| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2019/00061/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-10-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 61
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н-н тайж овогт Х-н М-р РД:/ОО000000/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэмбуруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаарзүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй /таван зуу/ тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыгбиелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэххэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Х.М-т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгчдээс гаргуулах эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснааршийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.М-н гэмт хэрэгүйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн 00-00 СЭҮ улсын дугаартай цагаанөнгийн HYUNDAY Porter маркийн тээврийн хэрэгслэл, гэмт хэрэг үйлдэж олсон эдзүйл болох хэрэгт битүүмжлэгдсэн 2.3м3 шинэс төрлийн хуурай модыгбитүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эд мөрийнбаримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэгдсэн, хуучин хэрэглэж байсан шарөнгөтэй, хар өнгийн бариултай, урд хэсгээрээ төмөр иртэй, гинж мултарсан 1ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийнбаталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-дзааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорэсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН