Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 60

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1,  36.2 дугаар зүйлийн 4 ,  36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М-н овогт С-н Ш-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ш-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар С.Ш-н гэмт хэрэг үйлдэж олсон 71250 төгрөгийн үнэ бүхий 2.5 метр куб шинэс мод,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40.000 төгрөгний хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 700.000 төгрөгийг тус тус хураан авч улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Ш-р нь  500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч С.Ш-р нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, 71250 төгрөгийн үнэ бүхий 2.5 метр куб шинэс мод мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдэн шүүгдэгч С.Ш-т хадгалагдаж байгааг болохыг дурдсугай.

6.00-00 УНБ улсын дугаартай “Хюндай Либеро” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч Б.Э-т буцаан олгосугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

                                                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА