Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00815

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01580 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч *******д холбогдуулан ******* улсын дугаартай улаан өнгийн өөрөө буулгагч, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг албадан чөлөөлүүлэх, тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр буцаан өгөхийг даалгах,

-хариуцагч *******-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 62,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь бид хоёрт хамтран ажиллах санал тавьж ыг механикчаар, харин миний өмчлөлийн ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг хөлслөхөөр тохиролцсон. Улмаар тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр д өгч явуулсан. ******* түрээсийн төлбөрийг удаа дараа өгөөгүй тул *******-ийн гүйцэтгэх захирал тай биечлэн уулзаж ярилцахад ...сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцсон талаар хэлж санхүүжилт орохоор ашигласан төлбөрөө бүрэн төлнө гэсэн боловч төлөөгүй.

осолд орж нас барсны дараа 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн дээрх тээврийн хэрэгслээ авахаар тай уулзахад ...нэгэнт эхэлсэн ажлаа дуусгавал яасан юм бэ, тэгээд ч нас барсан талаар цагдаа шалгаж байгаа таны тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байж бай гэж хэлсэн гээд өгөөгүй. Төв аймгийн цагдаагийн газар очиж асуухад тийм зүйл хэлээгүй, тээврийн хэрэгслээ авч болно гэсэн.

Иймд *******-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, 1 сарын түрээсийн төлбөрийг 12,000,000 төгрөгөөр тооцон, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлсөлсөн төлбөрт 62,800,000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү.

1.2 ы ээж ******* нь ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг авч явсан гэж хэлсэн. Миний бие уг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг авах гэж очиход тээврийн хэрэгсэл асахгүй байсан. Иймд уг тээврийн хэрэгслийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр буцаан өгөхийг *******д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тай ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг нэг сарын 290 цаг ажиллахаар тохиролцон, түрээсийн үнийг 12,000,000 төгрөг байхаар тогтоон тус тээврийн хэрэгслийг туршлага чадвартай жолоочоор ханган өөрөө *******-д механик засварчнаар нэг сарын 4,000,000 төгрөгийн цалинтай ажиллахаар аман гэрээ байгуулсан.

2.2 Манай компани *******тэй аман болон бичгийн гэрээ байгуулаагүй. Түүнийг ы гэр бүлийн хүн, хууль ёсны өв залгамжлагч гэж ойлгосон. Гэтэл хууль ёсны өв залгамжлагч биш байсан тул *******д төлөх төлбөр байхгүй. ы ар гэрийн зүгээс тус тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх хүсэлт гаргасны дагуу огт хөдөлгөөгүй, хуулийн дагуу эрх бүхий өмчлөгч нь авахад манай компанийн зүгээс татгалзах зүйл байхгүй.

Иймд тээврийн хэрэгслийг огт хөдөлгөөгүй, аливаа тээврийн хэрэгсэл ажилласан бол ажилласан цаг, бүтээмжийг тооцож төлбөрийг тооцож бүртгэл хөтөлдөг. Гэтэл нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр 62,800,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* тухайн тээврийн хэрэгслийг авсан үйл баримтыг ******* нотлоогүй, тээврийн хэрэгслийг нас барсан ы аав , үеэл нар очиж авсан байх ёстой. ******* өөрсдийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлийг ломбардад тавьж зээл авч төлбөрийг төлснөөр тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Тус цаг хугацаанд *******, нар хамтын амьдралтай байсан тул ******* тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр өмчилж авсан.

Иймд тухайн тээврийн хэрэгсэл *******ын эзэмшилд байгаа гэдэг нь тогтоогдохгүй, мөн ******* тухайн тээврийн хэрэгслийг жолоодож, ашигладаг, засвар үйлчилгээ хийдэг эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс улсын ******* дугаартай, маркийн, загвартай, С ангилалттай, өөрөө буулгагч төрлийн, ачааны зориулалттай, хүрдний байрлал зүүн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, тэнхлэгийн тоо-3, хөдөлгүүрийн багтаамж , арлын дугаартай, улаан өнгөтэй тээврийн хэрэгслийг албадан чөлөөлж, тухайн тээврийн хэрэгслийг асааж, хөдөлгөж нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч *******-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 62,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 612,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Хариуцагч ******* 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хариу тайлбартаа ******* өмчлөлийн ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг хөлслөхөөр аман гэрээ хийснээ хүлээн зөвшөөрсөн буюу хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаа нотолсон нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан байна. Үүнээс гадна хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* дансны хуулгыг үнэлэлгүй орхигдуулсан. ******* дансанд *******-ийн гүйцэтгэх захирал ын данснаас механикийн цалин урьдчилгаа гэх утгаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн нь ******* болон ******* хооронд эд хөрөнгө хөлслөх аман гэрээ байгуулагдсан болохыг нотолж байна. Тээврийн хэрэгсэл хөлсөлсний сарын төлбөрийн тал хувийг урьдчилгаа утгаар шилжүүлсэн болохыг нотолсон нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан.

5.2 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар нь ******* зөвшөөрлөөр түүний ашиг сонирхлын үүднээс маргаан бүхий тээврийн хэрэгслийг мэдэлдээ байлгаж байсан болохоос эзэмшигч биш байна. Мөн зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар ******* хууль ёсоор мэдэлдээ авсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаагаар нотлогдож байна. Mөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлд зааснаар ******* ашиг сонирхлын үүднээс тээврийн хэрэгслийг мэдэлдээ байлгаж байсан нас барсан ч ******* хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн үр шимийг шаардах эрхтэй байна.

5.3 Хариуцагч *******-ийн ... өөрөө жолоочоор хангахаар тохиролцсон гэх тайлбар нотлох баримтуудаар нотлогдоогүй. Учир нь, *******-ийн захирлын дүү гэх жолоо барих эрхгүй этгээд уг тээврийн хэрэгслийг барьж ажиллуулж байсан болох нь талбайн инженер ын эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн хариу тайлбартаа ...маргаан бүхий тээврийн хэрэгсэл нийт 22 хоног ажилласан гэх тайлбар нь нотлогдоогүй. Учир нь хар дэвтэр нь 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх тэмдэглэл байх бөгөөд түүнд бичигдсэн цалингийн тооцоо нь 1 cap буюу 26 хоногийн тооцоо байх бөгөөд 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 24 хоног ажилласан гэх, 21 хоног ажилласан гэх, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан гэх тэмдэглэлд 17 хоног, гээд 17х 675 тэнцүү 1,139,000 төгрөг , мөн 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл гэх 1,700,000 төгрөг гэж бичсэнээс үзэхэд дээрх 22 хоног ажилласан гэх тайлбар нь хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдоогүй болно.

5.4 Хариуцагч талаас өгсөн тайлбарт өв залгамжлагч гэж бодсон чинь биш байсан гэж тайлбарласаар байхад анхан шатны шүүх *******-ийн төлөөлөгч гэж ойлгогдохуйц хэт нэг талыг барьж буруу шийдвэр гаргаж ******* өмчлөлийн тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглах боломж хариуцагчид олгож, нэхэмжлэгчийг хохироосон шударга бус шийдвэр гаргасан тул тус шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******-иас эд хөрөнгө хөлсөлсний төлбөрт 62,800,000 төгрөг гаргуулах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Талийгаач нь 37 нас хүрээд өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж байхад түүний хамтран амьдрагч нь үлдэгдэл 4,000,000 төгрөгийг шилжүүлж өөрийн нэр дээр авсан. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн он, сар өдрийг харахад энэ талаарх үйл баримт нотлогдоно. Хэрэв нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан бол энэ талаарх нотлох баримт байх ёстой. Гэтэл хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй. нь *******-д ажиллаж байхдаа нас барсан. Төв аймгийн цагдаагийн газар *******-тай холбоотой бичиг баримтыг авч явсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч ******* нь ы хөдөлмөрийн гэрээ болон түүний *******-тай байгуулсан хэлцлийг гаргуулахаар хүсэлт гаргахад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэдэггүй.

6.2 Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шударга бус байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Талийгаач ы өв нээгдэхэд энэ асуудлууд задарна. Тодруулбал, өв хөрөнгө нээгдсэн тохиолдолд эрх зүйн баримт бичиг гаргах эрх үүснэ.

Иймд маргаан бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа учраас шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

7. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1 нь хүнд даацын машин тоног төхөөрөмжийн механикчаар *******-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай ажиллаж байсан бөгөөд тухайн хугацаанд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ тус байгууллагад цөөн хоног хөлслүүлэн ажиллуулж байсан нь тогтоогддог.

Талийгаач ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдаас худалдан авахад зориулж Хаан банк болон Голомт банкны цалингийн зээл, өөрийн ээж *******аас 4,000,000 төгрөг, өөрийн эцэг 1,000,000 төгрөг тус тус авсан. Дээрхээс гадна тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхийн тулд ******* нь *******ын үнэт эдлэлийг авч САЙН нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж мөнгө авсан. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх төлбөрийг талийгаач болон түүний эцэг эх хамтран төлж дуусгасан байхад ******* өөрийн нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч бүртгэлийг хийлгэснээр хууль бусаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хариуцагч ******* өөрийгөө тус тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан тул уг асуудлаар анхан шатны шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрх байгаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 72, 73 дугаар зүйлүүдэд заасан хүсэлт гомдлыг анхаарч үзэхгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч талын нотлох баримтуудыг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.2 Анхан шатны хуралдаанд хариуцагч *******-ийн төлөөлөгч тус тээврийн хэрэгслийг гэх хүн авч явсан гэж тайлбарладаг. ******* тус тээврийн хэрэгслийг *******-иас очиж аваагүй бөгөөд тус тээврийн хэрэгсэл хаана хэний эзэмшилд байгаа талаар мэдэхгүй. Дээрхээс гадна ******* тухайн тээврийн хэрэгслийн байгаа газарт очиж асаах гэсэн боловч чадаагүй, аккумляторыг нь салгаж аваад явсан гэдгээ тайлбартаа хэлсэн. Үүнээс дүгнэхэд ******* тус тээврийн хэрэгслийг авахад хэн нэгэн саад хийгээгүй, эзэмших, өмчлөх эрхэд нь халдаагүй болох нь тогтоогдож байна.

******* нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо 16 тоот хаягт өмнө оршин сууж, тус хаягт бүртгэлтэй боловч тус газар нь түүний өмчлөлд байдаггүй, тээврийн хэрэгслийг гэх хүн тус хаягт аваачиж тавьсан гэдгийг өмнө мэдээгүй байсан.

7.3 Мөн дээрх нэхэмжлэлийг шүүх анхнаасаа Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Гэтэл иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй . Хариуцагч *******ын хүү нь нас барсан бөгөөд 2026 оны 08 дугаар сард өв нээгдэх юм. Нэхэмжлэгчийн тухайн тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр хэнээс худалдан авсан тухай баримт огт байдаггүй. Уг асуудалтай холбоотойгоор талийгаач ы эрх, ашиг хөндөгдөж байхад харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн үр шимийг шаардсан бөгөөд ы цалинг шаардаагүй. Иймд хариуцагч нь худал мэдээллийг гомдолдоо дурдсан байна. нь *******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоос биш маргаан бүхий ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй амаар байгуулсан байдаг. Энэ талаарх үйл баримт нь *******-ийн хариу тайлбараар нотлогддог.

8.2 ******* нь маргааны зүйлийн өв залгамжлагчаар тогтоогдсоны дараа нэхэмжлэл гаргах эрхтэй учир сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. ******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг нөхөр болон үеэл н.Төмөр нарын хамт *******-ийн талбайгаас авсан гэж *******д хэлж байсан. ******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед ******* нь ******* рүү залгаж ы зээлийг төлөх бичиг өгвөл тухайн тээврийн хэрэгслийг өгье гэж хэлсэн учраас *******ыг хамтран хариуцагчаар татаж түүний хууль бус эзэмшлээс маргаан бүхий тээврийн хэрэгслийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг хаана байгаа талаар мэдээгүй байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл ******* нь тухайн тээврийн хэрэгслийн хаана байгаа байршлыг зааж өгсөн. ******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг авахаар очиход асаагүй бөгөөд хариуцагч нь тээврийн хэрэгслийн эд ангийг авч явсан. Иймд хариуцагч нь шүүх хуралдааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлэхгүй худал тайлбар гаргаж байна.

8.3 Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авсан үйл баримтыг нотолсон. Хариуцагч нь талийгаачийн өмнөөс тайлбар гаргаж байгаа үйл баримт нь хэрэгт хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зохигч нас барсан тохиолдолд гэж заасан байдаг бөгөөд нь энэ хэргийн зохигч биш учраас тухайн хуулийн зүйл заалтыг баримтлах нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй, тухайн этгээдүүд нь хэдэн цаг минут ажиллаж байсан талаарх баримт зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Манай компани нь түлшний бүртгэл, цагийн бүртгэл, ажилчдын бүртгэлийг хийдэг бөгөөд энэ талаарх баримтын эх хувийг шүүхэд гаргаж өгсөн.

9.2 Мөн ажилчдын цагийг бүртгэж бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулдаг бөгөөд тухайн баримтыг хавсаргаж өгсөн. Бид талийгаачтай гэрээ байгуулж байсан бөгөөд тус дэвтэрт түүний гарын үсэг зурагдсан. Эдгээр бүх баримтууд нь эх хувиараа авагдсан. Манай компани нь *******тэй аман болон бичгээр гэрээ байгуулж байгаагүй. Маргаан бүхий ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь талийгаач ы өмч байсан бөгөөд тэрээр 2024 оны зун тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх шаардлагатай байна. Эхнэрээ явуулсан гэж тайлбарлаж байсан.

Манай компани нь маргаан бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлын талаар талийгаач тай зөвшилцөж байсан учир ******* гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 62,800,000 төгрөг гаргуулах, хариуцагч *******д холбогдуулан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг албадан чөлөөлүүлэх, тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр буцаан өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг ...*******тэй гэрээ, хэлцэл байгуулаагүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч ******* ...тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан, төлбөрийн зарим хэсгийг бид төлсөн, *******, нар хамтын амьдралтай байсан тул ******* нэр дээр тээврийн хэрэгслийг бүртгэсэн, *******ын эзэмшилд тээврийн хэрэгсэл байгаа эсэх нь тогтоогдоогүй гэж тус тус маргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэглэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг өв залгамжлагч хариуцагч *******д шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасныг тус шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШЗ2026/06608 дугаар захирамжаар харилцан тооцогдох шаардлагад хамаарахгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. /3хх 1-7/ Улмаар, хариуцагч ******* ...тээврийн хэрэгслийг худалдан авсан тухай баримтыг гаргуулах хүсэлт-ийг шүүгчийн дээрх захирамжаар ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

3.1 Учир нь, мөн зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Хариуцагч нь дээрх хүсэлтийг сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан байх боловч хүсэлтийн ач холбогдол нь хэргийн үйл баримт буюу тухайн маргаанд хамааралтай, мөн хариуцагчийн татгалзалтай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч тул шаардах эрхтэй гэж, хариуцагч ******* тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй гэж тус тус маргаж буй тохиолдолд дээрх хүсэлтийг маргаанд хамааралтай гэж үзэхээр байна.

4. Анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгслийн бодит эзэмшлийг хариуцагч *******ын оршин суугаа хаягаар тодорхойлсон нь үндэслэл муутай болжээ. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн бодит эзэмшил буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хариуцагч зөрчсөн, саад болж байгаа гэж дүгнэх үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн дагуу тээврийн хэрэгслийг шаардаж буй тохиолдолд хариуцагчийн эзэмшил нь хууль бус буюу бодитоор эзэмшиж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон нөхцөлд өмчлөгч дээрх шаардах эрхийг хууль бусаар эзэмшиж буй этгээдийн эсрэг хэрэгжүүлэх боломжтой. Улмаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх нөхцөл бүрдэх учиртай.

5. Нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр буцаан өгөхийг даалгуулах гэх шаардлагын үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу болжээ. Тодруулбал, тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал гэдэг нь ямар шинж, чанарыг тодорхойлж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгсэл анх ямар байдалтай байсан, улмаар бодит байдалд ямар байдалтай байгаа буюу ямар эвдрэл гэмтэлтэй байгаа, энэ нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хэрхэн нөлөөлж байгаа, хэрэв эвдрэл гэмтэл учирсан бол хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг шалтгаант холбоо бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн талаарх нэхэмжлэгч болон хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******эс төлсөн 471,950 төгрөгийг, хариуцагч *******аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН