэндээ очилгүй хадгалагдаж байсан учрыг олж, нэхэмжлэгчтэй зөвшилцөөд нэхэмжлэлээсээ татгалзахаар тохиолцсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэгдсэн тохиолдолд үүнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаварыг нэхэмжлэгчид тайлбарлан өгсөн болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А.Отгонбаяр нь хариуцагч Ж.Оюунчимэгт холбогдуулан 710000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Отгонбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлж нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж.Оюунчимэгт холбогдох 710000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч А.Отгонбаяр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ИХШХШТХуулийн 59-р зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч А.Отгонбаяраас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.ИХШХШТХуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.