| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00275/И |
| Дугаар | 00270 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1953 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг, 4-р гудамжны 20 тоотод оршин суух хаягтай, /РД:МБ:53092518/, Иөншөөбү овогт Дашнямын Төмөр-Очирын гаргасан хүсэлттэй,
Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Төмөр-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1971 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникумыг төгсөж 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баруунхараа САА-д малын эмчээр ирж ажиллаад 1994 он хүртэл тасралтгүй ажилласан. Тэгээд 2008 онд тэтгэвэрээ тогтоолгосон. Би Баруунхараа САА-д малын эмчээр ажиллаж байхдаа дараах ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Үүнд:
1. Улсын барилгын хорооны туслах аж ахуйд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингийн 25 хувиар
2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн анги болон “Мандах” хоршоонд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 200 төгрөгөөр,
3. Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа дахь Зам барилга конторын туслах аж ахуйд малын эмчээр 1990 оны 10 дугаар сарын 01-нээс 1994 оны 06 дугаар сар хүртэл 360 төгрөгөөр тус тус цалинжин ажиллаж байгаад 1994 оны 6 дугаар сараас Зам барилга контор нь татан буугдан “Хараа” ХХК болон өөрчлөн тэндээ мөн 1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж байсан. Одоо тэтгэвэрээ тогтоолгосон хэдий ч миний тэтгэвэр бага тогтоогдсон. Ингээд хавсарч ажиллаж байсан ажлаа сэргээн тогтоолговол миний тэтгэвэр нэмэгдэж болно гэж Нийгмийн даатгалаас хэлсэн.
1. Улсын барилгын хорооны туслах аж ахуйд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингийн 25 хувиар,
2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Мандах хоршоонд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 200 төгрөгөөр,
3. Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа дахь Зам барилга конторын туслах аж ахуйд малын эмчээр 1990 оны 10 дугаар сарын 01-нээс 1994 оны 06 дугаар сар хүртэл 360 төгрөгөөр тус тус цалинжин ажиллаж байгаад 1994 оны 6 дугаар сараас Зам барилга контор нь татан буугдан “Хараа” ХХК болон өөрчлөн тэндээ мөн 1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж байсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Д.Төмөр-Очирын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.Төмөр-Очир нь Улсын барилгын хорооны туслах аж ахуйд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингийн 25 хувиар, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн анги болон “Мандах хоршоонд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 200 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа дахь Зам барилгын конторын туслах аж ахуйд малын эмчээр 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын байгууллагын архивын лавлагаа /ХХ-ийн 6 дугаар хуудас/, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №189 тоот Сайд нарын зөвлөлийн дэргэдэх авто замын Ерөнхий газрын харъяа зам барилгын конторын даргын тушаал /ХХ-ийн 7 дугаар хуудас/, 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №57 тоот Зам тээврийн яамны харъяа Баруунхараа дахь зам засвар арчлалтын “Хараа” ХХК-ийн захиралын тушаал /ХХ-ийн 8 дугаар хуудас/, 1990-1991 оны цалингийн түүвэр /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Цалингийн карт /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Цалингийн хүснэгтүүд /ХХ-ийн 23-27 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан С.Удвал, Д.Норжмаа, Н.Бадамханд, М.Сарантуяа, С.Болдбаатар, Д.Цэндээхүү нарын тодорхойлолт, С.Удвал, Д.Норжмаа, Н.Бадамханд, М.Сарантуяа, С.Болдбаатар, Д.Цэндээхүү нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Төмөр-Очирыг Улсын барилгын хорооны туслах аж ахуйд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингийн 25 хувиар, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн анги болон “Мандах хоршоонд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 200 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа дахь Зам барилгын конторын туслах аж ахуй болон “Хараа” ХХК-д малын эмчээр 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Иөншөөбү овогт Дашнямын Төмөр-Очирыг Улсын барилгын хорооны туслах аж ахуйд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингийн 25 хувиар, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Худалдаа бэлтгэлийн анги болон “Мандах” хоршоонд малын эмчээр 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 200 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа дахь Зам барилгын конторын туслах аж ахуй болон “Хараа” ХХК-д малын эмчээр 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус хавсран ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Төмөр-Очирын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.